Тайландын нүүрсний томоохон компани “Банпу” өнөөдөр “Хүннү Коал”-ийн нэг ширхэг хувьцааг 1.8 доллараар үнэлсэн бол уг хувьцаа 1,735 долларын ханштайгаар хаагдлаа. Энэ нь өнгөрсөн долоо хоног буюу есдүгээр сарын наймны ханштай харьцуулвал 30 хувиар өссөн тоо юм. Өнгөрсөн гуравдугаар сард “Хүннү Коал”-ын 12.4 хувийг “Банпу” компани эзэмших болж, нийт 45 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор тэд 246.1 сая хувьцааг зах зээлд гаргасан “Хүннү Коал”-ыг өөрийн болгохын тулд хувьцааны ширхэг бүрийг 1,8 доллар буюу нийт 447 сая доллараар авах санал тавиад байгаа. Хэрэв Австралийн тал бүх хувьцаагаа зарвал Монголын 11 коксжуулсан нүүрсний ордыг “Банпу” эзэмших юм. Тэдний үнийн санал нь “Хүннү Коал”-ийн өмнөх 20 өдрийн хувьцааны үнийн дунджаас 51 хувиар илүү байгаа тухай “Блүүмберг” мэдээллээ. Монгол дэлхийн нүүрсний хэрэглээний ихэнх хувийг эзэлдэг Хятадын хөрш байгаа нь тээвэрлэлтийн зардал гээд олон зүйл дээр хямд тусна. Тэгээд ч цаашид нүүрсний ордын тоо, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж Тайландын тал үзэж байна.
{jathumbnail off}