Францын “Маркүлэ” хэмээх цөмийн бүст дэлбэрэлт болж нэг хүний амь эрсдэж, дөрвөн хүн гэмтжээ. Ажилтны ярьснаар “дэлбэрэлт болоход боловсруулах зуух өртсөн ч түүнийг агуулж буй барилгад эвдрэл гэмтэл учраагүй. Тиймээс цацраг идэвхит бодис алдагдах эрсдэл үүсээгүй” гэж хэлжээ.
Дэлбэрэлт тус бүсийн “Центрако” хэмээх цөмийн хаягдал бүтээгдэхүүнийг боловсруулж, устгах төвд болсон бөгөөд үүнийг “EDF” компани эзэмшдэг байна. “EDF” компаний болон тус улсын атомын эрчим хүчний шинжээчид амиа алдсан хүнд шинжилгээ хийж цацраг идэвхит бодисноос бус дэлбэрэлтэнд өртсөнийг баталжээ. Мөн шархадсан хүмүүсийн биед ч нарийн шинжилгээ хийж цацраг идэвхит бодисонд хордоогүйг тогтоожээ.
Францын дотоод хэгийн яам холбогдох хүмүүст байдлыг гартаа авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхааралтай ажиллахыг үүрэг болгожээ.{jathumbnail off}