
Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийнхан "Амьдрах сайхан” нэртэй тоглолтоо
өнөөдрөөс эхлэн өдөр бүр 19.00 цагт Соёлын төв өргөөнөө толилуулахаар
болжээ.

Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийнхан "Амьдрах сайхан” нэртэй тоглолтоо өнөөдрөөс эхлэн өдөр бүр 19.00 цагт Соёлын төв өргөөнөө толилуулахаар болжээ. Өнгөрсөн жилээс эхлэн тэд тоглолт бүрээ “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” уриан дор хийх болсон, энэ удаад ч тэр уламжлалаа хадгална гэнэ. “Х-ТҮЦ” хамтлагийн энэхүү тоглолт танд амьдралын үнэт агшин, утга учрыг мэдрүүлэхээс гадна “Лондон-2012” олимпийн наадам, олимпийн анхны хос медальтан Н.Түвшинбаяр гээд цаг үеэ мэдэрсэн хөгжилтэй, хөнгөн инээдээр бэлэг барих аж.
Д.Ундрах 24tsag.mn