

10.00 цагт Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх 0.4 км замыг 5 хоног хаах болсонтой холбогдуулан Офицеруудын ордноос урагш явдаг зам дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
18.00 цагт Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт “Blue Sky” цамхагийн 10 давхарт болно.
14.00 цагт сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөх 16 багийн ахлагч, менежерүүдийн хурал болох бол үүний дараа 16.30 цагаас шүүгчдийн нэгдсэн хурал үргэлжилнэ.
-Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүдийн санаачилгаар зохиогдож буй “Инээмсэглэж буй Туул гол” аян өнөөдөр Сүхбаатарын талбайгаас эхлэх гэж байна. Нийт 300 гаруй хүүхэд цэвэр агаарт нэг өдрийг өнгөрөөж, Тэрэлжийн ойролцоох Туул голын 500 ам метр газрыг цэвэрлэх аж.