
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Японы
эрдэмтдийн хамтарсан “Бичээс” төслийн багийнхан энэ сарын 10-12-нд
Өвөрхангай аймагт ажиллаад иржээ

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Японы эрдэмтдийн хамтарсан “Бичээс” төслийн багийнхан энэ сарын 10-12-нд Өвөрхангай аймагт ажиллаад иржээ. Тэд тус аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутгаас босоо дөрвөлжин болон монгол бичгээр бичсэн дурсгал, Хужирт сумаас эртний уйгар бичигтэй ховор бичээс илрүүлсэн байна. Уг дурсгалыг хар бэхээр чулуун дээр бичсэн аж. Бичгийн зарим хэсэг нь бүдгэрсэн учир сэргээх ажилд нилээд хугацаа орох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn