Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэгэн зууны түүхтэй нэн “шинэхэн” шийдэл Монголд нутагшиж эхэлжээ

2019-6-30
0
ЖИРГЭХ

Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд Сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан юм. Уг үйлдвэр нь жилд 600 мянган тн сайжруулсан түлш үйлдвэрлэж нийслэлийн гэр хорооллын 220 гаруй өрхийг 100 хувь  хангахаар ажиллаж байна. Албаныхны өгч буй мэдээллээр нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж сайжруулсан шахмал түлш нийлүүлснээр агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурах тооцоо гаргасан. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүнийг дагасан албаныхны утаа буурах “амлалт” хөрсөн дээр буух эсэх нь ирэх өвөл бодит үр дүнгээ харуулах учраас одоохондоо ярихад эрт. Харин дотоодын зарим компанийн зүгээс Улаанбаатарын утааг бууруулах бус бүр арилгах төслийг хэрэгжүүлж, түрүүчээсээ ажил хэрэг болгож эхэлжээ. Үүний нэг нь “Газком” компани.


Тус компанийн зүгээс “Хийн халаалтыг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах биш арилгах боломжтой” гэдгийг хэлж байгаа юм. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Содномпилийнд хийн халаалтын системийг суурилууллаа. 2014 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар судалгаа явуулж эхэлсэн тус компанийн ажил тавдугаар сараас Японы Rinnai компаниас хийн тоног төхөөрөмж оруулж иржээ. Иргэн Содномпилийг хороон дээрээ явж байхад гэртээ хийн халаалт суурилуулах эсэхийг нь асуужээ. Уг саналыг сонссон Содномпил гадаадад амьдардаг охинтой холбогдож энэ тухайгаа дуулгахад “Суурилуулчихад асуудалгүй. Харин ч зөв шийдэл байна” гэжээ. Эднийх “Монгол базальт” компанийн дулаалгаар өнгөрсөн жил байшингаа “бүрүүлсэн” байна.

Биднийг очиход дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Содномпил гуайнд оччихсон хийн халаагуурын суурилуулалтай танилцаж байв. Харин “Газком” компанийн ажилтнууд байшингийн гадна талд тоолуур, ухаалаг мэдрэгчийг хэдийнэ суурилуулж, баллоныг байршуулахад бэлэн болсон байв. Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Баянгол дүүргийн хувьд шинэ хуудас нээгдэж байна гэж ойлгож болно. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг Засгийн газраас үе шаттай хэрэгжүүлж байгаа ч хараахан үр дүнд хүрээгүй байгаа. Энэ жилийн хувьд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласан. Улмаар сайжруулсан түлш нийлүүлэхээр бэлтгэж байна. Энэ цаг үед манай дүүргийн 22 дугаар хорооны иргэн хийн халаагуурын системийг хэрэглээндээ нэвтрүүлж байна. Хамгийн гол нь, энэ системийн аюулгүй ажиллагаа нь сайн төдийгүй тухайн өрхийн нүүрс, цахилгааны хэрэглээг мэдэгдэхүйц бууруулна гэдгийг “Газком” компанийнхан хэлж байгаа юм” гэлээ.

“Газком” компанийн Монголд нэвтрүүлэхээр зорьж буй хийн халаагуурын системийн тоног төхөөрөмж нь Японы Rinnai брэндийнх. Уг компани нь аюулгүй ажиллагаагаараа дэлхийд нэгдүгээрт ордог аж. “Газком” компанийн хувьд 2014 оноос Японы Rinnai-тай хоёр жилийн турш хийсэн хамтын ажиллагааны хүрээнд энэ жилээс тоног төхөөрөмжийг нь Монголын хөрсөнд үе шаттайгаар нийлүүлж эхэлсэн байна.

Үнэхээр ч Rinnai компанийн тоног төхөөрөмж аюулгүй ажиллагаа нь найдвартай аж. Жишээ нь, хийн халаагуурын хамт суурилуулдаг газан плиткаг дурдаж болно. Учир нь, плитка унтраалгүй орхиход 10 секундын дараа өөрөө унтардаг ухаалаг мэдрэгчтэй аж. Мөн гэр рүү шахаж байгаа хий алдагдсан тохиолдолд гадаа байрлуулсан удирдлагын систем автоматаар зогсдог байна.

Хий алдаж ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэсэн үг. Мөн цахилгааны хэрэглээг 30 орчим хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.

“Газком” компанийг үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээгээс зарим асуултад хариулт авлаа.

-Та бүгдийн оруулж ирж байгаа Rinnai брэндийг аюулгүйн системээрээ дэлхийд тэргүүлдэг гэж сонссон юм байна?

-“Газком” компани нь Улаанбаатар хотын бохирдлыг арилгах хийн шийдэл төслийн хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд газын тоног төхөөрөмжөө суурилууллаа. Тоног төхөөрөмжийн хувьд Японы 100 гаруй жилийн түүхтэй Rinnai компанийнх. Энэ компани нь газын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгт явдаг. Аюулгүй ажиллагаа, борлуулалтаараа тэргүүлдэг компани. Тус компанитай өнгөрсөн хоёрдугаар сард Японы Нагояа хотод хэлэлцээ хийсний хүрээнд Монголд нэвтрүүлэх суурийг тавьсан. Өнгөрсөн тавдугаар сард эхний тоног төхөөрөмж нь орж ирээд айлуулад суурилуулж эхэлсэн. Одоогоор нэлээд хэмжээний захиалга авсан. Тэр хүрээнд Японы талд тоног төхөөрөмж авах захиалгаа хүргүүлсэн. Есдүгээр сарын 15 буюу ус дулааны дамжуулалт эхлэхээс өмнө нь бэлтгэл ажлаа базаах шаардлага бий. Тэр хүрээнд айлуудад суурилуулалт хийгээд явж байна.

-Тоног төхөөрөмжийн хувьд юу юунаас бүрдэж байгаа юм бол?

-Газаар халаах төхөөрөмж, пелетка, холболт, ухаалагч мэдрэгч, тоолуур, баллон багтаж байгаа. Газан баллоныг манай компанийн зүгээс суурилуулж өгч байгаа. Шаардлагатай тохиолдолд усны халаалтын төхөөрөмж суурилуулах санал яваа. Энэ бүгдийг цогц шийдсэн тохиолдолд тухайн айл өрх бие даасан инженерийн дэд бүтэцтэй болох юм.

-Суурилуулах цаг хугацааны тухайд?

-Тоног төхөөрөмжийг нь оруулаад ирвэл тийм ч их цаг шаардахгүй. Одоохондоо компанийн үйл ажиллагаа хараахан жигдрээгүй байна. Захиалга тодорхой хэмжээнд жигдэрвэл компанийн зүгээс богино хугацаанд суурилуулах бүрэн боломжтой.

-Иргэдийн хувьд хийн халаагуур гэхээр нэг болгоомжилсон байдалтай хүлээж нь мэдээж. Ялангуяа гэр хорооллын айл өрхүүд?

-Төхөөрөмж болгон аюулгүйн ажиллагааны системтэй. Нийт иргэдээс ирдэг асуулт нь аюулгүй ажиллагаа. Бидний хувьд ч энэ асуудалд маш анхаарч байна. Тиймдээ ч дэлхийн номер нэг аюулгүй ажиллагааны Японы компанитай хамтарч байгаа юм. Тоолуур нь гэхэд өөрөө аюулгүйн системтэй. Газын халаагч төхөөрөмж нь аюулгүйн системтэй. Газан пелетка нь ч мөн адил. Компанийн хийн хангамжийнхан ч сервис үйлчилгээ үзүүлэх бүртээ тухайн айлын хий алдалтыг шалгана.

-Тоолуур тавьж байгаа нь ямар учиртай юм бол?

-Компанийн төв оффист монеторингийн систем ажиллах юм. Тухайн өрхийн хэрэглээг хянана гэсэн үг. Улмаар үүрэн холбооны операторыг ашиглаж хэрэглээний зардлын мэдээлэл гар утсаар нь дамжин очно. Эрчим хүчний төлбөр тооцооны систем хэрхэн явдаг билээ. Яг түүн шиг явах юм гэв.

Тэрбээр хийн халаагуурыг төр засаг дэмжих юм бол гаднын шийдлийг нутагшуулан хямд өртгөөр гэр хорооллын айл өрхүүдийг хийн халаагууртай болгох боломжтойг онцолсон юм. Түүнийхээр гаднын орнууд шиг заавал гэр хорооллын айл өрхүүдэд хийн хоолойн шугам татахгүйгээр суурилуулахаараа давуу талтай аж. Нэг үгээр тухайн айлын хүмүүс зөвхөн халаагуураа асаах, унтраах товч дарах бол бусдыг нь “Газком” компанийнхан хариуцах хэрэг.

Өдгөө Засгийн газрын тогтоолоор сайжруулсан түлш борлуулж агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөж буй. Гэхдээ энэ нь утааг тодорхой хэмжээнд бууруулахаас бус бүрэн арилгана гэсэн үг. Төсвийн мөнгийг өөр хэлбэрээр зарцуулах шийдэл.

Үүний оронд нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, орон суужцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж буй ч түүнийг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Гагцхүү үүний оронд аюулгүй ажиллагаагаараа дэлхийд тэргүүлдэг Rinnai брэндийг Монголын хөрсөнд нутагшуулах замаар утаа тэмцэх шинэ гарц байгааг эндээс харж болно.

Цахилгаан халаагуур хэрэглэх зэргээр хүчин чадал нь хүрэхгүй, өртөг өндөртэй гарцыг эрэлхийлж байгаа энэ үед хийн халаагуурыг төр засгийн зүгээс дэмжвэл агаарын бохирдлыг бууруулах биш арилгах боломж бидэнд ойрхон байна.

С.Гандөл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (182.160.35.81)
    delberch uhetsgeen dee manaihan sogtuu holchuu eniigee oroldono hariutslagagui ulsuud
    2019 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.34.210)
    манайх шиг хүйтэн нөхцөлд гадаа Газ хий төмөр хайрцагтай байвал царцана шүү. 1 баллон газ үнэ, сард хэр хэрэглээ гарах, гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй л байна. Үнэтэй талдаа л юм.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.120.14)
    Togiig bodvol ashigtai zuil ihtei bolovch mungun dun togtoi haritsuulval neeh yalgaa garahgui ee. Delhiin tom ulsuud inhenh n gaz boltson baigaa
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.120)
    идэр эс тачигнаж байх үед нэг хоногтоо хэдэн литер хии зарцуулах вэ
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • 99007391 (112.72.15.182)
    Сайн байна уу энэ төхөөрөмжийг гэртээ тавиулмаар байнаа,хаана ямар утасаар ярих уу 80 м2 байшин
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Tegeed vne hols, tabisan halaaltiin paar ntr iinhee zurgiig tabichihaj boldoggvi yumuu,gaz yer ni l ayultai taldaa daa (202.126.88.196)
    Bi
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.7.34)
    Сайхан санаа байна. Нэгдүгээрт аюулгүй байдал. Мөнгө олохын тулд ирээдүйд чиглэсэн хүн чанартай наймаа хийгээрэй. Цаг зурын мөнгийг үнэ цэнээ гэж бодож байвал хол явахгүй гэдгиГ ӨДӨР БҮР САНАЖ ЯВ
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Иргэн (66.181.186.212)
    Өвөл гадаа хүйтэнд төмөр хайрцат хийсэн баллонтой хий царцаад худлаа болно
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • Пи (202.131.227.178)
    дөнгөж нэвтэрч эхлээд нэг оюутаныг алсан түүх бий шүү. тэр үед шинэ юмандаа анхааралтай хандаад үеээд шалгаад өгсөн бол нэг оюутан үхэхэгүй байх байлаа. энийг нэг их сурталдаад байх хэрэг байхгүй шүү.
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
    • Баримтаар яриарай Худлаа хуцахаа урьтал болгоод яахав
      2019 оны 07 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    7 цаг 41 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    8 цаг 6 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    8 цаг 13 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 30 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 8 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    9 цаг 33 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    9 цаг 40 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    10 цаг 20 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    10 цаг 43 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    12 цаг 35 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    12 цаг 40 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 11 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    13 цаг 36 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    13 цаг 38 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 54 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 59 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    14 цаг 7 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    15 цаг 17 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    15 цаг 23 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК