Өнгөрсөн дөрөвдүгээр сард хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн сэжигтнээр татагдаад буй Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албаны гал сөнөөгч Б.Батсоёлд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 14.00 хэлэлцэж эхэллээ. Уг шүүх хурлын даргалагч шүүгчээр Б.Сарантуяа, улсын яллагчаар Э.Ундраххэрлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Онолтуяа, Хувцагаан, хохирогч З-ийн өмгөөлөгчөөр Түвшинжаргал нар оролцов. Тус хэрэгт сэжигтнээр татагдаад буй Б.Батсоёлыг шүүх хуралд ирэх үеэр нь дараах асуултад хариу авлаа.
-Анх юу болсон талаар жаахан торуулахгүй юу. Хохирсон гэх эмэгтэйг өмнө таньдаг байсан уу?
-Би ажлынхаа хажуугаар “халтууранд” явдаг байсан юм. Тэгээд өнгөрсөн хавар дөрөвдүгээр сарын 15-ны шөнө 4.00 цагийн үед талбайн урд талын “Кристал” зочид буудлаас хоёр охин суусан. Тэд эхлээд бичилийн 18 дугаар байранд хүргүүлье гэсэн юм. Машинд суусан хойноо хоорондоо хэрэлдээд байхаар нь би уурлаж байж болиулсан л даа. Тэгээд З-ийн /хохирогч/ найз нь нэг их удаан яваагүй, утсаар ярьж байгаад нэг машинтай залуу ирээд авчихсан. Тэр хоёр анх миний машинд суухдаа шал согтуу байсан. Тэгээд З-г гэрээ зааж өг гэхэд “Би ийм аймар царайтай гэртээ ормооргүй байна гээд уйлаад байсан”. Тэгэхээр нь би машиндаа жаахан суулгатал өөрөө эхлээд “хоёулаа тохирох уу“ гэсэн юм. Тэгээд л ийм юм болсон. Гэтэл шөнийн эргүүлд гарч байсан хөдөлгөөнт эргүүлийнхэн өөр нэг машин хөөж байгаад миний машин руу хүрээд ирсэн. Шөнө дунд замын хажууд зогсож байсан болохоор сэжигтэй санагдсан байх л даа. Гэтэл ёстой санаанд оромгүй юм болсон. Цагдаа нар дөхөөд ирэхтэй зэрэгцээд л нөгөө охин чинь аймар орилоод намайг маажиж зулгаагаад, “энэ намайг хүчиндчихлээ, авраарай” гээд хачин юм яриад эхэлсэн. Тэгээд л тэр шөнөөс хойш байцаагдаж байгаад ганц худаг руу ачигдсан. Өмнө би тэр охиныг таньдаггүй байсан. Ердөө тэр шөнө л танилцсан юм. Нас биед хүрсэн хүн юм байж арай ч ингэнэ гэж бодоогүй. Үнэхээр санаанд оромгүй юм болчихоод л байна.
-Таксины мөнгөгүй болоод “тохиролцъё” гэсэн санал тавьсан юм байхдаа?
-Үгүй ээ. Ерөөсөө мөнгөний асуудал яригдаагүй байхад л өөрөө эхэлсэн юм.
-Тэгэхээр чамайг гүтгэчихсэн гэсэн үг үү?
- Өөрөө тохиръё гэж хэлчихээд ийм жүжигчин зан гаргаж байгааг нь үнэхээр гайхаж байна.
-Шүүх хурал болохоос өмнө З-тай биечлэн уулзсан уу?
-Үгүй ээ. Хэрэг явдал болдог өдрөөс хойш ерөөсөө уулзаагүй. Угаасаа уулзъя ч гэж бодоогүй.
-Хохирсон гэх эмэгтэй нотлох баримт хэр их цуглуулсан юм бол. Танд энэ шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлөх ямар нэгэн баримт нотолгоо бий юу?
-Цаанаас нь өмгөөлөгч нар нь тэгэж ингэж хэл гээд зөндөө юм л зааж өгсөн юм шиг байна лээ. Бас З тэр шөнө таксинд хамт суусан найзыгаа гэрчээр дуудсан юм билээ. Тэр нь намайг ганцаараа байсан, найзыг минь аваад явсан гэх мэтээр мэдүүлэг өгсөн байгаа
. Харин надад бол ямар ч нотлох баримт байхгүй л байна.
-Уучлаарай муугаар бодоход, байдал буруугаар эргээд ял авах нөхцөл үүсвэл та яах вэ. Давж заалдах шатны шүүхэд ч юм уу хандах уу?
-Сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь тэр шөнө би ганцаараа явж байсан болохоор ямар ч нотлох баримт байхгүй байгаа. Гэхдээ байдал буруугаар эргэвэл өмгөөлөгч нартайгаа ярьж байгаад л шийднэ дээ.
- Онцгой байдалд ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-Онцгой байдлын албанд ажиллаад гурван жил болж байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албанд гал сөнөөгчөөр ажилладаг.
- Өмнө ямар нэгэн байдлаар ял шийтгэл авч байсан уу?
-Үгүй ээ тийм юм байхгүй.
Б.ЧИМЭГ