зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

САЙН МЭДЭЭ: "Хүннү Эйр" компани Энэтхэг рүү чартер нисгэж Монгол иргэдээ татах хүсэлтээ УОК-т уламжиллаа

2020-4-25
0
ЖИРГЭХ

БНЭУ-д Монгол Улсын 500 гаруй иргэн эрсдэлтэй нөхцөлд байгаа билээ. Тус улсад коронавирусний халдвар эрчимтэй тархахын сацуу хоол хүнсний хомсдол үүсээд буй. Түүнчлэн энэтхэг иргэдийн дунд арьс өнгө, шашин шүтлэгээр бусдыг гадуурхах үзэгдэл мэр сэр гарах болсон байна. Манай улсын зүгээс тус улс дахь иргэдээс илүү БНСУ болон АНУ, Австрали, Герман зэрэг улсад байгаа иргэдийг эрсдэлтэй нөхцөлд байна гэж үзэж буй. Тэгвэл дээрх 500 гаруй иргэдийн дунд хавдрын эмчилгээ болон Монголд хийгддэггүй мэс засал хийлгэхээр 2-50 насны 20 гаруй иргэн байгаа юм. Харин бусад иргэдийн хувьд тэнд суралцдаг оюутан болон аялалаар очсон цөөн тооны иргэн хөл хорионд ороод буй юм.

Эмчилгээнд орсон иргэдийн хувьд буудлын давчуу өрөөнд өндөг, будаагаар амь зогоох болоод нэг сар гаруйн хугацаа болж байна.

Энэтхэгийн зүгээс халдварын тархалтыг барьж чадаж байгаа гэж мэдэгдсэн ч олон улсын судлаачдын зүгээс ядуусын хороолол дахь халдварын тархалт болоод оношилгоог бүрэн хийж чадахгүйг байгааг онцолж буй. Энэ утгаараа тус улс нь эрсдэлийн зэрэглэлээрээ Африкийн улс орнуудын дараагаар жагсаж байна.

Тус улсад суугаа Элчин сайд Г.Ганболдын зүгээс санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх хүсэлтийг Гадаад харилцааны яаманд уламжилсан байна.

Уг хүсэлтийг салбар яамнаас хүлээн авч мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Одоо гагцхүү иргэдэд хэдэн төгрөгийг яаж хүргэх талаарх арга хэмжээ авах үлдээд байгаа аж.

Тэгвэл үүнээс гадна нэгэн сайхан мэдээ бидэнд ирлээ. Энэ нь “Хүннү Эйр” авиакомпани Энэтхэг улс руу чартер онгоц нисгэх боломжтой гэдгээ уламжилжээ. Тодруулбал, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвөөс хэд хэдэн авиа компанид Дели рүү нислэг үйлдэх санал тавьсан бололтой. Энэ саналыг "Хүннү Эйр" компани хүлээн авч албан бичиг ирүүлсэн байна. Уг албан хүсэлтийг энэ сарын 24-нд Улсын онцгой комисст уламжилжээ.

Харамсалтай нь, УОК-оос МИАТ компанийн тогтмол нислэг үйлддэггүй чиглэлд онгоц хөөргөхгүй гэдэг чиглэл баримталж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Хэрвээ энэ үнэн бол МИАТ компани монополь эрхээ хамгаалах гэсэн үйлдэл үү, эс бөгөөс энэтхэг дэх иргэдийг эрсдэлгүй орчинд байна гэж УОК дүгнэж буй хэрэг үү гэдгийг асуухаас өөр замгүй.

ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙД 200 ЛАМХАЙГ ТУСГААРЛАХ БАЙРААР ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Тус улсад 18 хүртэлх насны 260 гаруй ламхай бий. Тэдгээрийг Монгол буцах хүсэлтээ цуцалсан гэсэн мэдээллийг Элчин сайд Г.Ганболд өгсөн ч тэрбээр энэ мэдэгдлээ залрууллаа. Учир нь лам нарыг хариуцаж байгаа хүмүүс албан мэдээ дамжуулахдаа ойлголцлын зөрүү үүсгэсэн байна. Тиймээс дээрх 260 гаруй ламхай нараас гадна 18 наснаас дээш насны 20 гаруй лам буцах хүсэлтээ уламжилжээ. Тэгвэл гаднаас ирсэн иргэдийг тусгаарлах боломж, тэднийг эмчлэх эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ тааруу байгааг УОК-оос мэдэгдсэн. Харин Гандантэгчилэн хийдээс дээрх 260 гаруй ламхай нараас 200-г нь тусгаарлах байр бэлэн байгааг энэтхэгийн талд уламжилжээ. Энэ утгаараа тусгай үүргийн онгоц хөөргөвөл ламхай нарыг тусгаарлах байранд нэг их санаа зовох хэрэггүй бололтой.

Ламхай нарыг авчрахаас гадна хавдрын болон мэс засал хийлгэсэн, хавдрын эмчилгээ хийлгэсэн 20 орчим иргэнийг яаралтай авчрах нэн шаардлага үүсээд буй.

Учир нь тус улсад хоол хүнсний хомсдол үүссэнээс болж эдгээр иргэд тэнхэрч чадахгүй биеийн байдал улам муудаж байгааг ар гэрийнхэн нь бидэнд уламжилсан юм. Тэгээд ч коронавирусний халдвараар дархлалын систем тааруу, эмгэг өвчтэй, мэс засал хийлгэсэн хүмүүс халдварлах эрсдэл өндөр гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн. Энэ утгаараа нэн яаралтай авчрах иргэдийн жагсаалтад эдгээр хүмүүс багтах нь лавтай.

 

"ХҮННҮ ЭЙР" КОМПАНИ: БИД ЧАРТЕР ОНГОЦ НИСГЭХ БОЛОМЖТОЙ

Тус компанийн хувьд 98 зорчигчийн суудалтай онгоц хөөргөх боломжтой юм байна. Үүнээс онгоцны баг, тусгай үүргийн алба хаагчид зэргийг оролцуулаад энэтхэгийн талаас нийт 88 зорчигч авчрах боломжтой гэдгээ УОК-т хүргүүлсэн албан бичигтээ дурджээ. Харин Энэтхэгийн талаас агаарын замаа нээж өгөхөөс эхлээд шаардлагатай зүйлсээр дэмжиж ажиллах боломжтой гэсэн мэдээллийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Элчин сайд мэдэгдсэн байна. 

Энэ талаар тус компанийн Гадаад харилцааны албаны дарга Д.Мөнхсүхээс тодрууллаа.

-Тусгай онгоц хөөргөх боломжтой хүсэлтээ хэзээ хүргүүлсэн юм бэ?

-Энэ сарын 24-нд Энэтхэг-Монголын хамтын ажиллагааны төвөөр дамжуулж Шадар сайд Ө.Энхтүвшинд уламжилсан. Хэрвээ УОК-оос шаардлагатай арга хэмжээ, зохион байгуулалт авч хэрэгжүүлбэл онгоц хөөргөхөд бэлэн. Зөвшөөрөл өгвөл дипломат шугмаар нислэгийн зөвшөөрөл гурав хоногийн дотор авах боломжтой. Нисэх боломжтой өдөр нь лхагва, бямба гараг гэж саналдаа дурдсан.

-Танайд үүнээс илүү том онгоц байдаггүй байх аа?

-Боломжтой онгоц нь Embraer E190.

-Тийзний үнэ хэд орчим болох бол?

-Яг нарийн хэлэх боломжгүй. Учир нь зөвшөөрөл өгвөл аль агаарын замаар нисэх вэ гэдгээс эхлээд замдаа хаана зогсож, шатахуун цэнэглэх бэ гэдгээ хөөцөлдөнө. Үүнээс хамаарч тийзний үнэ хамаарна. Нэг их үнэтэй тусахгүй байх.

-Үнэтэй биш гэхээр хэд орчим бол?

-Яг нарийн хэлж чадахгүй байна. Нэг талдаа хоосон ниснэ шүү дээ. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд ийм шийдвэр гаргасан. Хамгийн ихдээ 1000  орчим ам.доллар орчим болох болов уу. Гол нь аль улсад түр зогсолт хийж, шатахуун цэнэглэлт хийх бэ гэдгээс их зүйл шалтгаална. Вьетнам, Казахстан, БНХАУ зэрэг улсын аль нэгэнд түр зогсолт хийж магадгүй. Улс орон бүрийн нөхцөл байдал хэцүү байна. Ийм үед аль нь зөвшөөрөх эсэхээс хамаарч агаарын замаа тодорхойлно.

-Чартер хөөргөх бол Делид газардана гэсэн үг үү?

-Тийм. Энд нэг зүйл хэлэхэд жижиг онгоцоор иргэдээ авчрахын нэг давуу тал нь тусгаарлах байрны хүрэлцээ тааруу байгаа энэ үед ачааллыг тэнцвэржүүлэх сайн талтай. Хэрвээ боломжтой гэвэл долоо хоногт нэг удаа эсвэл 14 хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (59)

  • Хүннү эйр чинь МАК-ых шүү (202.126.89.102)
    МАК-ийн Цэлмүүн захирал ньь өөрсдийн гэр бүл болон найз нөхдөө л авах гэж байгаа биздээ, Өвчин гарсан гэж Монголоос Америкруу гэр бүлээрээ зугатаачаад одоо Энэтхэгээс өөрсдийнхөө онгоцоор өөрсдийгөө авна гэнүү гуцна биз.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (165.225.116.90)
    200 ламын оронд инженер айти нарыг сургавал улсад хэрэгтэй сэн лам нар улс хөгжүүлдэг гэж сонсоогүй юм байна Нөгөө хэдэн номоо түвдээр даржигнатал уншина өөр ямар ч нөлөө байхгүй
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
    • Chimgee
      200 zuv hun garna gedegt itgeltei bna aav eejee eh ornoo hairaldag erdem nomtoi humuus bii bolno.dandaa ymiig ungu munguur harsaar baigaad haralgsan nuhduud ih baih yumaa
      2020 оны 04 сарын 27
  • Энэтхэг (103.227.71.201)
    энэ пэйж-д нэгдэнэ үү https://www.facebook.com/%D0%AD%D0%BD%D1%8D%D1%82%D1%85%D1%8D%D0%B3%D1%82-%D0%B3%D0%B0%D1%86%D1%81%D0%B0%D0%BD-%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4-106441297712958/
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.67)
    ХАмгийн түрүүнд энэтхэгт байгаа хүмүүсээ авах байсан юм. Одоо хурдан ав. Жаахан томхон онгоц байхгүй юм уу
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Түй май (66.181.161.63)
    88 хүгий суудалтай онгоцоор 760 хүнийг хэдэн удаа зөөх гээд байгаа юм. Нэртэйгээр нь Энэтхэгрүү тогтмол нислэг нээчээч. Худлаа пиардах юмаа олж ядаж гэнэ.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Хийх сэтгэлд бага гэж байдаггүй юм аа.
      2020 оны 04 сарын 26
    • Битгий хэрүүл өдөөд байл даа
      2020 оны 04 сарын 26
  • Зочин (192.82.71.215)
    Saihan gegeetei medee bna, ymarch bsan enethegees irgedee avchirah bolomjtoi l yum. Ali kompani n yahav de , avchirch l bval sain bna.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (202.21.109.80)
    авчрах хүмүүсийн ар гэрийнхан билетний үнэ ирсэн хойно тусгаарлах байх хоолны үнэ эхлээд шилжүүлсэн урьдчилаад авсан байх тэр мөнгөөр байр бэлдэх тэнд ажиллах эмч нарын нөөц болоцоо ямар бн сайн судлах
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Монгол ээж (59.153.87.15)
    Хүнээ татаж ав л даа. Та нарын хүүхдүүд байсан бол авчихсан биз. Амьтны үрийг алга үзэхээ больж үз!!! Сонгууль гэж дөвчигнөж байхаар хүүхдүүдээ хүмүүсээ аваач. Монгол хүний нэг амь 400-д энэтхэг хүнтэй дүйнэ шүү. Халаасандаа мөнгө хийхээс өөрийг мэдэхээ байсан хүний үнэргүй ХУВАЛЗУУД гэж хэлмээргүй л байхын.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.120.240)
    ЭХ орон нь иргэдээ авна даа.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (211.36.150.157)
    Zaawal ter ene kompani gelgvi niseh bolomjtoi kompaniudaa ywuulahad yasiin bee dandaa hvndrel schedule baihiin bolildoo
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Улсын хөрөнгөөр ирэгсэд (202.179.25.151)
    Шал худалаа төрийн томчууд өөрсдийнхөө хамаатан садангуудаа авчирах гэж байгаан тэгээд л тэд нар нь ирчихээд би ийм хоол иддэггүй гэж эмч сувилагчруу шидээд айхтар2
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • А
      Авчирсан ч яадаг юм!? Хүн болгон тийм биш за юу!? Еөрөн иймэрхүү коммент бичдэг баагий нар бол ойлгомжтой нэг тбрлийн хүмүүс байдагдөө, чадваргүй, залхуу, атаархуу, амьдрал нь нэг тиймхэн дорой, заваандуу
      2020 оны 04 сарын 25
    • Enethegt bgaa humuusiig tegj helj bgaa bol chamd gej helehed emchilgee hagalgaand orson jiriin irged bgaa shuu demii ym bichij nugel huraalgui tige.irheer ni chi shalguulj bolno...gehdee hund uvghinuusuu salah gej ochood hool undgui hund bdald orson humuusiin eh orondoo ireh zamd bitgii saad bol. Naad tamiin togoonii ulger chin 10jiliin umnu geegdsen shuu.uhaantai uujuu bai
      2020 оны 04 сарын 25
  • Зочин (192.82.73.136)
    шоучин Амарсанаа эмчээс хавьгүй дээр хүмүүс байдаг л юм байна
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Арай (66.181.190.201)
    1000 $ үнэтэй бна
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • zochin
      niit buh hundee naadhaa huvaana shdee huni 1000 bish
      2020 оны 04 сарын 25
  • Zochin (64.119.16.245)
    Olon ulsiin zamd zuvshuurul avsan gereetei gazar nisleg uilddeg. Olon ulsiin durem n iim. Teriig zurchih mash ayultai. Mongold miat aas uur gereetei avia konpani bhgui. Hunnu orlogoo bodoj olon tumniig uimruuleh hereggui bh.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • Б.Болд
      Битгий худлаа их мэддэг царайлаад бичээд бай 2 улсын ЗГ-н гэрээгээр агаарын харилцаа бүхий гэрээтэй . Миат компанитай байгуулаагүй Энэтхэгийн агаарын тээврийн компаниуд тэр байтугай АНЭмиратын компани хүртэл нисэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн байна Гагцхүү Монголын төр л иргэдээ авах тал дээр арай хурдацтай ажилламаар байна.
      2020 оны 04 сарын 25
  • Zochin (64.119.16.245)
    Ai da gandan ch zavaan gazar shuu, yun hun tusgaarlah, hun amiin nyagtral ihtei gazar bitii tusgaarlah tuhau yariad bai.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Irgen (192.82.72.199)
    Avaachee
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Бат (60.153.254.87)
    Сэтгэл байвал иймэрхүү боломжууд олдоод л байна. Манай УОК нэг л их баатарлаг үйлс хийж байгаа аятай хэт сүржигнээд байгаа үм шигээ. Мэдээж буурай орон нэг алдвал хиарчих талтай ч боломжуудыг эрэлхийлэх талаар учир дутагдалтаы санагдаад л байгаа. Шүүмжлэх амархан ч төриын ажлыг гоншигнож биш шуурхай үр дүн өгөөжтэй явуулж байвал сайнсан. Саяын зам хаалт ер нь үу болоод өнгөрөв. Ингэж иргэдээ хохироож болмооргүй байлтай
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • Бат. & Бат
      Шаардлагатай тохиолдолд иргэдээс санал хүсэлт авдаггүй юм ! Ойлгов уу? Хэрэв орон нутгуудад дамжиж тарсан бол Та хариуцлага хүлээх үү ? Эртхэн хаахгүй яасан юм гээд л орилолдоно биз дээ ?
      2020 оны 04 сарын 25
  • Зочин (182.160.35.148)
    МАН иргэдээ бодож байгаа гэдэг нь худлаа болохыг энэ үйлдэл нотолж байна
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Munhzul (202.55.188.87)
    Iim saihan bolomj bololtsoo baigaad baihad hetsuu baidald bga ard irgedee tataad awaach please
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Оюунаа (103.5.135.78)
    Гадаадад байгаа хүмүүс маш хүнд байдал байна. Яаралтай иргэдээ аваачээ
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Ард түмэн (223.186.191.32)
    Энэтхэгт байгаа иргэдээ хурдан татах хэрэгтэй энэ бол төрийн үүрэг. Төр мөн л юм бол хэзээ ямагт ард түмнийхээ төлөө байх ёстой. Хурдан татаж аваа. Зөвшөөрөлийг нь хурдан өг. Нийгэм даяараа ингэж хичээж боломж гаргаж байхад ганц мөнгө бодоод суугаад байж болохгүй. Эрүүл саруул халдвар аваагүй дээр нь татах хэрэгтэй. Оросоос ирсэн оюутнуудыг энэ мэтээр хойшлуулж хүндрүүлсэнээс болж өвчин туссан. Одоо энэ алдаагаа давтаж болохгүй
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.126.88.165)
    Боломжоороо авч л байгаа биз дээ .эмч эмнэлгийн хүчин чадал халдварын тохиолдол тусгаарлах байрны хүрэлцээ зэргээс шалтгаалж хэзээ хаашаа нисэхээ тооцож ажиллаж байгаа байлгүй дээ .түүнээс биш хэн дуртай нь хаашаа ч хамаагүй нисэх гэж юу байдгийн. Дураараа ярьцгаах юм
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Гэгээ (150.242.175.244)
    Бид нар чинь эх оронтой хүмүүс шүү дээ. УОК зөв шийдвэр гаргах байх.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Үүрээ (150.242.175.244)
    УОК дарга Энхтүвшин, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та бүхэн зөв шийдвэр яаралтай гаргана уу баярлалаа
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Монгол хүн (150.242.175.244)
    УОК Энхтүвшинд баярлалаа зөв шийдвэр гаргана гэдэг нь найдаж байгаа шүү.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • ЗОЧИН
      нислэг хийх бүрд нислэгийн аюулгүй байдал эрсдлыг сайн тооцох агаарт ямар нэгэн байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд гэнэт бий болход бүх иргэдийн амь нас эрсдэлт орно тийм учир маш санй зөвлөж нислэг үйлдэж байгаа байх иргэд бас сайн бодолцох ёстой шүү юмыг яаж мэдэх вэ өөрийгөө санй хамгаалж сайн л шйидвэрээ гаргаарай
      2020 оны 04 сарын 25
  • Ар гэрийнхэн (150.242.175.244)
    Ямар сайхан мэдээ вэ. Баярлалаа
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (150.242.175.244)
    Гэртээ тавтай морил монголчуудаа
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (150.242.175.244)
    ямар сайхан мэдээ
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • mongol (171.48.104.122)
    Монголчууд нь хүсэлт хүргүүлсэн ч үгүйээ үгүй үгүййй. Энэтхэгчүүд нь онгоц гаргаад хүргээд өгөе гэсэн ч бас л үгүйээ үгүй гээд байгаа юмда. уок миат нтр. юу гэж ойлгох ёстой юм бээ? эмч, тусгаарлах байр нь байхгүй юмуу гэхээр бүгд мундаг. дэлхийд номер нэг гээл ....
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (150.242.175.244)
    Баярлалаа,
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • хулан (64.119.21.115)
    Сэтгүүлч нэр зүүсэн боловсролгүй юмнууд ядаж зөв бич алдаатай бичиж найруулгагүй байхаар чинь мэдээ чинь хүнд хүрэхгүй байна
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Батдорж (106.206.47.32)
    Монголын төр засгийн эрх баригчид хүн чанар, сэтгэл байвал иргэдээ аваачээ. Онгоцоо нисгэе гээд байхад зөвшөөрлийг нь өгчихөөч!!!Арай ч дээ. Дотооддоо ямар хэцүү байсан ч дэлхийн бүх улс орнууд иргэдээ татаж авч байна. Төр хилийн гадна байгаа иргэдээ ч хамгаалах, татаж авах үррэгтэй. Гадаадад зорчих, нь орондоо очих нь үндсэн хуулиар олгогдсон хүний эрх. Босгоо давж үзээгүй амин хувиа хичээсэн өчүүхэн оркууд болиорой!!!
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатйа ярилцаж байж нислэг хйих зөвшөөрөл авдаг юм бишүү
      2020 оны 04 сарын 25
    • Tor zasag mine. Eronhiilogch , Eronhii said , UOK-n darga Enhtubshin naraa. Ardaaraa dutdaggui Ardiin zasag gj bhgui gedeg uguig sanaarai. Obchin zoblondoo shanalsan irgediigee itgel naidbaraa aldaj ,ami nasaaraa hohirohoos n omno Eh orondoo ireh bolomjiig olgooch dee. Saihan medeelel ogno gedegt naidaj bn.
      2020 оны 04 сарын 25
  • Алтаа (192.82.75.181)
    1000 доллар гэхээр аймаар үнэтэй сонсогдож бна дээр нь тусгаарлах зардал орно тэгээд 78 хан хүн авчирна хичнээн удаа нисч бж Энэтхэг дэх хүмүүсийг авчирч дуусах билээ яамаар ч юм бэ гадаадад гацсан Монголчууд минь их хэцүү бдалтай бх шиг бна яаж ийгээд авчрах юмсан
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • хажид (64.119.27.223)
    юун сайн мэдээ эх орондоо халдварт өвчин тээж авчирч байж баярлаад байх зүйл биш л баймаар юм даа өвчин эд гарч байхад явчихаад уйлан донгодоод байхдаа яаадгийм бэ хариуцлагаа өөрсдөө хариуцах хэрэгтэй шүү дээ арай гэж аваад ирхээр олон таван юм ярина байрны хоол идсэн мөнгө төгрөгөө төлөхгүй эмч нарыг доромжлоно ийм юмнуудийг авчирах шаардлага байгаа юм уу даа
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • ЗОЧИН
      эхлээд төлбөрөө монголд байгаа ар гэрээс нь аваад онгоцонд суулга
      2020 оны 04 сарын 25
    • Үүрээ
      Хүн болгон адилхан биш
      2020 оны 04 сарын 25
  • Иргэн (202.177.148.182)
    УОК эрх мэдэлтнүүдээ иргэдээ аваач дээ бид яах ёстой юм бэ? Туйлдаж байна шдээ
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Дэмбээ (66.181.161.89)
    Наад онгоцнуудын агаар шүүгчид нь бөөн kорона вирус. Болллооо. Тахалтай. Монголын онгоцуудад. Суух хзнгүй болно шүү
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • Үүрээ
      Битгий ийм сонин юм ярь
      2020 оны 04 сарын 25
  • Зочин (202.55.188.82)
    ТЭР ЛАМ НАР НЬ ТЭНДЭЭ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭЭД, МААНИА УНШААД, БУДДАДАА ЗАЛБИРААД, ҮРЛЭЭ ИДЭЭД, РАШААНАА УУГААД БАЙЖ Л БАЙГ Л ДЭЭ. ӨВЧИН ТОЙРООД Л ГАРНА БИЗ.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • Батаа
      Тэсэн ядан хүлээж байна. УОК- дарга Энхтүвшин бидний хүсэлтийг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна
      2020 оны 04 сарын 25
    • Иргэн
      Монголчууд бид хүнд үед нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байх нь хүн чанар, монгол хүний мөн чанар юм даа
      2020 оны 04 сарын 25
    • Зулаа
      Тэнэг хүн тэнэгээрээ л дуусна
      2020 оны 04 сарын 25
    • хөөе балай хар тэнэг бацаанаа
      ажил үүргийн шугамаар явсан болон шашинтай холбоогүй чи бид 2 шиг залуу үеийн төлөөлөл тэнд зөндөө байгаа. эхлээд мэдчээд дугар за
      2020 оны 04 сарын 25
  • Усан нүдэт (64.119.22.4)
    Тэр лам банди нар 200-330 гээ биз дээ, дээр нь яах гэж очсон нь мэдэгдэхгүй 200 орчим монгол нэмэгдэнэ. Ийм олон хүн багтаах том онгоц Хүннү-д байдаг юм уу?
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
    • Хүн чанар чухал шүү! Ийм аргаар бухимдлаа тайлах хэрэггүй. Дараа таны ээлж ч ирж мэднэ. Юм нэгээр дуусдаггүй юм. Үгээ хичээ!!!
      Хүн чанартай бай!!!
      2020 оны 04 сарын 25
    • аих
      ЮУГАА НИСГЭЭД ЯАГААД АВНА УУ ЧАМЛ ЯМАР ХАМАА БНА. ГОЛ НЬ ТЭНД БАЙГА ХҮМҮҮС ХҮНД БАЙНА. ТОМ ОНГОЦ ЖИЖИГ ОНГОЦ ГЭЖ СОЛИОРЧ БАЙХААР УРДАХАА САйн хий мал минь
      2020 оны 04 сарын 25
    • Золоо
      Байлгана
      2020 оны 04 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 38 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 39 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 2 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 30 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК