Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой тохиож байна. Эл ойг тохиолдуулан сарын 26-27-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод даншиг наадам болно. Наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлээд байна.
Шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүлжээ.
Цахим бүртгэл долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд мөн үргэлжлэх аж.