
Монголдоо цөөхөн хэдэн алиалагчдын тоонд зүй ёсоор орох жүжигчин бол Л.Нурбулан.

Монголдоо цөөхөн хэдэн алиалагчдын тоонд зүй ёсоор орох жүжигчин бол Л.Нурбулан. Түүнийг хүмүүс алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь андахгүй. Эцгийнхээ шийрийг хатааж алиалах урлагт хүчин зүтгэж яваа тэрээр хүүхэд залуучуудын “Хангай” театрыг нээн ажиллуулж байна. Энэ намраас тэрээр театрынхаа үйл ажиллагааг эрчимжүүлж хөдөө орон нутгийн үзэгчдэдээ жинхэнэ сюрпризийг барина хэмээн амлажээ. Мөн багачууддаа зориулан хүүхдийн уран уншлагын цомог гаргахаар зэхээд байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn