
Хөлбөмбөг сонирхогч залуучуудын дунд болдог “Tiger-Эв нэгдэл” тэмцээн
энэ сарын 18-наас ирэх сарын 02-ныг хүртэл зохиогдох бөгөөд бямба, ням
гарагуудад болох аж.

Хөлбөмбөг сонирхогч залуучуудын дунд болдог “Tiger-Эв нэгдэл” тэмцээн энэ сарын 18-наас ирэх сарын 02-ныг хүртэл зохиогдох бөгөөд бямба, ням гарагуудад болох аж. Сонирхогчдын тэмцээний хамгийн өндөр шагналын сан болох 9.1 сая төгрөгтэй энэхүү тэмцээнийг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны шүүгч тэргүүтэй мэргэжлийн өндөр ур чадвартай шүүгч нар шүүн явуулна. Батлан Хамгаалахын Их Сургуулийн талбайд явагдах энэхүү тэмцээний бас нэгэн сюрприз нь хамгийн сайн зохион байгуулалттай, хөгжөөн дэмжигчид нарт 1.0 сая төгрөгийг олгохоор болсон явдал юм. Ингэснээр монголын хөрсөнд жинхэнэ утгаараа монгол хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч нар бий болж, олон улсын тавцанд тоглох шигшээ багаа чин сэтгэлээрээ дэмжих үйл ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Тэмцээнд оролцогч нарын бүртгэлийн ажиллагаа өнөөдөр дуусах ба сугалааны үйл ажиллагаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд хийх юм.
Д.Ундрах 24tsag.mn