
УИХ дахь МАН-ын гишүүдийн хурал дууслаа. Энэ хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. МАН-ын гишүүд яамдын тоог нэмж байгааг буруу хэмээн үзэж буйгаа өмнө нь мэдэгдсэн. Харин "Шударга ёс" эвслийн бүлгийн хурал үргэлжилж байгаа бөгөөд энэ хуралд ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцжээ.