Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Цэцэгдарь: Хоолой хөндүүргүй болчихвол өвчин эдгэсэн гэсэн үг биш

2019-5-17
0
ЖИРГЭХ

Монголын Засгийн газар болон Люксенбургийн Их гүнт улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Эрүүл мэндийн яам, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт төвлөрөн үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Монголын зүрх судасны үндэсний төв, зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн шугамаар Нийслэлийн боловсролын газар, “Шинэ нийгмийн эрүүл мэнд” нийгэмлэг хамтран Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сургалт, сурталчилгааны цогц арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын  багш, эмч, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалт явуулж байгаа юм. Сургалтын талаар анагаах ухааны доктор Г.Цэцэгдарьтай ярилцлаа.


 

-Ямар сургалт зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-МОН/006 төслийн хүрээнд 120 сургуулийн эмч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 240 хүнийг сургалтад хамруулж байна. Энэ төсөл зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ, Хэрх өвчнөөс урьдчилан сэргийлэх аяныг сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөж байна.  Сургалт энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

-Хэрх өвчнний халдварыг илрүүлэх үзлэгт сурагчдыг хамруулах уу?

-Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад хэрхийн шалтгаант зүрхний өвчин үүсгэдэг стрептококк хэмээх нянг илрүүлэх хурдавчилсан тестээр шинжилгээ хийх ажил ЭМЯ, Зүрх судасны төвийн төлөвлөгөөнд орсон.

-Сурагчдын дунд хэрх өвчний халдварын талаар хийсэн судалгаа бий юу?

-“Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ-аас дурдсан төслийн шугамаар 2016 онд хэрхийн шалтгаант зүрхний өвчнийг үүсгэдэг стрептококк нянг илрүүлэх хурдавчилсан оношлуурыг захиалж, 58 дугаар сургуулийн нийт сурагчдад шинжилгээ хийж үзсэн. Шинжилгээгээр сурагчдын 10 орчим хувь нь стрептококк нянгийн халдвартай гэж гарсан юм. Мөн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль /Хуучин нэрээр/ 2004 онд хоолойны ангин нийслэлийн хүүхдүүдийн дунд хэр зэрэг байгаа талаар судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар хотын захад амьдардаг хүүхдүүд орон сууцанд амьдардаг хүүхдүүдээс илүү өвчилдөг нь тогтоогдсон. Үүний 60 орчим хувь нь эмчид хандалгүйгээр дур мэдэн эм уудаг бөгөөд эмчилгээгээ дутуу хийсэн байна. Хүмүүс хоолой нь өвдөхөөр хоёр, гурван хоног эм уугаад л хөндүүргүй байвал эдгэчихлээ гэж боддог. Гэтэл 10 хоногоос доошгүй хугацаанд антибиотик эмчилгээ хийж байж эдгэрдэг юм.

-Энэ өвчинд ихэвчлэн хэдэн насны хүүхдүүд өртөж байна вэ?

-Хоолойны цочмог өвдөлт буюу ангинаар 5-17 насны хүүхдүүд гол төлөв өвдөж байна. Тийм ч учраас энэ насны хүүхдүүд хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг.

-Стрептококкийн халдвар илэрвэл хэрх өвчин тусах байх магадлал өндөр юм байна. Тийм үү?

-Тийм. Ийм халдвар авах үед хүний гүйлсэн булчирхайд энэ нян байрлаж байдаг. Үүрлэдэг гэсэн үг шүү дээ. Харин тухайн хүний биеийн байдал сулрах, даарах үед идэвхжин, хоолой нь өвдөж улмаар зүрх, үе мөч, тархи, арьс зэрэг холбогч эд бүхий эд эрхтэн рүү дамждаг.

-Стрептококкийн халдвар, хэрх өвчний шинж тэмдэгүүд яаж илрэх вэ?

-Эхлээд хоолой буюу гүйлсэн булчирхай өвдөнө. Үүний хажуугаар залгиур хоолойн ханын үрэвсэл, хамар дайвар хөндийн үрэвсэл, арьсны идээт үрэвсэл зэрэг үүснэ. Ингээд 1-5 долоо хоногийн дараа хэрхийн цочмог халууралт бий болно. Мөн тодорхой хугацааны дараа дахин халуурч эхлэх магадлал өндөр байдаг. Тиймээс хэрхийн цочмог халууралтаар өвдсөн хүүхдийг дахин халууруулахгүй байх арга хэмжээг авах шаардлагатай. Хамгийн гол нь уг өвчин ямар анибиотикт мэдрэг байгааг тогтоож, түүгээр нь эмчилдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хоолойд илэрсэн стрептококк нь ямар антибиотикт устаж байгааг нян судлалын шинжилгээ хийж илрүүлэх ёстой.

-Тэгэхээр хэрхийн халдвар эмчлэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Хамгийн гол нь хоолойн ангинаар өвдсөнөөс хойш 1-5 долоо хоногийн дараа өндөр халуурч хэрхийн цочмог халууралт болдог. Хэрхийн цочмог халууралтаар дахин дахин өвдвөл хэрхийн шалтгаантай зүрхний өвчин болж зүрхний хавхлагуудыг гэмтээчихдэг. Дан ганц зүрх гэлтгүй арьс, үе мөч, тархи, бөөр зэрэг холбогч эд эрхтнүүдийг гэмтээнэ. Энэ тохиолдолд эмчлэгдэх боломжгүй эд эрхтэн нь зүрх юм. Цусны хэвийн урсгал алдагдсанаар амь насанд аюултай ийм л өвчин.

-Эрүүл мэндийн яамны төлөвлөгөөнд сурагчдын дунд хэрх өвчнийг илрүүлэх тест авах төлөвлөгөө багтсан гэсэн. Энэ ондоо багтаад уг ажлыг хэрэгжүүлэх болов уу?

-Ямар ч гэсэн төлөвлөгөөнд тусгагдсан байна билээ. Хэрэгжих байх гэж найдаж байна.

-Та бүгдийн хийсэн шинжилгээгээр сурагчдын 10 орчим хувь нь стрептококкийн халдвартай байна гэж гарсан. Энэ тоо цаашид ямар хандлагатай байна вэ?

-Дэлхийн ихэнх улсад сурагчдын дунд хэрх өвчний халдвар ямар байгаа талаар судалсан нь бий. Үүнд сурагчдын 10-20 хувь нь хэрх өвчний халдвартай байдаг гэсэн мэдээ бий. Манай улсад ч энэ тоо ижил хэмжээтэй байна. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал байгаа юм.

-Шүдний өвчлөл стрептококкийн халдварыг бий болгодог нэг шалтгаан гэж яриад байна. Энэ үнэн үү?

-Шүд, хоолой нэг дор учир шүд, буйл өвчтэй байх нь хоолойн ангин үүсэхэд нөлөөлдөг. Хоолойны ангиныг стрептококкийн халдвар, мөөгөнцөр, вирүс, орчны бохирдол тоосжилт ч бий болгож болно. Тиймээс юунаас болж хоолойн ангинаар өвчилж байгааг мэргэжлийн эмч нарт үзүүлэн тодорхойлуулж эмчилгээг гүйцэт хийлгэж байвал хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 4 хүүхдийн ээж (66.181.185.198)
    Хүүхдийн хоолой өвдөхөд тоохгүй яваад байдаг шүү дээ. цаашид анхаармаар юм байна. Нээрээ сургуулийн багш% эмч эцэг эхчүүд бүгдээрээ анхаармаар юм байна шүү.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 цаг 9 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 34 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 41 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 57 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 36 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 1 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    15 цаг 8 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    15 цаг 48 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    16 цаг 11 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    18 цаг 3 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    18 цаг 8 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 39 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    19 цаг 4 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    19 цаг 6 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    19 цаг 22 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    19 цаг 27 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 35 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    20 цаг 45 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    20 цаг 51 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК