
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний хүрээнд төлбөртэй 24 зогсоол шинээр барихаар болжээ.

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний хүрээнд төлбөртэй 24 зогсоол шинээр барихаар болжээ. Одоогоор Драмын театр, “Хангарьд” ордон, Спортын төв ордны өмнөх талбай гэх гурван байршилд төлбөртэй зогсоол бий. Үүн дээр нэмж 24 байршилд ийм зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Гуравдугаар эмнэлэг, Ялалтын талбай, Барилгачдын талбай гэх мэт газрууд үүнд багтаж байгаа юм. Гэхдээ үүнд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.
Ц.Болор