Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний сэтгэхүйд “ухамсрын шанаа” л хэрэгтэй

2019-9-25
0
ЖИРГЭХ

Хотын төв орчмын нэр бүхий зочид буудлын өмнөх нийтийн эзэмшлийн талбайг 10 гаруй жил цэвэрлэж зогсох ТҮК-ийн ажилтанд нэг л зовлон бий. Үүрийн таван жингээр эртлэн босч, хөл хөдөлгөөн эхлэхээс урьтаж энэ орчмыг цэвэрлэх нь түүний эрхэлсэн ажил, хүлээсэн үүрэг боловч хоёр алхаад таарах тамхины иш, хаа нэгтээ хөглөрөх архины шил, ундааны сав өглөө бүр угтах нь хэвшил болсон гэмээр дүр зураг. Хажууханд нь хогийн сав байсаар атал хараагүй юм шиг аягласан хэн нэгний хэнэггүй энэ занд тэрбээр дэмий халаглах ч хэдийнэ дасчээ. Ганц өглөө болтугай танил гэхээсээ өөр дүр зураг угтах нь түүнд, түүний ажлын бүтээмжид нэмэртэй. Гэвч тэр орчмоор ажил, сургууль, хичээлдээ явдаг хүмүүс үүнийг мэдэхгүй хэрнээ халаасаа суллаж, хаа нэгтэй тамхины иш, ундааны саваа хаяж, түүний ажилд “нэмэр” болдог нь даанч тохуутай. “Газрын хогийг цэвэрлэх амархан ч тархины хогийг цэвэрлэхэд бэрх” хэмээх үгийн хамгийн энгийн жишээ, бодит үнэн энэ. ТҮК-ийн ажилтны чин хүсэл нь хүмүүсийг хогоо хогийн саванд хийж дадуулах...


Шигтгээ: Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэвч 3.2 сая монголчуудын 45, аж ахуйн нэгж байгууллагын 66 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод буюу 0.3 хувьд суурьшиж байна. Энэ нь хоёр хүн тутмын нэг нь, гурав аж ахуйн нэгж байгууллагын хоёр нь нийслэлд амьдарч, үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг.


Нийтийн тээврийн автобусаар өглөө бүр хичээлдээ явдаг арван жилийн сурагч хүүд нэгэн түгшүүр бий. Жолооч хэзээ огцом тоормоз гишгэх бол, хаа нэгтэйгээс хэн нэгэн ирээд түлхэх вий гэсэн түгшүүртэйгээ тэрбээр долоо хоногийн таван өдөр нүүр тулдаг.

Алхаад явах нь хүүд амар байж болох ч арван буудал газар тавдугаар ангийн сурагчид ахдана, хичээлээсээ хоцорно.

Тиймээс хүүгийн хувьд өөрийгөө ямар нэгэн эрсдэлд оруулахгүйгээр сургуульдаа хүрэх найдвартай унаа нь нийтийн тээвэр, чанга гэгч нь атгах суудлын арын бариул. Энэ байдал нь хэдийнэ дасал болсон ч бусдынхаа хамт зориулалтын унаагаар сургуульдаа очих чин хүсэл түүнд бий. Хотын удирдлагууд болон холбогдох албаныхан шат шатандаа уг асуудлыг бодит ажил хэрэг болговол хүүгийн хүсэл нэг л өдөр биелэх нь лавтай...


Шигтгээ: Өдгөө нийслэлд 251 сургууль, 670 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53 сургууль, хоёр цэцэрлэг л хүүхдийн автобустай гэсэн тоо бий. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр хөрөнгө төсөвлөдөг ч тэр нь ердөө гуравхан сургуулийг автобустай болгодог аж. Сүүлд Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг сургуулийн автобустай болгох талаар судалгаа гаргах, эдийн засгийн тооцоолол боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлээс байгуулан ажиллаж байна.


Нийслэлийн зүүн захаас хотын төв дэх ажил руугаа яарах төрийн албан хаагчид нэг болгоомжлол бий. Тэр нь ажлаасаа хоцрохгүй байх. Өдөр бүр төрдөг энэ болгоомжлол нь хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөс эхэлнэ. Өглөө эртхэн гарахгүй бол хүүхдийнх нь цэцэрлэгийн ойр орчимд машин тавих зай олдохгүй.

Олоод зогслоо гэхэд хүүхдээ оруулж өгөөд гарч ирэх хэсэгхэн хугацаанд өөр нэгний автомашины “хаалт”-тай тулгарна. Ажлаасаа хоцрох минут болгон мөнгө болж, цалингаас нь шууд хасагдах учраас хором бүр үнэ цэнэтэй.

Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх нь хувь хүний үүрэг ч замын түгжрэл гэсэн урьдчилан тооцоолоогүй эрсдэлийг даван туулж, ажилдаа хоцрохгүй очих, машинаа байрлуулах зогсоол бий эсэх нь нэгдүгээр болгоомжлол. Нийтийн тээвэр нь нэгдүгээр эгнээгээрээ яг цав явдаг, замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад жолооч нь тэрэндээ хүндэтгэлтэй хандаад хэвшчихвэл, түгжрэл гэсэн стрессгүй болчихвол олон зуун төрийн албан хаагч хувийн автомашинаасаа татгалзаж, түүгээр үйлчлүүлэх цаг хугацаа тийм ч холын мөрөөдөл мэт санагдаггүй...


Шигтгээ: Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр автомашины тоо жилд 16 хувиар нэмэгдэж байна. Харин Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 540 мянга давжээ. Үүнийг дагаад автомашины зогсоолын асуудал хөндөгдөж байна. Одоогоор Улаанбаатар хотод 43 төлбөртэй ил зогсоол үйл ажиллагаа явуулдаг аж. Нийслэлээс уулзвар бүрт болон албан байгууллага болгон ил зогсоолтой байх шаардлага тавьж байгаа ч эрэлтийг хангахуйц хэмжээнд хараахан хүрэхгүй байна.


Эдгээр гурван жишээ бол 380 жилийн түүхтэй Улаанбаатар хотын өдөр тутмын амьдрал ахуйд тулгардаг түгээмэл бэрхшээлийн нэгээхэн хэсэг. Ямар нэгэн нэмэлт өнгө будаггүй дүр төрх. Хүн амын 45 хувь нь, газар нутгийнхаа ердөө 0.3 хувийг эзлэх зай талбайд суурьшдаг нүүдэлчдийн хамгийн том нийслэл гэгддэг Улаанбаатарт зовлон их үү гэвэл мэдээж их.

Гэхдээ нийслэлчүүд бидэнд хамгийн том гэж хэлж болохоор нэг ЗОВЛОН байна. Тэр нь сошиал орчинд “бүтээн байгуулж” буй бидний ухамсар. Эхэн үедээ сонирхогчийн хэмжээнд явсан сошиал хэрэглээ он цагийн эрхэнд хувьсан өөрчлөгдсөөр хүн бүр мэргэжлийн төвшинд хүрэв.

Өдрөөс өдөрт сайнаасаа саар руу нь хөтлөх болсон уг хэрэглээ бүхэл бүтэн Вант улсыг бий болгож, тойрон хүрээлсэн хана хэрмийг хэдийнэ босгожээ. Түүгээр дамжуулан хэн нэгэн рүү чичилсэн шүүмжлэл, бусдыгаа үгүйсгэсэн хардлага, албан тушаалтнуудад хаягласан халаглал хором бүр хөвөрдөг нь үүний илрэл. Сүүлдээ төрийн ажил түүгээр явах нь энүүхэнд болж зарим албан тушаалтнууд тэнд “оффис”-лох болов. Сошиал орчин хүн бүрийн хэрэглээ юу хэрэглээ. Мэдээлэл авах хамгийн эхний эх сурвалж мөн үү мөн. Тийм байлаа гээд баттай, албаны эх сурвалж биш.

Тэнд олон дүр бий, фэйсбүүкт. Бизнесмэн, улстөрч, тамирчин, дуучин, жүжигчин, тогооч, эмч, багш, барилгачин, загвар өмсөгчөөс эхлээд энгийн нэгнийг илтгэх янз бүрийн дүр төрх, зан характер бүхий үзэл бодол, байр суурь, бусдыгаа уриалан дуудсан агуулга бүхий мэдээлэл өдөр бүр орж, цаг, минут тутамд шинэчлэгдэж байдаг. Инээсэн, баярласан, гайхширсан, үлгэрлэсэн нэгэн байхад ундууцсан, бухимдсан, уур эгдүүцлээ илэрхийлсэн бүр үзэл бодлоо тулгах харизмтай ч хааяа таарна. Хэн нэгнээс тусламж гуйсан, “аврал” эрсэн мэдээлэл ордгийг, хэнэггүй өрөвч зангаасаа болж бусдад хулхидуулсан сэтгэгдэл хөвөрдөг, хаа нэгтээ явдгийг эс тооцвол нийслэлийн уур амьсгал ямар төвшинд явааг, нийт массын хандлага хаашаа чиглэж буйг “Нүүр ном” хэмээх монгол орчуулгатай фэйсбүүкээс бүхэлд нь тольдож болохоор.

Эдгээрээс арай амьдралд ойр, оршин суугчдын дийлэнх олонхийг хүүхэд, залуучууд эзэлдэг гэдгээр нь хот хэмээх их айлаас хамгийн энгийн хэрнээ орхиж болохгүй дээрх жишээг зориуд сонгосон хэрэг.

Гэвч хүн бүр ухаалаг утастай болохын зэрэгцээ сошиал орчин дахь хэрэглээ нийслэлчүүдийг өөр хооронд нь тусгаарлах болов. Түүнээс улбаалж аливаа асуудлыг сайныг нь харахаас илүүтэй саарыг нь нэгдүгээрт тавьдаг болж байх шиг.

Хот хөгжиж байна. Нэг үеэ бодвол, өмнөхтэйгөө харьцуулахад томоохон бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлж, товлосон хугацаандаа оруулж чаддаг болсон байна. Харин түүнийг бүрдүүлэгч эд эс нь болсон иргэн Та бидний ухамсар хөгжиж байна уу гэдэг нь эргэлзээтэй болжээ. Гүүр барьжээ, муруй болж л гэнэ. Зам тавьжээ, чанаргүй болсон гэх. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах асуудлаар бүсчлэлтэй болгох санаачилга гаргажээ, бидний эрхийг хааж, боогдуулах нь хэмээн шуугих. Үнэндээ бид нийслэлийн иргэн гэсэн нэр "зүүдэг" л болохоос тэнд өрнөж, өрнүүлж байгаа бүтээн байгуулалт, тэндээс гаргаж буй санал санаачилгыг хүлээн зөвшөөрч чадахаа больжээ.

Уг нь сошиалд босгосон тэрхүү ханыг нураах амархан. Нураахаасаа “айгаад” байгаа болохоос. Учир нь, түүнээс үүсэх дуу чимээнээс, тоос шорооноос айж байна. Сошиал хэрэглээ бидний сэтгэхүйд хар тамхи мэт ингэтлээ "нэвчсэн" учраас нийтээрээ айдастай болчихсон хэрэг. Тийм байлаа ч миний эрх таныхаар хязгаарлагддаг ардчилсан нийгэмд амьдарч буйгаа хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Юм бүхнийг шүүмжилж, асуудал болгон руу үсчих нь их хотын иргэн хүний төлөвшил, ухамсрын хөгжил биш ээ.

Мэдээж энэ ханыг нураахад эхний ээлжид бөөн бужигнаан үүснэ. Хэсэгтээ хүлээн зөвшөөрч чадахгүй юм болно. Нэгэнт зөв болчихвол зөв зам аяндаа тодорно. Эцэст нь хүн бүр төрөлх нийслэлээ хайрлана. Хогоо гудамж талбайд хөглөрүүлэхгүй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь бусдадаа хүндэтгэлтэй хандаж эхэлнэ. Бусдынхаа эрхийг хүндэтгэсэн ганц хором ямар үнэ цэнэтэй болохыг ойлгоно. Нийгэмд, нийслэлд эерэг энергийг хүн бүр түгээдэг болно. Адаглаад ТҮК-ийн ажилтан, арван жилийн сурагч, төрийн албан хаагч гурав дэмтэй.

“Бодлоо хяна, нэг л өдөр үг болно. Үгээ хяна, нэг л өдөр үйлдэл болно. Үйлдлээ хяна, удалгүй зуршил болно. Зуршлаа хяна, араншин болно. Араншингаа хяна, хувь заяа чинь болно” гэсэн үг шиг. Ханатай үг, бодитой тодотгол. Эцэст нь асуухад дөрөв орчим зууны түүхтэй нийслэл хотын орчин цагийн иргэн Та яг аль замд нь явна вэ. Бидний сэтгэхүйд “ухамсрын шанаа”, түүнийг хийх зориг л хэрэгтэй. Бүр тархинд нь сийлэх хэрэгтэй байна.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэрэмжлүүлэг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ondor nastan (182.160.35.135)
    handlaga setgel mash chuhal. bayrlalaa. es zui es surtahuun muhar susgeer bish baigaasai. heterhii baina. har tamhi shig.
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • өвгөн (202.131.227.51)
    Зөв сэтгэлгээтэй сайн хүү байна. С.Гандөл өө амжилт хүсье
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.31.111)
    Urjil shimtei ustai gazar gevel mash baga bh shu!!!!!! AVILGAL-n esreg UHEN HATAN TEMTS!!!!!!!!!!! GANDOL!!!!!!!!!!!!!!!! GANDOL chi jishee ni avilgachidyn toloo bitgii PR bich!!!!!!!!!!!!!
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    саяхан
  • Сэрэмжлүүлэг
    40 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    42 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    48 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    49 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    57 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    1 цаг 29 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    1 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 52 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 22 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    13 цаг 19 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    13 цаг 24 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    17 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    18 цаг 8 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    19 цаг 7 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    19 цаг 53 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    21 цаг 13 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    22 цаг 26 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    22 цаг 59 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК