зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ундраа: “Саарал жагсаалт”-аас гарах бэлтгэл ажлыг гишүүд хойшлуулж, хугацаа алдаж байна

2020-1-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн А.Ундраагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсангүй. Хуулийг чангатгах асуудалд голчлон бизнес эрхлэгч гишүүд эсрэг байр суурьтай харагдаж байна лээ. “Саарал жагсаалт”-аас гарах бэлтгэл ажлын хүрээнд уг хууль чухал нөлөө үзүүлнэ гэж салбарынхан онцолж байсан. Хуулийн төслийг буцаасан нь ямар сөрөг үр дагавар авчрах бол?

-FAFT-ийн шаардлагатай холбоотойгоор хэд хэдэн хууль батлах ёстой байсан. Энэ хүрээнд таны хэлсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан юм. Мөн дагалдах дүрэм, журам түүний хийдэл шийдэл нь зөв байж хэрэгжилтэд ямар нэгэн алдаа гаргахгүй байх ёстой. Миний бодлоор хэрэгжилтэд хугацаа алдах болов уу гэж санаа зовж байна. Саарал жагсаалтаас гарахад түлхэц өгөх ёстой хуулийн төслүүдээс нэг хууль нь батлагдсангүй. Ингэснээр дахиад л хугацаа алдах болж байна.

-“Саарал жагсаалт”-аас ирэх долдугаар сарын хугацаанд багтаж гарна гэж зарим эрх баригчид амалсан. Энэ хугацаанд амжих болов уу?

-Хууль болон бусад дагалдах хуулиуд нь батлагдан гарсны дараа түүнийг шалгах процесс нь ойролцоогоор зургаан сар байдаг. Мөн хэрэгжилтийг нь давхар харах ёстой. Мөнгө угаах терроризм болон хар тамхи, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх мөнгө бодитой эх үүсвэрийн мөнгө мөн үү. Мөн банкуудын зузаатгал хийсэн эх үүсвэр нь хууль ёсных уу, татварт ногдох мөнгөө зөв мэдүүлж байна уу гээд маш олон асуудал бий. Эдгээрт бүгдэд нь хариулт өгөх шаардлагатай болно. Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдаагүйгээс болж эдгээр бүх асуудал хойшилно гэсэн үг.

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн төслийг та дэмжсэн үү?

-Санал хураалтад би оролцоогүй. Уг нь бүлгийн хуралдаан дээр дэмжигдээгүй хууль.

-Тэтгэврийн зээлийг бонд босгож тэглэнэ гэж ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан төгрөгийн ханш 20 орчим төгрөгөөр сулраад байна. Цаашид ч суларна гэж эдийн засагчид хэлж байна. Мөн тэтгэвэр аваагүй ахмадууд нэгдэж цагаан сараас өмнө тус бүр гурван сая төгрөг өгөх талаар санал гаргасан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засаг цаашид ямар байх талаар эргэлзэж байна. Миний хувьд өөдрөг биш байна. Учир нь зээл тэглэх болон бэлэн мөнгө тараах асуудал нь эдийн засагт эерэг үр дүн авчирдаггүй. Уг нь нэг удаагийн буяны тоглолт хийснийхээ оронд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, хэт их зөрүүг арилгах зэрэг урт хугацааны шийдэл гаргасан бол ахмадуудын амьдрал, амьжиргаанд илүү нийцэх байсан. Учир нь ахмад насны амьдралын чанарын асуудал, эрх нь зөрчигдсөн ахмадуудаа хамгаалах нь чухал байгаа. Магадгүй үр хүүхэддээ сайн дураараа зээл авч өгсөн байж болно. Зарим тохиолдолд шахалтад орж зээл авч өгсөн бол энэ нь тэний санхүүгийн эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг. Ийм эмзэг асуудлыг нарийн, зөв зохицуулах механизм гаргаж, урт хугацааны шийдэл гаргах нь чухал. Түүнээс биш зээл тэглэх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Наанадаж төгрөгийн ханш суларч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Тиймээс энэ шийдвэрийг дэмжээгүй. Дэгийн тухай хуульд гишүүн тухайн асуудалд санал хураалтад оролцохоос татгалзах нь нэг байр суурь байдаг. Тиймээс санал хураалтад оролцохоос татгалзаж өөрийн байр сууриа илэрхийлсэн.

-800 тэрбум төгрөгийг ирэх гадаад өрүүдээ тэглэхэд хэрэглэсэн бол гэдэг асуудал тухайн үед яригдаж байсан. 2021 оноос эхлэх гадаад өрүүдэд манай улс бэлэн үү. Гадаад өрийг хэрхэн дарах боломжтой гэж та харж байна вэ?

-Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлснээр зохих үр дүн гаргасныг сайшаах нь зөв. Гэхдээ хангалттай биш. Энэ онд төлөх нэлээд олон зээл бий. 2021, 2022 он гээд графикийн дагуу зээл, өр төлөх дарамт гарч ирэхээр байгаа. Төсөв өөрөө алдагдалтай батлагдсан. Зэс болон нүүрс гээд гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийг хэт өөдрөгөөр төсөөлчхөв үү гэж харж байсан ч үнэ нь тогтвортой байна. Гэхдээ шинжээчдийн хэлж байгаагаар цаашид буурна гэсэн таамаг байна. Тэгэхээр нүүрсний эргэлт буурах, дагаад орлого бүрдэхэд хэт өөдрөгөөр төсөөлсөнд нь ачаалал ирэх вий гэж болгоомжилж байна. Ингээд бүх л салхи биднийг сааруулах аястай явж байна. Цагаан сарын дараагаас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл эрсдэл өндөр байна гэж харж байна.

-Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох асуудлыг хэлэлцсэний дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганаар оруулах ёстой. Хэрвээ чуулганаар хэлэлцвэл та дэмжих үү. Та ямар байр суурьтай байна вэ?

-Материалтай нь танилцаж байж шийднэ.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө
"Эрдэнэт үйлдвэр" түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ
БНТУ-ын эрүүл мэндийн сайд Проф.Др.Кемал Мемишоглу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (203.91.116.118)
    Саарал жагсаалтаас энэ Ундармаа мэтийн мөнгө угааж банк дампууруулсан луйварчидыг шоронд хорьж улсын хохиролыг барагдуулбал гарна даа,
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
    • Хөөе, нөхөөр! Чи эхлээд хүний нэрийг бүтэн уншиж тогтоож аваад дараа нь шүлсээ үсчүүл! Ундармаа гэж өөр хүн байдаг, энэ хүн бол УНДРАА!!!
      2020 оны 01 сарын 20
  • Зочин (103.229.121.99)
    Энэ тун дажгүй боловсролтой, хамгийн гол нь хүн чанар, ёс суратхуунаа алдаагүй хүн шиг харагддаг. Ямар ч байсан Женко, Күүк хоёр шиг нахальный үйлдэл хийхгүй дээ!! Ерөөс 2020-2021 оноос эмэгтэй хүнийг төр засгийн толгойд залах хэрэгтэй байна!!! Эрт дээр үеэс монгол эмэгтэйчүүд мундаг байсан түүхтэй!!! Наад зах нь "Монгол хатдын нууц товчоо" гэдэг номыг уншаад үзээрэй!
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
    • tuslahaar ajildag, hulgaich ber ni bichsen baina sh tee, ene magtaalyg
      2020 оны 01 сарын 20
    • za za bolio, bitgii hun dooglood bai. teneg vgai baij boldoggui muu
      2020 оны 01 сарын 20
  • Зочин (150.129.142.182)
    ene manangiin yalgadas odoo yu veee chi bol hen ch bish shuu deeeee
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө
    14 цаг 17 мин
  • Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрнэ
    15 цаг 16 мин
  • Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    18 цаг 5 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ
    18 цаг 13 мин
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
    19 цаг 8 мин
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
    19 цаг 51 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
    19 цаг 59 мин
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
    20 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан, үүлшинэ
    20 цаг 25 мин
  • БНТУ-ын эрүүл мэндийн сайд Проф.Др.Кемал Мемишоглу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
    Уржигдар 20 цаг 16 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав
    Уржигдар 14 цаг 31 мин
  • Монгол Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Авто машингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Уржигдар 10 цаг 48 мин
  • М.Энхжаргал ялалт байгууллаа
    Уржигдар 10 цаг 44 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
    Уржигдар 10 цаг 16 мин
  • Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Амттай wrap
    Уржигдар 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 13 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
    2025-09-05
  • Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа
    2025-09-05
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
24 баримт
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК