зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Дугаржав: Хүч, хөдөлмөрөө зарцуулан байж ургуулсан ой минь шатсаныг дуулаад өөрийн эрхгүй уйлсан

2019-4-25
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн өмнө Шилийн Богд ууланд гал түймэр гарсан билээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан эл гал түймэрт тус ууланд 18 жилийн өмнөөс тарьж ургуулсан 14 мянган модны ихэнх нь өртсөн юм. Гал алдсан иргэд өөрийн гэмээ ухаарч, галыг унтраах бус харин ч хэргийн газрыг орхин зугтсан бол нутгийн зон олон түймэр унтраахын төлөө аль байдгаараа зүтгэсэн байдаг. Сүхбаатар аймаг нь тал хээрийн бүсэд хамаарах бөгөөд энэ утгаараа ойн сав газар цөөнтэй. Дан ялангуяа Шилийн Богд уул орчим нь салхи ихтэй учир мод тарих тийм ч хялбар бус. Харин академич, судлаач Ч.Дугаржав гуай 18 жилийн тэртээгээс тус уулыг ойн сав газар болгохоор зорьсны хүчинд сөнөсөн галт уулын тогоонд ойн сав бүрэлдэн тогтсон байдаг. Гэвч дээрх галын улмаас ойн ихэнх нь шатсан юм. Ингээд энэ талаар ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн судлаач, акедимч Ч.Дугаржавтай ярилцлаа. 

-Шилийн богд ууланд гал гарсан харамсалтай явдал боллоо. Гал түймэрт таны 18 жилийн өмнөөс тарьсан 10 гаруй мянган мод өртсөн гэсэн. Мод тарихад хүүхэд өсгөх хэмжээний асаргаа сувилгаа, тэсвэр тэвчээр шаарддаг гэж хүмүүс ярих юм билээ. Энэ олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан байж тарьсан мод шатсан гэдгийг сонсоод танд юу бодогдсон бэ?

-Анх сонсоод их бачимдаж, сэтгэл үймэрсэн. Олон жилийн сэтгэл зүрх, эд материалаа зориулан байж бий болгосон ойн төгөл минь шатчихлаа гэж үү дээ гэж бодохоос өөрийн эрхгүй нулимс урсдаг юм байна. Урьд шөнө ч сайн унтаж чадаагүй. Шөнийн 02.00, 04.00 цагийн үед сэрлээ. Хийж бүтээсэн зүйл маань сүйдлээ гэж байнга богдох юм. Хамгийн гол нь гал алдсан иргэд түймрийг унтраахад туслахгүй, хэргийн газраас зугтсан гэдгийг сонсоод ямар их гомдов оо. Нутгийн иргэдийн хэлснээр хэрвээ хэрэгтнүүд зугталгүй, гал унтраалцсан бол түймрийг тогтоох боломжтой байсан гэсэн. Аминчхан үзлээс боллоо доо. Би яах вэ гэж бодъё. Байгаль орчиндоо ч, Монгол орны ойн сав нэгээр цөөрлөө. Ойн сав газрыг санамсар болгоомжгүйгээр түймэр тавьж устгана гэдэг бол байгаль, экологи, эдийн засагт асар их хохиролтой. Тарьж ургуулсан хүмүүст сэтгэл санаа, оюун биеийн хувьд их л таагүй нөлөө үзүүллээ дээ. Би гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт 2011 оноос эхлэн 18 жилийн турш Шилийн богд ууланд мод тарьж байна. Энд шинэс буюу хар мод, нарс, гацуур, цагаан хус, хайлаас, улиангар, царс модыг тарьсан. Нийт долоон төрлийн мод, таван төрлийн сөөг тарьсан. Тухайлбал, далан хальс, чацаргана, тавилгана, өрөл, гүйлээс буюу Монгол сакураг жилд 250-2000 ширхэг тарьж ирлээ. Өнгөрсөн намрын буюу есдүгээр сарын сүүлчээр гэр бүлийн хамт 250 ширхэг хайлаас, хар мод зэргийг тарьсан. Энэ үеэр 14000 гаруй тооны мод сөөг ургаж байгаа юм байна гэдгийг тоолсон. Тэдгээр мод нь 2-20 хүртэлх жилийн настай. Модны өндөр нь 14-6.40 см ургасан байсан. Эндээс харахад Монгол оронд голчлон ургадаг шилмүүст, навчит модыг Шилийн богд ууланд ургуулж болох нь харагдсан. Тарьсан моднууд маань орчиндоо дасаж сайхан ургаж байна. Мөн бидний тарьсан хар мод үрээ өгч боргоцой ургасан байсан. Боргоцой гарснаар түүнээс гарсан үрээр байгалийн жамаар тэлж ургана гэсэн үг шүү дээ.

-14 мянган модноос хэчнээн нь түймэрт өртсөнийг мэдсэн үү?

-Га газраар ярих юм бол гурван га газар мод тарьсан. Гал гарсны дараа над руу "Тал нь шатжээ" гэж нутгийн хүн хэлсэн. Дарьганга сумын Тусгай хамгааллалтай газар, Байгаль хамгаалах газрын мэргэжилтнүүд газар дээр нь энэ сарын 25-нд /өчигдөр/очиж шатсан га талбайн хэмжээг гаргана гэсэн. Урьдчилсан байдлаар хоёр га газар шатсан байна гэж мэдээлж байна лээ.  

-Та яагаад заавал Шилийн богд ууланд мод тарьсан юм бэ. Уг нь Улаанбаатарт тарьсан бол санхүүгийн хувьд танд хямд тусах байсан шүү дээ. Үүнээс гадна Шилийн богд уул бол тал хээрийн бүст хамаарагддаг. Ийм бүст мод тарих нь ажиллагаа ихтэй гэж сонссон?

-Шилийн богд ууланд мод тарих болсон нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, Дарьганга сум  бол миний аав ээж, өвөг дээдсийн нутаг. Хоёрдугаарт, би тэнд төрж өссөн. 1954 онд тэр сумдаа нэгдүгээр ангид элсэж анхны “А” үсгээ заалган номын мөр хөөж эхэлсэн. Гуравдугаарт, манай Сүхбаатар аймаг ой модгүй нутаг. Иймд, ойн мэргэжил эзэмшсэн хүний хувьд нутагтаа бодитой хувь нэмэр оруулъя гэж бодон Шилийн богд ууланд мод тарьсан. Үүнээс гадна энэхүү газарт мод тарих шинжлэх ухааны нэг үндэслэл нь Шилийн богд уул сөнөсөн галт уул юм.

Сөнөсөн галт уулын ар талын тогоонд мод ургах экологийн нөхцөл бүрдсэн байсан. Тэнд ойн хээрийн өвслөг ургамал, хар хүрэн өнгөтэй хамгийн сайн хөрс, чийг хур тунадас тэр ууланд илүү их хуримтлагддаг.

Тиймээс энэ байдлыг урьдчилж хараад Шилийн богд ууланд мод тарих хэрэгтэй юм байна гэж сонгосон. Тэр маань ч нотлогдсон.

Гэхдээ зөвхөн Шилийн богд уулаар зогсохгүй Завхан аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Орхон аймгийн Хялганат зэрэг газруудад суурийн судалгаа хийж мод үржүүлгийн газрыг өөрийн шавь нарын хамт байгуулж, мод үржүүлгийн тарьцийг ургуулж, олон зуун га газрыг ойжуулсан. Улаанбаатар хотын Гачууртын амын түймэрт шатсан, огтлогдсон таван га газрыг ойжуулсан. Ер нь Монгол орныхоо газар газарт мод тарьж ойжуулж байгаа хүн дээ, би. Түүнээс гадна 1970 онд Дундговь аймгийн Өндөршил сумын төвд нь цэцэрлэг байгуулахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, мод тарьж байлаа. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Монцемент үйлдвэр өөрийн нэрэмжит цэцэрлэгээ байгуулсан юм. Тэр цэцэрлэгт мод, сөөг байгуулахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч байлаа. Зөвхөн Шилийн богд уулаар зогсохгүй монгол орныхоо олон газрын ой модыг судлахын зэрэгцээ, ойжуулах ажлыг хийж явна.

-Та ойн мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?

-Би хуучин ЗХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг геоботаникч, ой судлалын мэргэжлийг эзэмшиж, төгссөн. 1970 оноос эхлэн Шинжлэх ухааны акедимид эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байна. Энэ үеэс эхлэн өдийг хүртэл Монгол орныхоо ой модыг судалж байна даа.

-Би Шилийн богд уул руу гарч үзээгүй. Зурагнаас харахад мод огт харагддагүй юм л даа.  Уулын тахилгаас хэчнээн метрийн зайд мод тарьсан юм бэ?

-Шилийн богд уулын тахилга уулын эгц орой дээр байдаг. Түүний ар талын тогоонд нь тарьсан. Ойролцоогоор гурван км зайд болов уу. Шилийн богд уулын галт уул дэлбэрч хойшоогоо лав урсч, тогоо үүсгэж хонхойсон тогтоцтой. Олон түмний сайн мэдэхээр Хоргын тогоо шиг тогоо тэнд байдаг юм. 

-Модыг цэвдэгтэй газар ургадаг гэж сонссон юм байна. Сөнөсөн галт уулын тогоонд мод тарьсан гэхээр их сонин санагдаж байна. Ер нь ямархуу газарт мод сайн ургадаг юм бэ?

-Шилмүүст мод мөнх цэвдэгтэй, улирлын цэвдэгтэй, уулын ар сүүдэр газар ургадаг. Гэхдээ Шилийн богд уулын тогоон дотор бичил уур амьсгал бүрдсэн байдаг онцлогтой.

-Гал тавьсан иргэдэд хуулийн байгууллага хариуцлага тооцох байх. Таны хувьд хохирлоо нэхэмжлэх үү. Эсвэл буянаараа болог гээд орхих уу. Ингэж асууж байгаа шалтгаан нь та 18 жилийн турш 14000 мод тарьсан байна шүү дээ. Ийм их мод тарих амаргүй. Тэнд мод тарихад хотоос маш хол, усгүй гээд олон бэрхшээл бий?

-Хуулийн байгууллага хариуцлага тооцох л байх. Миний хувьд гэвэл өөрийн тарьж ургуулсан модныхоо төлбөрийг нэхэмжилмээр л байна. Бид ашиг харж ургуулаагүй. Шилийн богд уул хотоос 800 км зайд оршдог. Би сэтгэлээрээ нутаг орондоо сайн үйлс бүтээхийг зорьсон. Монгол орны ойн талбай жаахан ч болтугай нэмэгдэг, ой хил хязгаар тэлж Монгол орны цаг уур сайхан болно гэж бодсон. Мод чинь уур амьсгалыг зөөлрүүлж, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Модны экологийн үүрэг их байдаг шүү дээ.

-Сүхбаатар аймгийн Шилийн богд уул орчим цөлжилтөд хэр их өртсөн газар вэ?

-Нэлээн их өртсөн. Цөлжсөн газрын тоонд ордог. Бэлчээрийн талхалт их өссөн учраас цөлжилтөд өртсөн.

Ой модны үүрэг ач холбогдлыг хоёр хувааж үздэг. Шууд үр ашиг гэдэг нь ой модыг огтолж байшин барилга, түлээ, цаас хийх зэрэг модны модлогыг ашиглаж болох шууд үр ашгийг хэлдэг. Нөгөөх нь экологийн үйлчилгээний ашиг. Тэр нь ой мод орчимд уур амьсгалыг зөөлрүүлж хур тунадсыг нэмэгдүүлэх, агаарын температурыг бууруулах, гадаргын усыг нэмэгдүүлэх, хөрсний гүний усыг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг шингээх агаарт ялгарсан нүүрс хүчлийн хийг шингээдэг том хүчин зүйл нь ой мод. Мөн газрын доройтол, цөлжилт, салхи, усны элэгдлийг зогсоох экосистемийн ач холбогдолтой. Экологийн ач холбогдлыг дэлхийн улс орнууд өндрөөр үнэлэх болсон. Бидний тарьсан бяцхан төгөл ийм л ач холбогдолтой байгаа юм.

-Та Шилийн богд ууланд үргэлжлүүлэн мод тарих уу. Шатсан газар мод тарихаар ургац нь хэр байдаг вэ?

-Шилийн богд ууланд мод тарихдаа өөрийн хүү, охиноо татан оруулж, хамтарч мод тарьж байна. Ний нуугүй хэлэхэд бурхан болтлоо л энэ газар мод тарина. Цааш нь миний үр хүүхдүүд залгуулж тарих байлгүй дээ.

-Өөрийн санаачлагаар мод тарьж байгаа иргэдийг төр засгаас хэрхэн дэмждэг юм бол. Танд төр засгийн бодлого, дэмжлэг үгүйлэгдэж байсан уу?

-Дарьганга сумын Засаг дарга, ИХТ-ын дарга нь миний тарсан модыг очиж үзэж байгаагүй. Хааяа уулзахаар “Та мод тарьсан гэлүү, хэр ургаж байна” гэж асуудаг. Би тэнтэй уулзахаараа энд мод тарилаа. Тиймээс түймэр гарч болзошгүй шүү анхааралдаа аваарай гэж олон жилийн өмнөөс хэлж ирсэн. Жил бүр л хэлдэг. Гурван жилийн өмнө Байгаль орчны яамнаас албан бичиг хийлгэж сумын захиргаанд аваачиж өгсөн. Бичигт “Шилийн богд ууланд ойжуулалтын ажил хийгдсэн. Ийм ийм мод ургаж байна. Ийм үнэтэй хөрөнгө сум, орон нутагт тань бий болжээ. Харж хамгаалж, анхааралдаа авах хэрэгтэй” гэсэн бичиг хийлгэж аваачиж өгсөн.

-Сумын Засаг дарга хариу өгсөн үү. Ер нь дорвитой анхаарч харж байгаагүй гэсэн үг үү?

-Хариу хэлээгүй. Дараагийн даргадаа ажлаа хүлээлгэж өгөхдөө гол гол ажлаа хэлдэг юм шиг байгаа юм. Тэр нь сумынхаа иргэдийн тоо, малын тоог хэлж, эдийн засгийн зарим зүйлээ хэлээд ажлаа хүлээлгэж өгдөг байх гэж бодож байна. Уржинан Батхүрэл гэдэг залууд хэлж Шилийн богд уулын өвсийг хадуулсан. Өнгөрсөн жил гандуу байсан учраас өвс нь жаахан ургасан байсан. Түүнээс биш их өвстэй үед бүсэлхийнээс дээгүүр ургадаг. Уржинан жил өвсийг нь хадуулаагүй байсан бол тарьсан мод юу ч үгүй шатах байсан байх.

-Монголд өөрийн санаачлагаар мод тарьдаг иргэд өдрийн од шиг цөөн. Ийм иргэдийг олон болгохын тулд төрөөс ямар бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм бол?

-Монгол орны онцлогт тохирсон дэвшилтэд технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэр боловсорсон заавар зөвлөмжийн дагуу мод тарих гэж буй ард иргэддээ заавар зөвлөмжийг олшруулж гарын авлага болгох нь чухал. Хоёрдугаарт, төр засгаас мод тарихыг дэмжиж байгаа шүү дээ. Байгаль орчны яамнаас шийдвэр нь гарсан. Тэр нь хувь иргэдийн тарьсан модыг урт хугацаагаар эзэмшүүлнэ гэсэн эдийн засгийн механизмыг бүрдүүлж өглөө. Өөр нэг зүйл нь иргэн бий болгосон ой модоо зарна гэвэл улс худалдаж авна гэсэн зүйл байна.

-Улаанбаатар хотод жил бүр мод тарьдаг. Гэвч хэдхэн жилийн дараа нөгөө мод нь үхчихдэг. Мэргэжлийн хүний нүдээр харахад юун дээр алдаад багаа юм бол?

-Мод тарихдаа ямар зорилгоор хаана тарихаас хамаарна. Хэрвээ Улаанбаатарт тарихаар бол уур амьсгалын нөхцөл, хөрс зэргийг судласны үндсэн дээр тарих модоо зөв сонгох хэрэгтэй. Улаанбаатар хотын хөрсөнд ургахгүй модыг тарьвал үр дүнд хүрэхгүй. Улаанбаатар хотын бичил уур амьсгал олон янз. Орчин орчиндоо өөр өөр бичил уур амьсгал үүсдэг. Манайхан түүнийг нь судлалгүйгээр таарсан модоо ч юм уу, байгаа модоо тарьдаг. Түүнээс болоод л амжилтад хүрэхгүй байна. Ер нь Улаанбаатарт хар мод, нарс ургах боломжтой.

Манайхан уулнаас 3-6 метр өндөртэй нарс модыг авч ирж тарьж байна. Энэ нь "Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх" гэдэгтэй ялгаагүй зүйл.

Уулнаас мод авах авахдаа Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөлд таарахгүй модыг нь авчирж тарих юм. Нарс мод Улаанбаатарын нөхцөл байдалд огт таарахгүй мод. Нарс бол Монголд хоёрхон газар л ургах боломжтой. Тэр нь Сэлэнгийн Тужийн нарс, Хэнтийн Биндэр, Дадал сум. Нарс элсэн дээр л ургадаг. Мөн энэ мод их давирхай ялгаруулдаг. Шилмүүсний уг, нахиа, ишиндээ давирхайтай. Шилмүүс гэдэг бол модны амьсгалдаг ганц зүйл. Шилмүүсээрээ амьсгалж, хоол тэжээлээ авдаг. Агаараас нүүрсхүчлийн хийг шилмүүсээрээ шингээн авч хөрсний гүнээс ирсэн устай нийлүүлж органик бодис үүсгэдэг. Тэр нь өсч шим тэжээл болдог. Ийн модны диаметр нь томорч дээш өсдөг. Гэтэл Улаанбаатар хотын нүдэнд харагдахгүй хумхын шороо, тоос давирхайн дээр нь очин наалдснаар модны амьсгалыг хаадаг.

Ингээд л Улаанбаатар хотын мод ургахгүй үхэж байгаа юм даа. Шалтгаан нь ерөөсөө энэ.

-Хотын захиргаа танай академитай хамтарч ажилладаг уу. Танаас зөвлөгөө авч байв уу?

-Улаанбаатар хотын захиргаа, хот тохижилт газар гээч нь шинжлэх ухааны нарийн ойлголтыг мэдэхгүй ээ.

Дарга нар нь ойр ойрхон солигддог болохоор дорвитой ажил болдоггүй биз. Надаас Нийслэлийн хот тохижилт, хотын захиргаанаас нэг ч удаа мэргэжлийн зөвлөгөө авч байгаагүй. 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
“GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (66.181.189.207)
    сумын дарга нар нь тэр ууланд гарч байгаа хүмүүстээ зааварчилгаа өгч гаргаж байхгүй дээ. тамхи татах, гал гарахыг хориглохгүй хүний хайран олон жилийн хөдөлмөр. түймэр тавихсан хүмүүс үр удмаараа сүйрдэг гэж хэлэлцдэг. муухай хар амиа хичээсэн хорхойнууд юм аа. жаргаж жаргаж авчаад гал түймэр тавиад явчихдаг. Сайн үйл бүтээсэн сайхан хөдөлмөрч хүн байна. нэг л өдөр дахин сайхан болно доо. тайван амгалан бай даа. тарьсан юм чинь буян хэвээрээ л байна тэр уул усандаа, сүйтгэсэн нь бүх хариуцлагаа хүссэн хүсээгүй үүрдэг жамтай
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Нб.Нямдаваа (66.181.161.12)
    Хайран ойн төгөл шатсанд харамсалтай байна. Сумын дарга нар нь ямар сэтгэлгүй,тэнэг,ажилгүй хүмүүс вэ. Асар их үнэ,хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн ажлыг огт боддоггүй улс байна шүү дээ. Өөрсдөө хийж чаддаггүй юм бол хүний хийсэн ажлыг дэмжээд,туслах, хамгаалах хэрэгтэй ш дээ.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Гал голом нь сүйрнэ дээ. муугөлөгнүүд (202.21.103.86)
    бөө
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (184.191.82.182)
    Уулнаас мод авчирч уб хотод тарьсан нэрээр модны борц хийдэгээ болимоор юм шигээ ургахгүй мод тарьж ууландаа цөлжилт бий болгож байгаа нь зориуд хийгдээд байгаа юм бишүү
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • ganaa (66.181.161.6)
    balai buunuud manai suhbaatar aimag hezeeneese buugui bsan shuu yim shuu. gal tulj buulchuud tuimer tabichaad zigtaagaad dugui ni hagaraad barigdsan gene uudgui novsh nar ted huniig ailgaj surduulheea hetrehgui
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Хайран мод хүний олон жилийн хөдөлмөрийг тэнэг дуракууд ингэх гэж харамсаад барахгүй байна (66.181.161.100)
    Зочин
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • cfghjk (64.119.26.78)
    suhbaatar aimagt shatsan oin burtgegdlee hu
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.74)
    Төлүүлнэ биз дээ. Мөн сайн торгоод өг.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.190.88)
    Түймэр тавьсан хүмүүсийг хүний амь бүрэлгэсэнтэй адил тооцож ял оноо хайран сайхан байгал дэлхий Тэгээд бас зугтаана гэнээ
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin (202.131.250.130)
    үүнэхээр харамсамаар юмаа.хайран хѳдѳлмѳр цаг хугацаа.Сумын дарга хуралын дарга нар нь ажлаа мэддэггүй юм хийх сэтгэлгүй хүмүүс байна даа.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • ТҮВДЭНДАРЖАА (64.119.21.86)
    ТАРЬЖ УРГУУЛЖ 18 ЖИЛИЙНХЭЭ ХӨДӨЛМӨР ГАРГАЖ УРГУУЛСАН МОД ОЙ ШИНЭ ЗҮЙЛИЙН УРГАМАЛ ШАТСАН ДУУЛААД МАШ ИХ ЦОЧИРДЛОО НУТАГ ОРОНДОО ЯМАР ЧИГ ҮГ ХЭЛЭЛГҮЙГЭЭР БИЙ БОЛГОСОН ЭНЭ ХӨДӨЛМӨР САЙХАН ЗҮЙЛИЙГ НУТГИЙН УДИРДЛАГА АС ЭХЛЭЭД БАЙГАЛЬ ОРЧИН ХАРИУЦСАН ХҮМҮҮС САНАА ТАВИАГҮЙГЭЭС ШАЛТГААЛСАН ЕР НЬ ГАЛ ТҮЙМЭРЭЭС ШИЛИЙН БОГД ОРЧМИЙН ГАЗРЫГ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЕСТОЙ Л ДОО ХУУРАЙ БОЛЖ БАЙГАА ЗЭРЭГ НӨХЦӨЛТЭЙ ҮЕД ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ГАРГАХ АЖИЛ ХИЙГДЭЭГҮЙГЭЭС БОЛСОН ЮМ БАЙНА ДАА
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
    • түвдэндаржаа тантай санал нэг байна, хайран сайхан сэтгэл хайран хөдөлмөр
      2019 оны 04 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Өчигдөр 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Өчигдөр 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 10 цаг 58 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • ЭМГЭНЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК