
С.Батболдын Засгийн газар иргэдэд олгодог Хүний хөгжил сангийн мөнгийг улсын төсвөөс гаргах боломжгүй байсан тул Хөгжлийн банкнаас зээл аваад байсан юм. Харин энэ зээлийн хүү нь сарын 90 мянган доллар буюу 100 гаруй сая төгрөг болж байгаа аж. Тиймээс Засгийн газар амлалтаа биелүүлэх гэж авсан зээлэндээ нэг сард 100 сая гаруй төгрөгийг цацаж байна. Олон нийтийн анхаарлаас гадуур байгаа энэ асуудлыг мэргэжилтнүүд ихэд шүүмжилж байна. Нэг сард 100 сая төгрөг гэхээр өнгөрсөн саруудын хүүгээр хэчнээн хүүхдийн цэцэрлэг, сургууль шинээр барих боломжтой байсныг тооцлоон халаглаж байна. Одоогоор Хөгжлийн банкны зээлийг бүрэн төлөх боломжгүй, зээлийн хугацаа нь дуусаагүй тул энэ мэтээр улсын төсвөөс сар бүр 100 сая төгрөг “хийссээр” байх бололтой.
Б.Баяр