
2012 оны өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ Азербайжан улсын Баку хотын
Х.Алиевийн нэрэмжит Спорт, урлагийн цогцолборт эхэлж эхний өдөр манай
дөрвөн бөх дэвжээнд гарсан ч медалийн төлөө барилдаан хийж чадсангүй.

2012 оны өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ Азербайжан улсын Баку хотын Х.Алиевийн нэрэмжит Спорт, урлагийн цогцолборт эхэлж эхний өдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарсан ч медалийн төлөө барилдаан хийж чадсангүй. Харин өнөөдөр манай таван бөх барилдах юм.
Энэ удаагийн өсвөрийн ДАШТ-д Австри, Азербайжан, АНУ, Беларусь, Болгар, Бурунди, Грек, Гондурас, Гуам, Гүрж, Казахстан, Канад, Израиль, Ирак, Иран, Латви, Литва, Македони, Молдав, Монгол, ОХУ, Япон зэрэг 38 орны өсвөрийн бөхчүүд өрсөлдөж байгаа аж.
Ц.Болор