

Наймдугаар сарын 26 хүртэл Улаанбаатар хотноо үргэлжлэх шар тивийнхний сагсан бөмбөгийн тэмцээний нээлт, хүндэтгэлийн ёслол өнөөдөр 18.00 цагаас “Blue Sky” цамхагийн 10 давхарт болно.
Ийнхүү маргааш тоглолтууд эхлэх юм. Түүнчлэн өнөөдөр 14.00 цагаас тэмцээнд өрсөлдөх 16 багийн ахлагч, менежерүүдийн хурал болох бол үүний дараа 16.30 цагаас шүүгчдийн нэгдсэн хурал болж, энэ үеэр хэвлэл, мэдээллийнхэнд сонирхсон мэдээллийг өгөх юм байна.
Ц.Болор