Өнгөрсөн зургадугаар сарын 17.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн настай хүүг олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан

Өнгөрсөн зургадугаар сарын 17.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн настай хүүг олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг гарсны дараахан цагдаа нар хүүгийн гэрийг хамгаалалтад авч, хэрэгт түүний ээжийг шалгасан эхэлсэн. Гэвч хэрэг гарах үед ээж нь зах дээр ногоо зарж байсан тул хэрэгт холбогдолгүй нь нотлогдсон билээ.
Мөн хүүгийн төрсөн ах 10 настай хүүг давхар шалгаж байсан. Тэрээр “Ээж талх аваарай гээд 1000 төгрөг үлдээсэн. Дүү тэр мөнгөөр зайрмаг аваад идчихээр нь уур хүрээд хөнөөчихсөн” хэмээн мэдүүлж байсан. Харин мөрдөн байцаалтын явцад тэрээр төрсөн дүүгээ хөнөөсөн нь тогтоогдсон байна. Гэвч түүнийг насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Хуулиндаа 14 нас хүрээгүй бол ямар нэгэн хэрэг хүлээх чадваргүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгодог байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1154)