Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хайр, уучлал, андгайдаа үнэнч байх сэтгэлээр сүлэлдсэн шөнийн найраатай улстөрийн долоо хоног

2019-1-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулган, зарим байнгын хороод хуралдаж чадалгүй бараг хоёр сар болов. Угтаа төрийн үйл хэрэг тасалдалгүй үргэлжлэх ёстой. Тиймдээ ч парламентыг байнгын үйл ажиллагаатай хэмээн тодорхойлсон. УИХ-ын гишүүдийн үүрэг нь ч төрийн үйл хэргийг тасалдуулахгүй явуулах, хуралдааны ирцийг бүрдүүлж хуралдаа суух. Бүр энгийнээр хэлбэл, ажлаа таслахгүй байх.

Энэ бол УИХ-ын гишүүн ч бай, жирийн иргэн ч бай, аль алиных нь хувьд ажилтны гол үүргийн нэг. Гэтэл хоёр сар “ширэн нүүрэлж” ажлаа тасалсан гишүүд гэв гэнэт ухаан суув. Ийн өгүүлэхийн учир нь энэ долоо хоногийн чуулганыг гишүүд таслах нь байтугай завсарлах завгүй өнгөрүүллээ. Тэд ийн ар гэр бүлээ ч үл хайхран ажилдаа шамдаж шөнийн дөрвөн цаг хүртэл хуралдахад нь сэтгэл хөдөлж “хөөрхий муу гишүүдэд илүү цагийн мөнгийг нь өгөөрэй” гэчихмээр санагдав. Бидний л төлөө тэд ажиллаж буй гэлцдэг шүү дээ эвийлмээр ч юм шиг.

Хоёр ч өдөр нойроо хумслан хуралдан байж гаргасан шийдвэрийг нь ард түмэн бүгдээрээ харсан. Хараад ой гутсан байх. Улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Шалтгаан нь тэр дөрвөн гишүүн ЖДҮ-ээс зээл авчээ. Авах авахдаа хууль зөрчсөн гэнэ. Мөнгө угаасан л гэнэ. УИХ-ын гишүүнийхээ суудлыг барьцаалсан л гэнэ. Бүр зээл авах материал нь урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүй болохоор нь салбар хариуцсан сайд найзаараа түрий барьж авсан гэнэ. Хуулиа тэд өөрсдөө баталж ард түмнийг дагаж мөрд хэмээн лүндэн буулгачихаад өөрсдөө хуулиа зөрчлөө гэж хууль хяналтынхан учирласан. Тэгээд л хууль зөрчсөн эсэхийг нь шалгая. Хууль зөрчөөгүй бол шударгаар олон нийтийн өмнө тунхаглана хэмээн хүссэн.

Үүнийг УИХ-ын гишүүд хоёр өдөр нойроо хумслан хэлэлцлээ. Хэлэлцсэний үндсэн дээр “хэчнээн хууль зөрчсөн ч гэлээ яаж ангийн андаа “шударга бусын хонгил” руу түлхэх билээ. Тэд буруугүй байна. Чи буруутайг нь албан ёсоор тогтоогоогүй байж ингэж болохгүй” гэх маягын юм ярьж байгаад ангийн дөрвөө аваад үлдчихэв. Ингэж л Тэмүүжин, Жамух хоёрын анд барилцсан сайхан түүхийг өнөөгийн амьдралд муухайгаар урвуулсан жишээний нэг болов.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд ангийн андуудаа авч үлдэхийн тулд дахин андгай барилцсан юм. Энэ бүх "хайрын романс"-д баталсан хуулиа өөрөө зөрчсөн хоёр ч нөхөр цаана нь бий гэж О.Баасанхүү гишүүн хэлээд ч тусыг эс олов. Ингээд хонь бүрэн, чоно цатгалан үлдлээ. Ийн баярт үйл явдал тохиож “Таван хуруу” баг ч тайвширлаа.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт хүсч, уучлалыг минь хүлээж аваач хэмээн гуйв. Тэрбээр өнгөрсөн баасан гаригийн 23.00 цагт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр “Гадаа суулт хийж байгаа иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргалгаа хийж байна гэж ойлголоо. Танд талархаж буйгаа илэрхийлье. Жагсаал болсон өдөр иргэдээ яаж тараах вэ гэдэг амаргүй нөхцөл үүссэн. Таны өрөөнд ёсзүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл миний зүгээс гаргасан бол уучлаарай. Уучлалтыг минь хүлээж авахыг хүсч байна. Тэр үед бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдлаас тэс өөр байсан учраас жагсаалын үеийн нөхцөл байдал, уур амьсгалаас тийм зүйл болсон гэдгийг танд хэлье. Мөн танд баярлалаа. 

Ер нь хувь хүнд зориулж хууль батална гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа бусад зүйлтэй холбоотой гэдэг миний санал хэвээрээ. Одоо ч танд өргөдлөө гаргаж өгөх боломж байгаа. Хуулийн хугацаанд асуудал шийдэгдэх юм байна гэж ойлголоо. Тийм зарчмын тохиролцоонд хүрч байна гэж ойлголоо" гэв.

Уг нь түүнийг ингэж хүлцэнгүй аашлахаас өмнөхөн ангийн анд Т.Аюурсайхан гишүүн хуулиар биш ёс зүйгээр хариуцлага хүлээлгүүлнэ. Энэ нь бусдад үлгэрлэл болно. Хууль батлагдахыг хүлээвэл хугацаа их орно хэмээсэн удаатай. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ийн буулт хийсний дараа "хонь чоно" болчихоод байсан гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат нар батлагдаж нотлогдоогүй зүйлээр нэгнийгээ гүтгэсэндээ бие биенээсээ уучлалт гуйлаа. Ингээд хайр, уучлалт, андгай тангарагтаа үнэнч байх сэтгэлээр сүлэлдсэн энэ долоо хоногийн улс төрийн “шөнийн шивнээ” өндөрлөсөн юм.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (150.129.140.69)
    Ээ балай ээ балай тэр нямдоржийг хараачээ яаж балайртаж байна шившиг шившиг ичиг ичиг
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.140.69)
    Ман намын мангаруудыг харж сонсоод ой гутаж бөөлжис цутгаж дотор муухайрч орхив шүү. Их хурал нэн дариу тар
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.48)
    Хууль батлагчид үнэнч шударгын дээдээр биелүүлэгчид 2сар хуралдаагүй юм чинь 1сарын цалин 1сая илүү 2саарынх 2сая илүү 75 гишүүн :2=150сая төгрөгийн цалинг шууд хурааж өгөхгүй байх хэрэгтэй .дандаа тэрбумтангууд 2сарын цалингаар хотойхгүй .мөн өлслөө ч жаахан турна бизээ.Жириин хүмүүс ажлаа хийгээгүй тохиолдолд цалин авдаггүй гэдэг тухай хэлж өгөөрэй.УИХ дэд даргаа цалинхасах тооцоогоо мартаагүй гэж итгэж байна .хэрхэн яаж хариуцлага тооцсоноо хэвлэлээр олонтүмэнд хүргэх байх гэж найдаж байна.Таныг гишүүдийнхэээ цаилтөй тооцоо хийнээ гэснээ хийсэн гэж итгэж байнаа.зочин
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    тэр чуулганыг үзсэн ард иргэд Билэгт Эрдэнэ 2 ын тэнэгийг гайхан ярилцацгааж байна
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.87.203)
    Монгол эр хүний жудгаа харуулсан байна Оюун-Эрдэнэ гишүүн гэхдээ баярлалаа гэсэн үг чинь илүүдсэн байна ард түмний хүйтэн нойтонд 2 ч удаа жагсааж тэртэй тэргүй ажлаа өгөх байж ийм хэмжээнд хүргэхгүй өгөх байсан энэ гэдийсэн үйлдлий нь ард түмнээ басамжлан дорд үзэж байна гэж харагдаж байсан шүү одоо төв аймгийхан төлөөллөө солих байлгүй дээ
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.0.140)
    толгойноосоо өтжээ. салах арга замаа зөв олох
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.18)
    Энх60лд огцорсонгүй, дөрвөн гишүүн нь бүрэн эрхтэйгээ үлдлээ
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • Ard tumen (66.181.191.10)
    Ymar ch hoshin shogoos iluu togloloo.
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
    • Зочин
      яг яг
      2019 оны 01 сарын 13
  • гоё шаасан шүү. хайр андгайгаар сүлэлдсэн долоо хоног . тйм л бхйхдма (64.119.17.42)
    үнэн
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    36 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    44 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    47 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 21 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    1 цаг 27 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    1 цаг 39 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    1 цаг 44 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    1 цаг 55 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    1 цаг 58 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    2 цаг 5 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    2 цаг 43 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    2 цаг 43 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    17 цаг 42 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    18 цаг 21 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    18 цаг 25 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    18 цаг 49 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    18 цаг 52 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    18 цаг 59 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    19 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК