Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Ингэснээр түүний хэрэг хоёр дахь удаагаа Нийслэлийн прокурорын хяналтад ирж байгаа юм. Өмнө нь УМБГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч прокуророос мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хэмээн УМБГ-т буцааж байсан билээ.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм. Мөн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан билээ.
Б.Чимэг