Олон улсын хэвлэл мэдээллээр Ливийн удирдагч М.Каддафийн эд хөрөнгийг ачсан цуваа Нигерт хүрсэн тухай шуугиж эхэллээ. 300 гаруй машин хоёр улсын хилээр гарсан ба цувааг Каддафийн аюулгүйн албаны дарга Мансур Дхао тэргүүлсэн байжээ. Цувааг бүрэн зэвсэглэсэн хэдэн зуун цэрэг хамгаалж Нигерийн Агадес хотод аюулгүй хүргэсэн байна. Цуваанд 20-иод тэрбум доллартай тэнцэх алт, үнэт эдлэл, бэлнээр 10 гаруй тэрбум евро, доллар байсан гэж албаны хүмүүс баталж байлаа.
Ливийн засгийн газрын төлөөлөгч Муса Ибрагим “ Каддафи эх орондоо байгаа бөгөөд эцсээ хүртэл тэмцэж төрийн эрхийг гартаа эргүүлэн авахын тулд юу ч хийхээс буцахгүй бөгөөд төрөл төрөгсдөө Алжирлуу, эд хөрөнгөө Нигер лүү илгээсэн ба одоо санаа амар тэмцлээ үргэлжлүүлэх болно. Мөн тэрээр исламын ертөнцөд нэр нөлөөтөй гэдгээ мэдэх тул үүнийгээ ашиглах болов уу” гэж мэдэгджээ. Харин Нигерийн дотоод хэргийн сайд Абду Лабо дээрх мэдээллийг огт ор үндэсгүй зүйл гэж байгаа боловч ажиглагчид түүнийг их хэмжээний авилга авсан гэж үзжээ.{jathumbnail off}