Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Баасан: Би дөнгөнд ордог жижиг гар биш. Сонгуульд өрсөлдөнө, өрсөлдсөөр ч байх болно

2020-4-22
0
ЖИРГЭХ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа. 

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Ерөнхий прокурор, АТГ, улс төрийн нам, эвслүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх долоо хоногийн хугацаатай шаардлага, зөвлөмж хүргүүллээ. Энэ хугацаанд багтаж хариу өгөхгүй бол яах вэ?

-Нэг сэдэл олно доо. Уг нь журмаараа хариу  өгөх үүрэгтэй. Үүргээ хэрэгжүүлэхгүй бол авлигачдын талд орж байна гэсэн үг.

-Олон нийтийн зөвлөлөөс Х.Энхжаргал даргын үед байнга шахуу мэдээлэл хийж, шавдуулдаг байлаа. Гэтэл шинэ даргатай болсноос хойш нам гүм болсон юм шиг санагдсан.

-АТГ-ын даргаар З.Дашдаваа томилогдох үед ажлаа хийх, ажилдаа дадах, шинэ бүрэлдэхүүнтэйгээ танилцахаас эхлээд эв эеэ олох нэг жилийн хугацаа өгсөн юм.  Жилийн хугацаанд АТГ-д шалгаж байгаа томоохон хэргүүдийг боогоод прокурорт шилжүүл. Хадгалаад, дараад байж болохгүй гээд ажиллах боломжийг нь олгосон. Үүний үр дүнд ч томоохон хэргүүдийг прокурорт шилжүүллээ. Прокуророос шүүхэд шилжүүлж, заримынх нь гэм буруугийн хурлыг хийж байна. Ажил урагшилж байна.

Бүх зүйл АТГ-аас хамаарахгүй шүү дээ. Прокурор том үүрэг гүйцэтгэдэг. Үүний дараа эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Процесс нь ийм. Тиймээс өнгөрсөн хугацаанд шударга бус үйлдэл, авлигатай холбоотой мэдээллийг авах 110 дугаарын утас ажиллуулж байна. Чимээгүй суусан юм байхгүй. Аль болох ажиллаж байгаа. Хамгийн гол нь коронавирусний дэгдэлтийг далимдуулж авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс УИХ-д орохыг санаархаж байна. Энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс ийм шаардлага хүргүүлсэн.

-Танайхаас “Ийм хүмүүсийг битгий нэр дэвшүүлээч. Ийм хүмүүсийн нэрсийг олон нийтэд ил мэдээллээч” гэж шаардлага хүргүүлсэн. Тэгвэл танай талаас нэрс зарлах боломж бий юү?

-Бидэнд ийм эрх байхгүй. Яагаад гэвэл, мөрдөн шалгах, гүйцэтгэх, хэрэг бүртгэлийн ажиллагаанд бид оролцох эрхгүй. Гэхдээ өмнө нь иргэдээс ирсэн гомдлын талаар бид мэдээлдэг байсан шүү дээ.  

-Энэ утгаар нь асуусан юм л даа.

-Үгүй, үгүй. Нийт сонгогчдын өмнөөс тавьсан шаардлага. Би ч гэсэн хамгийн сайн хүнийг сонгомоор байна шүү дээ. Гэтэл хулгай хийж байсан хүмүүсийг нэр дэвшүүлчихээд “Сайныг нь сонго” гээд байвал алийг нь сонгох юм бэ. Хулгайчид сайн, муу гэж байхгүй биз дээ. Ямар бага хулгай хийсэн юм гээд сонголтой биш дээ. Тиймээс сонгогдох эрхийг хулгайч нарт өгч болохгүй гэж ийм шаардлага хүргүүлсэн. Юуны төлөө АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гэж байдаг юм бэ?. Бидэнд дахиж 30 жил хагаралдах хугацаа байхгүй. Тиймээс хаана хууль бус зүйл байна, тэрийг нь өшиглөж унагаадаг. Хаана шударга зүйл байна, тэрийг хоёр гараа өргөөд дэмждэг систем рүү шилжих ёстой.

-Яахав, АТГ-аас хэргүүдийг шалгаад прокурорт шилжүүлж байна. Гэхдээ ЖДҮ-гийн хэрэг нэг л ахицгүй байх шиг байна. Сайд асан Б.Батзоригийг эс тооцвол Г.Солтан, Л.Энхболд нарын гишүүдийг албадан дуудуулах гэтэл нотлох баримт хангалтгүй байна гээд шүүхээс буцаасан. Энэ нь мөрдөгчийн ажлын алдаа юм уу, эсвэл шүүхийн хүнд суртал юм уу гэдэг нь ойлгогдохгүй байна. Гэтэл цаана нь концесс, ЖДҮ, тендертэй холбоотой маш олон хэрэг дарагдаж өнгөрч байна. Үүнд шаардлага тавьж байна уу?

-Хүн бүрийг сайн, муу гэж ялгах хэцүү. Гэхдээ хууль тогтоох байгууллагад шургалж, хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хүмүүс өөрийн гар, хөлөө хуулийн байгууллагад шургуулчихаж. Ингэхээр төрийн алба хаагчид яаж хөдлөх юм бэ. Шалгаад явуулах гэхээр өөрөө ажилгүй болчих гээд байдаг. Магадгүй амь насанд заналхийлж байхыг үгүйсгэхгүй. Шалгахгүй гэхээр ард түмэн хохирох гээд байдаг. Ийм хайчин дунд зарим хуулийн салбарын алба хаагчид ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн алба хаагчид амар тайван ажлаа хийх боломжийг төрийн эрх баригчид хааж байна гэсэн үг. Энэ утгаараа үнэхээр мөрдөгчийн ур чадвар дутаж хэрэг буцсан уу, эсвэл шүүгчид ашиг сонирхол байв уу гэдгийг цаг хугацаа харуулна. Түүнээс биш өнөөдөр аль нь бэ гэдгийг ялгах ямар боломж алга. Тиймээс иргэн бүр өөрийн болон улс эх орны сайн сайхны төлөө сонголт хийх ёстой.

-Тэгэхээр шинэ дарга ажлаа аваад нэг жил болсон юм чинь Олон нийтийн зөвлөлөөс шахаж шаардаад эхэлсэн гэж ойлгох уу?

-Яг тийм. Зарим сард бүр хоёр удаа мэдээлэл авч байна. Хаана, ямар гомдол ирэв. Шалгаж байна уу, үгүй юү гэдгээс эхлээд бүх мэдээллийг авч байгаа.

-Х.Энхжаргал даргыг байхад Олон нийтийн зөвлөл ажиллах боломж бага байна. Ядаж л хэвлэлийн бага хурлыг бүтэн бичиж авч байна, АТГ руу нэвтрэх хүндрэлтэй гэдэг зүйл яригдаж байсан. Энэ асуудал хэр цэгцэрсэн бэ?

-Зогссон. Өмнө нь орж гарахад ч хүндрэлтэй байсан. Одоо бол мөрдөн шалгах хэлтсээс бусад бусад хэлтэс рүү орох боломжтой болсон. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэнтэй чөлөөтэй харилцаж байна. Өөр болсон л доо.

-Нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого огцом өссөн байна гэдэг асуудал УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор орсон ч эцэстээ АТГ-аас мэдүүлгийг буруу бөгөлсөн гээд чимээгүй болсон. Үнэхээр АТГ ажилдаа хайнга хандсан юм болов уу. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд танай зөвлөлд хандсан уу?

-Хэн ч бидэнд хандаагүй. Хэрвээ хандсан бол тодруулах боломжтой.  

-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд та өрсөлдөх үү?

-Өрсөлдөнө. Өмнө нь 2008-2016 онуудад бие дааж нэр дэвшсэн. Одоо ч нэр дэвшинэ.

-Уг нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд чанга дуугарч чаддаг хүн байх нь зүгээр юм шиг ээ?

-За яахав дээ. Би ямар цалин хөлс авч байгаа биш. Дээр нь асар их факт баримт мэдсэн хүний хувьд хууль тогтоох байгууллагад орж болж бүтэхгүй байгаа хуулиудыг цэгцэлмээр байна.

-Яг наадах чинь юм шиг ээ. Та АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргын хувьд жирийн иргэдээс илүү гэмт хэргийн шинж агуулсан мэдээллийг авч байгаа. Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдчихвол энэ бүхэн дөнгө болно гэж бодохгүй байна уу?

-Би юу гэж дөнгөнд орж байдаг юм бэ. Дөнгөнд орох байсан бол өдий болтол явах уу. Би дөнгөнд ордог “гар” биш. Таван цаасны төлөө авлига аваад дөнгөнд ордог тэнэг нь би биш.

-Олон нийтийн зөвлөлийн зүгээс “Нэр цэвэр, гар цэвэр” хүнийг нэр дэвшүүл гээд шаардлага хүргүүлсэн. Гэтэл та өөрөө нэр дэвшинэ гэж байна. Эндээс ашиг сонирхолын зөрчил үүсэхгүй гэж үү?

-Ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил гардаг юм бэ. Би ямар төрийн алба хаагч биш. Их хуралд сонгогдсон биш.

-Үгүй яахав дээ. Та Олон нийтийн зөвлөлийг "малгай"-гаа болгож, өөрийн өрсөлдөгчдөө намнах гэсэн арга юм болов уу гэж хардах хүмүүс байна шүү дээ?

-Надад ямар юмных нь "малгай" байдаг юм бэ. "Малгай" байтугай "оймс" ч алга. Ариун цагаан хөдөлмөрөөрөө мөр зэрэгцээд өрсөлдвөл тэр л биз. Бузар булай бол амаараа шороо хатгаад унана л биз.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Тунгаа (182.160.40.67)
    Баасан чаднаа.сонгоорой түүнийг.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.195.158)
    Хүн муу хэлж байгаа бөөснүүд өөрсдөө иргэдийнхээ төлөө юу хийж бүтээж тэмцэж байсан юм худлаа бүлтэрсэн оркууд гал тогоондоо том том мултрана чдаж энэ авгай шиг гараад дуугарчихаж бай аймхай арьснуудаа. Энэ Баасан чинь та нар шиг нэтээр л бүлтэрдэг аймхай чавганц биш.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Ээнээ (66.181.191.220)
    Баасанг дэмжиж байна.Ийм шударга хүн төрд хэрэгтэй байна.
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.88.136)
    Зүгээр л урдахаа хаа долоож байсан тогоогоо бүү хараа.
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.22.90)
    Энэ Ж. Энхбаяр уг нь их зөв хүн байгаа юм. Ганцхан удаа бүдэрчихсэг боллоо. Удам сайтай шудрага зөв бөгөөд цэгцтэй яариатай . Улс эх орон ард түмэнд ачтай тустай зүйл хийчихээр залуу харагддаг.миний зүгээс харамёалтай санагддаг
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.24.105)
    эвий дээ эмгэн минь ач зээгээ хардаг насболохоос тэнд сууж ямбалдаг цаг биш,тэгээд ч мэдлэг чинь дутна,чамайг өдий зэрэгт хүргэсэн хөгшчүүд бүгд өнхрөөд өгсөэ,чамайг сайхан амьдруулахыг хүлээж чалсангүй,тэгэж дэмийрч суухаар байшингийнхаа сүүдэрт ээрүүлээ эргүүлээд суу гүйцээ
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.161.61)
    Төр гэдэг хаалттай хашааны гадна үлдсэн хэн боловч тийшээ орохыг бодно. Төрийн хаалгыг цэлийтэл нээвэл тийшээ орохыг сонирхох хүн нэг их олдохгүй. Төрийн тэр том хашааны нэг буланд эдийн засаг цоожлоотой байгаа ... гэх мэтээр
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Ээгий (103.26.194.123)
    Төрд гарах хүмүүс ядахдаа соц үеийн тёкникум төгссөн хүн байх,одоогийн их дээд сургууль,доктор гээд байгаа хүмүүс соц үеийн 10 р анги буюу,т.м.с. төгссөний л дүйх байхдаа.баасан эмгэн мэт бусад орон гаран хүмүүс ичихгүй нэрээ дэвшүүлж байгаа нь монгол төр яаж доройтож боловсон хүчингүй болж байгаагийн тод жишээ.мэдлэг боловсролтой даруухан хүн зөндөө байна.даанч тэднийг олохгүй байна санхүүгийн гачаалд гацаадаг мотор байхгүй гм.....яам газрын болон а.а.н ын орлогч нар бүхий л ажлыг нугалааг шүү дээ дарга гарын үсэгээр зурдаг ийм хүмүүсээс судлаж төрд зүтгүүлэх хэрэгтэй.бараг 80 хувь нь шүү.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (60.153.254.87)
    Энэ авгай л суут улс төрч болчихсон гэж бүлтэрхээр Монгол улс ямар ч чадваргүй лойдор новшнуудаар төрөө засаглуулж байгаа юм байна л даа . Хирээ олигтой угааж чадахгүй байж энэ Баасан авгай боливол таарна. Хүн хүүрээ голохгүй гэж л энэ байх даа.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
    • Яана даа
      Ёстой доо.Өрөвдөөд байх юм энэ эмээг харахаар.Монголд хамгийн адгийн худалч,хулгайч,бөгс ухагч,урвагч,чалчаа,хужаа,эрлийз ийм нөхдүүдийг улс төрд зүтгүүлж толгой дээрээ гаргахын туйлын эмэгнэлтэй.Зөвлөлтийн эрхшээлээс хужаагийн эрхшээлд нухлагдсан 30 гаруй жилийг төгсгөх мөч ирнээ эрлийзүүдээ.
      2020 оны 04 сарын 22
  • Элбэг (202.126.89.23)
    Ийм тэтгэврийн авгай хөгшчүүд хэрэг байхгүй. Ийм юмнууд дахиад гэж байхгүй юм чинь тоо бөглөөд хор найруулаад л явна. Энэ хүн дэмий. Хөгшин хүн
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Eeee khereggyi sh dee. Ingej uls ornoo, ard tymniikhee amidraliig alaad yakh gesen yum be. Chaddag chaddag yumaa l khii gej kheleed bgaa shyy khuu. Zygeer l chaddag yumaa khii khugshuun.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Hehe eleg bna daa (202.179.26.17)
    Zochi
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Үнэн үг (64.119.16.25)
    Баасан нэрээ дэвшүүл дэмжиж байна ямартай ч Жавхалан, Баасанхүү, дуучид спорт урлагийн хүмүүсээс, Баясгалан,Түвшинбаяр,Давгадорж аврага нараас илүү
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Тийн шүү
      2020 оны 04 сарын 22
  • Зочин (202.9.46.137)
    Ардчиллын энэ чавганц УИХ-д нэр дэвшээд ардчиллынхны гаргасан дардан замаар цогиж гарахын биз дээ? Ардчиллынхны хулгай луйварыг дэмжиж байгаан биз дээ? огт дуугараагүй байна шүү? Пизда чинь
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • ud (203.91.115.52)
    ner devshvel ni yostoi harin ch neg demjine ee
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • ud (203.91.115.52)
    ner devshvel ni yostoi harin ch neg demjine ee
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • мангаа (202.9.47.21)
    энэ өмхий авгайгаар л монголын төр дутав гэж.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    iim hoiin avgaigaar l mongolchuud dutaj gene dee yadaj bhad 70 hurch bgaa biz dee hogshin chavgants hurtel UIH suuna geheer mongol toriin bosgo nam boljee
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    ene hun heree medeeguin bn
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Иргэн (103.26.194.123)
    Баасан гуайгаас төр дутав гэж больж үз.хөл гар хурд гүйцэхгүй шүүдээ.тохирох ажлаа хийгээд л хүч өгөөд тэтгэвэр нэмүүлэх талаар зөвөлгөө өгөөд амар жимэр сууж байвал яасан юм дээ.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • !!!! (49.0.137.164)
    Hawar bolood yumtai humuusiin yum ni hodolzgooh yum yah we
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Чогсом (43.242.243.185)
    Баасан минь чи өөрийгөө таних болоогүйл юм байна даа ер нь өөрийнхөө хирийг мэдэхгүй явсаар нүд аних балай шив дээ
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Гарвал бас нэг уянга, бас нэг батзандан, бас нэг жавхлан л нэмэгдэх юм даа.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.88.146)
    Temtsegch hun yum
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.122)
    EmCHID UZUL
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.113.180)
    хаха, чааваас дөө,
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • zochin (124.158.124.144)
    Ишш чааваасдаа энэ авгайг хэн тоохов дэ.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2 цаг 38 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2 цаг 41 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2 цаг 44 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    4 цаг 58 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 20 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    6 цаг 22 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    6 цаг 56 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 1 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 4 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 15 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    7 цаг 44 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    7 цаг 50 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 0 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 2 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    8 цаг 49 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    9 цаг 33 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    9 цаг 33 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 12 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    10 цаг 28 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК