Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан уурхайчид

2019-7-03
0
ЖИРГЭХ

Уул уурхайн салбар манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд тус салбарын ашиг, орлого улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа өмнийн говьд уул уурхай дагасан бүтээн байгуулалт ундарч, өрх гэр бүл ажилтай, орлогтой болж, амжиргаа нь дээшилсээр байна. Тус бүс нутагт Монголд байтугай дэлхийд дээгүүрт жагсах уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ингэхдээ нутгийн удирдлагатай хамтарч ажиллах замаар иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлдэг байна.

Тиймээс өмнийн говьд ундарч буй бүтээн байгуулалттай танилцах зуур, уул уурхайн салбарт ажиллаж, ажил амьдралаа өөд татаж буй залуустай уулзахаар Өмнөговь аймаг дахь “Монгол Алт” буюу МАК-ийн Нарийнсухайтын ордтой танилцсан юм.  Нарийнсухайтын бүсэд “МАК”, “Өсөх Зоос”, “Саусгоси коэл транс”, “Терра энержи”, “Жахвлант” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

-ХАБ-ын ажилчид уурхайчдын аюулгүй байдлыг хангаж ажилладаг-

Алтан шаргал элсэн дунд хүнд даацын автомашины дуу хадахын зэрэгцээ “МАК”-ийн ажилчид ажлын цагтаа багтан бүтээмжтэй ажиллахаар шаргуу ажиллах аж.

ХАБ, ЭАБО-ны хэсгийн дарга Э.Билгүүн “Нарийнсухайтын уурхайд 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүрсийг илчлэгээс нь хамаарч гурав ангилдаг. Бид экспортолж буй тухайн компани ямар чанарын нүүрс худалдан авахыг хүснэ.

Үүний дагуу нүүрсээ борлуулдаг. Нарийнсухайтын уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдлын 20 гаруй мэргэжилтэн уурхайчдын аюулгүй байдлыг хангаж, хамгаалж ажилладаг” гэсэн юм. “МАК”-ийн охин компани болох Нарийнсухайтын уурхайн хувьд бусад уурхайтай харьцуулахад харьцангуй олон ХАБ-ын мэргэжилтэнтэй юм байна. Энэ ч утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн төвшинд хангадаг юм байна лээ.  

“МАК” компанийн хувьд үндэсний 100 хувь хөрөнгө оруулалттай компани гэдгээрээ онцлог. Нарийнсухайтын ордоос олборлосон нүүрсийг A. B, F зэрэглэлээр ангилах бөгөөд энэ ангиллыг гаргадаг стандартын лабораторитой. F зэрэглэлийн нүүрс нь хамгийн илчлэг багатай нүүрс. Уг зэрэглэлийн нүүрсийн чанарыг сайжруулахын тулд баяжуулан үйлдвэрээр дахин боловсруулж, А зэрэглэлийн нүүрс рүү чанарыг нь дөхүүлж гаргадаг гэсэн. Баяжуулах үйлдвэр жилд нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай юм байна.

Энэ оны хувьд тус уурхайн хувьд олон улсад баримталдаг стандартыг тогтоон хэрэгжүүлж, сертификат авах зорилго тавьжээ. Уурхайн хэмжээнд 900 гаруй ажилтантай. Геологи хайгуулын судалгаагаар эл уурхай 580 сая орчим нөөцтэй гэж гарчээ.

-Гурвантэсийн нутгийн иргэдэд ажлын байр нээлттэй-

Гурвантэс сумын иргэн Г.Батбаатар “Гэр бүлтэйгээ ойрхон байна гэдэг уурхайчны хамгийн чухал асуудал. Миний хувьд өмнө нь цахилгааны инженерээр ажиллаж байгаад энд бульдозерчиноор ажиллаж байна. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Цалин хөлс, хангамжийн хувьд амьдралд хүрэлцээтэй байдаг. Хамгийн гол нь ажлын цаг яс баримтладаг. Цагтаа ажилдаа гараад буух цагтаа ажлаасаа буудаг” гэв.

“МАК”-ийн Нарийнсухайт дахь уурхай өдөрт нэг мянга орчим тонн нүүрс баяжуулдаг. Энэ нь нүүрсэнд агуулагддаг үнслэг, илчлэг, фтор, хүхэр зэрэг химийн элемент, үзүүлэлтийг сайжруулна гэсэн үг аж.

Уурхайн ажилчдыг олон улсын стандартад нийцсэн “тансаг” гэмээр улаан хүрэн, шар зэрэг гурван давхар байраар амьдрах нөхцөлийг нь бүрдүүлжээ. Тохь тухыг ярих юм биш. Мөн нийгмийн халамж болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг цогцоор нь шийдвэрлэжээ. Ажилчдаа боддог байгууллага урагштай, бүтээмжтэй ажилладгийн үлгэр жишээ энэ биз ээ. 

-Даланзадгадад жишиг гудамж бүтээн байгуулна-

Тус сумын Засаг дарга “Гурвантэс сум уул уурхайн ашиглалтын 37 лицензтэй. Үүний 35 нь ашиглалтын лиценз. Эдгээр лицензийн ихэнх нь Нарийн сухайтын бүлэг ордод байрладаг. Тухайлбал, алт, баргил чулуу, давсны зэрэг уурхай үйл ажиллагаа явуулдаг. Гурвантэс суманд олборлох үйл ажиллагаа явуулдаг компаниудтай Ашигт малтмалыг тухай хуулийн 42-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Тухайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь бүс нутаг, орон нутгийг хөгжүүлэхэд хамтран ажилладаг заалттай. Энэ заалтын хэрэгжилт орон нутагт муу байсан ч бид шаардлага тавьсны дагуу компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Ялангуяа “МАК” анх үйл ажиллагаа явуулж эхэслнээс хойш орон нутагтай хамтран ажилласан. Бусдыгаа түүчээлж чадсан байгууллага. Сүүлд шинэчилсэн гэрээгээр хамгийн том төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “МАК” нь Гурвантэс сумын төвөөс Нарийнсухайтын орд хүртэлх газрын эхний хэсгийн ажил буюу зургаан км замыг стандартын дагуу өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. Мөн Өмнөговь аймгийн баруун хэсгийн сумдад тодорхой төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Мөн Даланзадгад хотын нэг гудамжийг нийгмийн хариуцлахгын хүрээнд 600 орчим сая төгрөгөөр тохижуулахаар ажлаа эхлүүлжээ. Тус гудамжийг орчин үеийн жишиг гудамж болгоно гэж хэлж байлаа.

Уул уурхайн салбараас олсон орлого аймаг, улсын санд төвлөрдөг. Тухайлбал, Нарийнсухайтын ордоос жилд улсын төсөвт 200 орчим тэрбум төгрөг, аймгийн төсөвт 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг юм билээ.

Харин сум орон нутагт өөрийн гэсэн тусгай сан байдаггүй. Тиймээс МАК-ийн зүгээс 2011 онд Гурвантэс суманд 100 орчим сая төгрөгийн төсөв бүхий “орон нутгийн сан”-г бий болгож өгчээ. Энэ сан өдгөө 400 орчим сая төгрөгтэй болсон бөгөөд уг мөнгөөрөө жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.

Түүнчлэн “МАК” буюу Өмнөговь аймгийн баруун бүс нутгийн хөгжлийн гол чиг хандлага болсон энэ уурхай нийгмийн хариуцлагийн хүрээнд Гурвантэс суманд Боловсролын цогцолбор барилга буюу тухайлбал, 320 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байрны барилгыг 2011 онд ашиглалтад оруулжээ. Мөн сургалтын чанарыг сайжруулах бүхий л талаар хамтран ажиллаж түүчээлж ажиллаж байна. Мөн тус нутагт нэн ховордоод буй ан амьтдыг өсгөн үржүүлэх, хамгаалах талаар санаачлагатай ажилладагийг дуулгасан юм.

Б.Лхам

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    7 цаг 40 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    8 цаг 5 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    8 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 29 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 7 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    9 цаг 32 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    9 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    10 цаг 19 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    10 цаг 42 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    12 цаг 34 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    12 цаг 39 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 10 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    13 цаг 35 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    13 цаг 37 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 53 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 58 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    14 цаг 6 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    15 цаг 16 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    15 цаг 22 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК