
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн болон говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говь талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.