Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Прокурор Д.Эрдэнэсувд: М.Энхсайханыг мөрдөн байцаалтын нууц задруулсан учир цагдан хорьсон

2020-4-27
0
ЖИРГЭХ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэх шүүмжлэлд дагууллаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хуульд заасны дагуу хүний хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө нээлттэй. Яллагдагч хүний хувьд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д заасны дагуу тодорхой үүргийг хүлээдэг. Яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, эрхээ эдлээд нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. 

Түүний хувьд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Уг нь мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх баталгаа авч гарын үсэг зурсан хүн. Гэтэл ийм үйлдэл хийсэн. Прокуророос шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн энэ байдалд нь хууль зүйн дүгнэлт хийхийг хүссэн. Энэ дагуу шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан.

-Яллагдагчийн зүгээс хэд хэдэн хүнээс гэрчээр мэдүүлэг авах хүсэлт гаргасан байсан?

-Гэрч нар ирээгүй учир шүүх хурал хойшилсон. Би шүүх хуралдаанд оролцоогүй учир дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй.

-М.Энхсайханыг цагдан хорих явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй тухай мэдээлэл гарсан. Жишээлбэл, хотын дарга асан Э.Бат-Үүл түүнийг 10 цаг босоогоор нь байлгасан зэргийг өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал тогтоогдсон уу?

-Нийслэлийн прокурорын газраас хорих 461 дүгээр ангид тогтмол хянагдаж байгаа яллагдагч нартай уулзаж, санал хүсэлтийг сонсдог. Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр М.Энхсайхантай уулзсан. Энэ үеэр санал гомдол байхгүй, хоолоо сайн идэж байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ нь ташаа мэдээлэл.

-Энэ хэрэгт өөр хүнийг яллагдагчаар татах үндэслэл бий юү?

-Мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхэд шилжсэн. Шүүхээс шүүн таслах ажиллагааны явцад шаардлагатай арга хэмжээ авах байх. 

-Х.Бат-Ялалт өлсгөлөн зарлаад байсан. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг ямар үндэслэлээр цуцалсан бэ?

-Иргэн Л.Эрдэнэчимэгээс гаргасан гомдлын дагуу 2019 оны дөрөвдүгээр сард Х.Бат-Ялалтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн явцад түүнийг удаа дараа дуудсан. 2020 оны гуравдугаар сард л гэхэд прокуророос гурван удаа дуудан ирүүлэх хуудас өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээний саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн. Шүүхэд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.  

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Х.Бат-Ялалт нь шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт саадгүй ирэх хүсэлтээ өөрийн биеэр тавьсан тул түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.

-Өлсгөлөн зарласан нь үнэн юм уу?

-Тэр талаарх мэдээлэл надад алга. Өмнө нь хэлсэнчлэн прокуророос тогтмол уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байсан. Ганц М.Энхсайхан, Х.Бат-Ялалт биш хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бүх яллагдагч нартай прокурор хуулиар уулзах ёстой. Энэ ажиллагаа хийгдсэн.

Г.Маргад 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (103.57.93.19)
    Хоёрын хооронд хорилоо сулаллаа гэхийн авилгачид хулгайч урвагчиддаа хатуухан ял өгөөд ясыг нь цайлгаад өгмөөр юмдаа.
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Монгол Иргэн (122.201.31.142)
    Монгол Улсыг маань ХОРЛОН Сүйтгэх гэсэн ХОРОН САНАА АГУУЛСАН М.ЭНХСАЙХАН НОВШЫГ цагдан ХОРЬСОН нь МАШ ЗӨВ ШҮҮ ДЭЭ...
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зо (66.181.161.18)
    Ойлгомжгүй 4 жил өнгөрч байна. Заавал мөрдөх хоёр зүйл санал болгоё! 1. УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтангуудыг бүрэн эрх нь дуусмагц гадаадад зорчих эрхийг 4-5 жил хязгаарлах хэрэгтэй. 2. Авилгачидыг шийтгэхэдээ бүх хөрөнгийг нь өнчин ишиг ч үлдээхгүй хурааж, зөвхөн шоронгийн хоолоор хооллож, хувцаслах хэрэгтэй. Ингэхгүй бол авилга, албан тушаалын хэрэг хэзээ ч буурахгүй ард иргэд ядуу хэвээрээ л байгаад байна
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • BUJL (122.201.23.75)
    Хүсээгүй асуултанд: "тэр талаарх мэдээлэл надад алга" хэхэ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorj chimgee sodnomdarjaag zodoj tolgoi deer ni baas sheesee asgaj 3 jil tamalsan. Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch enhsaihan hulgaich Bol mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen, olon gemt hergyyd hamtarch hiisen hynd gemt heregten Bid aluurchin elbegdorj ba tyynii tuslah enhsaihan hulgaichiin tolgoi deer baasaa asgah tsag irne, aluurchin elbegdorj mongolchuudiig yaj doromjilno, bid yag ter argaar ni ergyylj doromjilno
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.92)
    Шүүхийн шийдвэр гарснаас хойш бараг 10 цаг шүүхийн байранд хорьсон гэж гадаа хүлээж байсан хүмүүс ярьж байна лээ. Шүүхийнхэн ёстой хүний эрхийг зөрчихийг үзүүлж өгдөг юм бна даа. Шүүхийн хаалгаар алхсан л бол шүүгчдийн дураараа авирлахыг тэвчих ёстой гэсэн бичигдэгүй хуультай болчихсон. Тогтоолоо ч хугацаандаа биччих чадваргүй. Тэр өдрийн бүх шүүх хурлыг дууссаны дараа бөөндөж ачсан гэсэн. Нөгөө корона эрсдэл энэ тэр ч бүр утгаа алдсан байна. Нэг машинд 10 аад хүн чихэж ачаад л. Прокурор хүүхэн Энхсайхан хоолоо сайн идсэн ш дээ гэсэн юм яриад л. Таныг ингэсэн бол гээд нэг бодоод үзээрэй!,, Энэ бол ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Шигшүүртэй!!!!!
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • Зочин
      СОЛИОР... ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮДЭД ЯАЖ ХАНДСАН Ч ЯАДАГ ЮМ.
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (202.131.247.12)
    Энэ хүүхэн хөөрхий зүгээр нэг утсан хүүхэлдэй Дотоод яамны сургууль ийм зүйл заадаг юм байхдаа
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Бид ардчилсан Монгол улсад амьдарч бна уу авторитат Женко гийн дэглэм дор амьдарч бна уу Хүн өөрийгаа өмгөөлж үг хэлсний төлөө шоронд хоридог ямар хууль хаана бна Дор бсэтгэгдэл бичсэн хүмүүс нэг өдөр ийм асуудалд орж шоронгийн хаалга тата шүү
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    Мөрдөн байцаалтын нууцыг хадгалах нь яллагдагчийн үүрэг биш, харин мөрдөгч, прокурор г.м. төрийн албан тушаалтнуудын үүрэг байдаг юм!!! Яллагдагч өөрийгөө өмгөөлөх бүхий л аргыг хэрэглэх эрхтэй! Тэр тусмаа хилс хэрэг тулгаж байгаа нөхцөлд!!!
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 7.9-д заасан яллагдагчийн үүрэг дотор мөрдөн байцалтын нууцыг хадгалах гэж байхгүй!!!!
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (103.229.123.224)
    Энд Энхсайханыг хорьсон ньзөв гэсэн хүмүүс дараагийн ээлжинд өөрсдөө хоригдоно. Хэлмэгдүүлэлт нэгэнт эхэлсэн
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • МГЛ
      Солиор урвагчаа... Муусайн дарваан ХУЖААНУУД ЗАЙЛ...
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (202.9.47.6)
    Монгол улсаар дүүрэн хулгөйч луйварчид дамчид бий болоод өдөр тутмын хэрэглээгээ чухам нэгнээс нөгөөд хэдэн төгрөгөөр илүү шахаж хангаж байна. Уул уурхайн хорт бодисоор хордсон бэлчээрт мал бэлчээрлэж байхад махны чанар чмар байхав дээ. Монгол Улсад ажиллаж байсан үйлвэрүүд байхгүй болоод малчид малын түүхээ эдээ зөвхөн урагш гаргах болж одоо өвчний хорионоос болоод бүүрч хэцүүдэж байгаагийн эх суурь нь М.Энхсайханаас улбаатай шүү
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Монгол Иргэн (122.201.31.142)
    М.ЭНХСАЙХАНЫГ ХОРЬСОН НЬ МАШ ЗӨВ. МОНГОЛЫГ ХОРЛОЖ, УРВАСАН БОЛОХООР...
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • хаХа (182.160.38.251)
    Өөрийн хорьсон сэжигтэн нь өлсгөлөн зарласныг мэддэггүй Прокурор байна хаха
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • ЭРЛИЙЗ М.ЭНХСАЙХАНД Н.ЭНХБАЯР ШИГ ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД ЯС ҮЗЭХ ШИЙР БАЙХГҮЙ ЭЭ. ҮХЭЖ ГАЙ БОЛНО ТИЙМ ГЕН БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ
      2020 оны 04 сарын 28
  • Онигоо (66.181.161.39)
    Энхсайханд дээр бол арай утгагүй юм болж бнаа батлагдаагүй гэрээ мөн уих зг тогтоолтой шүдэ ийм хамтын шийдвэрийн дагуу танилцуулсан хэрэгжээгүй гэрээ болохгүйээ гээд дарша нартаа хэлж болдоггүй юмуу. Сүүлд нь шүүх прокурорынхоо та нар буруутана шүдэ. Ямар ийм бүдүүн дарга шахсан гэлтэй биш
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.46.209)
    Гэмтэнгүүд шүүхээр орох болохоороо үнэн жүжиг шаадаг болжээ.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.22.103)
    Та нар хурд мэдрэмж муу байна. Шийдвэр гарч хорьсон даруйд нь мэдээллээ өгч байх хэрэгтэй байсан. Баахан хүмүүсийг хооронд нь талцуулчихаад дараа нь ингэж ярьдаг чинь муу байна. Хурдтай бай, цаг үеэ мэдэр.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.214)
    М.Энхсайхан эрлийзийг уг нь сайтар эрүүдэж байвал зүгээр юмсан. Монголыг элгээр нь хэвтүүлнэ гэсээр элгээр нь хэвтүүлсэн муу хүүр байгаандаа
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
    • Яаж элгээр нь хэвтүүлэв?
      2020 оны 04 сарын 27
  • иргэн (202.70.34.70)
    Энэ хүүхэн улс төрийн захиалгагүй л хэрэг шийддэг байгаасай. Аятайхан л амьтан байна. Хэн даргын авгай бол доо чи.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
    • Кккккккккк юу нь тийм аятайхан байгаан бэ? Сайн хараач нүд муутай хог уу
      2020 оны 04 сарын 27
  • irgen (31.165.215.200)
    nuuz zadarsan bol harin sain bizdee ta nar ter nuuztai holbootoi hymyysiig barij shalgahgui gesen yydnees l barij horij baigaa um bishyy…ter nuuz geed baigaa hymyysiig ni bas bariach !!¨
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    nuuz zadarsan bol harin sain bizdee ta nar ter nuuztai holbootoi hymyysiig barij shalgahgui gesen yydnees l barij horij baigaa um bishyy…ter nuuz geed baigaa hymyysiig ni bas bariach !!¨
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    nuuz zadarsan bol harin sain bizdee ta nar ter nuuztai holbootoi hymyysiig barij shalgahgui gesen yydnees l barij horij baigaa um bishyy…ter nuuz geed baigaa hymyysiig ni bas bariach !!¨
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хуулийн дагуу ажилласан байна.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    1 цаг 41 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    1 цаг 44 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    1 цаг 47 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    4 цаг 1 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    5 цаг 23 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    5 цаг 26 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    6 цаг 0 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    6 цаг 4 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    6 цаг 8 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    6 цаг 18 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    6 цаг 47 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    6 цаг 53 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    7 цаг 3 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    7 цаг 5 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    7 цаг 52 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    8 цаг 36 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 36 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    9 цаг 16 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    9 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    9 цаг 31 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК