Алдартай пүүс компани, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэрийг сонгосон түүх нь тун ч сонин. Ямарваа нэгэн оноосон нэр өгөхөөс илүүтэйгээр гэнэтийн, санаандгүй маягаар нэр өгөх тохиолдол нилээдгүй байх ажээ. Ингээд та бүхэн д нэрний тухай сонирхолтой баримтуудыг оруулж байна. Эдоб, Эйпл, Кэнон, Дэвү, Касио, өшөө бусад…
Abode-Уг компанийг үндэслэгч Жон Ворнок гэрийнхээ ойролцоо урсдаг байсан Abode Greek хэмээх голын нэрнээс санаа авчээ.
Apple-Фирмийг үүсгэн байгуулагч Стив Жобс шинэ бизнесээ эхлээд 3 сар болсон ч олигтой тохирох нэр олдсонгүй.Харин түүнд нэгэн өглөө идэх дуртай алимныхаа(Apple) нэрииг өгөх санаа төрсөн дариудаа хамтрагчруугаа утас дохин “Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа олохгүй бол би компаниа “Apple” гэж нэрлэлээ”хэмээжээ.Ингээд Америкт худалддаг нэгэн алимны сортоор нэрлэсэн “Apple Macintosh” хэмээх пүүс бий болжээ.
Canon-Буддын энэрэнгүйн бурхан Kwanon гэх нэрнээс санаа авсан бөгөөд нэгдүгээрт бурхны шашинтай харшлах,Хоёрдугаарт түүний нэрийг ашигласан гэх асуудалд орохгүйн тулд Canon болгож жаахан өөрчилжээ.
Daewoo-Хэмээх солонгосын үгийг орчуулбал Агуу ертөнц хэмээх утгатай бөгөөд компанийн үүсгэн байгуулагч Ким Ву Чонг энэхүү нэрээ өөрөө сонгожээ.
Casio-Компанийг үүсгэгч нь Касмо Тадао юм.
Fuji-Япон улсын хамгийн өндөр уулыг Фүжи гэдэг.
Hitachi-Японоор үүр цайх гэсэн утга бүхий үг юм.
Honda-Компанийг үндэслэгч Soichiro Honda Honeywell-ийн дурсгалд зориулжээ.
Hp/Hewlett-Packard/-Билл Хьвлетт болон Дэйв Паккард нар зоос шидээд компанидаа өөрсдийн эхний нэрийг өгөх эсэхээ шийджээ.
Hyundai-нь Солонгосоор одоо цаг хэмээх утга бүхий үг юм.
Kawasaki-Мотоциклийг анх зохион бүтээгч нь Shozo Kawasaki гэдэг хүн байжээ.
LG-Lucky Goldstar-ын эхний үсгүүд юм.
Mitsubishi-1870 онд компанийг үндэслэгч Ятора Ивасаки энэ нэрийг бодож олжээ.
Motoralla-Үндэслэгч нь болох Поль Гелвин анхны машинд зориулсан радио зохион бүтээж байхдаа компанидаа ийм нэр өгөөд байжээ.Харин ихэнх аудио бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн нэр olla-гаар дуусдаг уламжлалыг тэр дагасан байна.
Sanyo-Хятадаар гурван далай гэсэн утга бүхий үг юм.
Siemens-1847 онд энэ компанийг Вернер Фон Сименс анх байгуулжээ.
Sony-Латин хэлний Sonus англи хэлний Sony гэсэн утгатай гэнэ.Бага насны хүүхдийг ингэж өхөөрдөж дууддаг байжээ.
Toyota-Үндэслэгчийг Sakichi Toyoda гэдэг.
Yahoo-Жонатан Свифтийн Гулливерийн аялал зохиолоос авсан санаа гэнэ.Уг бүтээлд аварга биетнийг ингэж нэрлэдэг бөгөөд компанийг үндэслэгч нь болох Жер Янг Дэвид Фило нар өөрсдийгөө Yahoomаn хэмээн төсөөлдөг гэнэ.Тэгвэл өнөөдөр энэ нэр Yet Another Hierarchical Officious Oracle гэсэн урт үгний товчлол болжээ.
Та ч гэсэн өөрийн ирээдүй дэх брэнд нэрээ одооноос бодож байх нь зүйтэй ч юм шиг. Яг цагаа тулахаар өөрийнхөө нэрээр нэрлэхээс өөр сонголт байхгүй ч юм шиг.
{jathumbnail off}