
Финландад 2000 оноос хойш уламжлал болгон зохиосон гар утас шидэх тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон гэнэ.

Финландад 2000 оноос хойш уламжлал болгон зохиосон гар утас шидэх тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон гэнэ. Энэхүү тэмцээнд 18 настай Ере Кариалайнен түрүүллээ. Ялагч гар утсыг 101.46 метр хол шидэж, дээд амжилт тогтоосон байна. "Reuters" агентлаг мэдээлснээр, энэ жиийн ялагч тэмцээнд анх удаа оролцсон аж. ӨАБНУ-ын иргэн Жереми Галлоп гар утсыг 94.67 метр хол шидэж, хоёрдугаар байрыг эзэлсэн гэнэ. Энэхүү тэмцээнд 50 гаруй хүн оролцжээ.
Д.Ундрах 24tsag.mn