Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 488 нь хөгжлийн бэрхшээлтэй

2019-7-03
0
ЖИРГЭХ

“Ажил хайж бүртгүүлсэн 35.3 мянган иргэний 488 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Сүүлийн таван сар энэ тоо төдийлөн буураагүй”

“Статистик”

Энэ оны эхний таван сард 35.3 мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ. Тэдний 23.5 мянга нь ажилгүй бол 11.8 мянга нь ажилтай ч өөр ажил хайж байгаа иргэд. Мөн тэдний дунд 488 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хайж бүртгүүлснээс 238 нь эмэгтэй. Он гарснаас хойших сар бүрийн тоог харвал нэгдүгээр сард 417, хоёрдугаар сард 406, гуравдугаар сард 378, дөрөвдүгээр сард 418 гэх мэт эхний таван сар 378-488-ын хооронд байгаа юм. Энэ хоёр тооны хоорондох хүний хэд нь ажилд орсон, хэд нь ажилд орохгүй бүртгэлээс хасагдсан, хэд нь шинээр нэмж бүртгүүлсэн нь тодорхойгүй ч 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хайж бүртгүүлсээр, бас ажилгүй байсаар байна гэсэн үг. Нэг л өдөр 300 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хайж бүртгүүлэхгүй бас ажилд орчихгүй. Тиймээс ажил хайж бүртгүүлсэн 300 гаруй иргэн ажилгүй байсаар л байна. Гэхдээ энэ тоо нь зөвхөн хөдөлмөрийн бирж, хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн нэг хэсэг нь. Эдгээрийн цаана бүртгүүлээгүй хувиараа ажил хайж байгаа хэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг бид мэдэхгүй. Манай улсад 2018 оны байдлаар 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 15-34 насны 26347, 35-64 насных 64338 иргэн байгаа аж. Харин ажил хайж албан ёсоор бүртгүүлсэн нь дээрх 488.

“Хууль”

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, 111.1-т 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэж цагаан дээр хараар тодорхой бичсэн байгаа.

Хэрэв ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах тухай ч бий. Тасралтгүй төлсөн бол тухайн ААН-ийг дараагийн 12 сар татвараас чөлөөлөх гэх мэт олон зүйл, заалт бий.

ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудлаас болж иргэдийн болоод ААН, байгууллагын татварын мөнгийг санд төвлөрүүлээд эргээд түүнийг зорилтот бүлэгт зарцуулж байгаа үгүйд бид хэдийн итгэл алдарсан. Хамгийн найдвартай арга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил, хөдөлмөр эрхлээд өөрийн гар дээр цалин авсан гэвэл бид сая итгэнэ.

Хуульд заасны дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авчихвал ядаж л хөдөлмөрийн биржид ажил хайж бүртгүүлсэн дээрх 400 хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг шийдэх боломжтой.

Манай улсад энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 20-49 ажилчинтай үйл ажиллагаа явуулж буй 4189 ААН, байгууллага, 50-аас дээш ажилчинтай 2499 ААН, байгууллага байна. Харин хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах талаар заасан байгаа. Хэрэв дээрх 7000 орчим ААН, байгууллага ажил хайж бүртгүүлсэн 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хуулиа биелүүлж, нэг л хүнийг ажилд авчихвал хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн бүх иргэд ажлын байртай болно. Магадгүй зарим нь аль хэдийн ажилд авсан ч байж болно. Ажилд авснаа хасаад ч 400 хүнийг ажлын байраар хангах  боломжтой тоо. Гэтэл ажил хайж албан ёсоор бүртгүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо энэ оны эхний таван сар төдийлөн буураагүй байна.

Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд болон хууль хэрэгжиж байна уу? Хэрэгжилтийг хэн хянаж, тайлагнаж байна вэ? Хэрэв хууль хэрэгжиж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахгүй байгаа ААН, байгууллагууд зохих татвараа төлж байгаа юу, тэр нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч чадаж байгаа юу гэх олон асуулт урган гарч ирнэ.

Ц.Сүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    7 цаг 40 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    8 цаг 5 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    8 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 29 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 7 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    9 цаг 32 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    9 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    10 цаг 19 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    10 цаг 42 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    12 цаг 34 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    12 цаг 39 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 10 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    13 цаг 35 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    13 цаг 37 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 53 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 58 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    14 цаг 6 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    15 цаг 16 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    15 цаг 22 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК