
Сонины хөрөнгө оруулагч, “Нью-Йорк таймс” компанийн захирал Артур Сулзбергер AFP-д өгсөн ярилцлагадаа “ВВС бол дижитал хэлбэрт илүү туршлагатай, чадавхтай болсон. Үүнд Марк Томпсон маш их хувь нэмэр оруулсан. Түүний чадвар бидэнд хэрэгтэй” гэжээ. Гэхдээ захирлуудын зөвлөлийн хурлаар ВВС-гийн ерөнхий захирал АНУ-ын томоохон хэвлэлийн СЕО болох нь шийдвэрлэгдэнэ.
“Нью-Йорк таймс” сонинд одоо дүрстэй бүтээгдэхүүн гаргах, вэб сайтын технологийг шинэчлэх, блогийг багасгах зэрэг асуудал тулгамдаж байгаа аж. Мөн онлайн орчинд байр сууриа бэхжүүлэхийг Артур Сулзбергер хүсэж байна.