Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Сүхбаатар: Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хүүг зургаан хувиас хэтрүүлэхгүй байхыг хичээдэг

2020-6-17
0
ЖИРГЭХ

Түрээслээд өмчлөх орон сууцтай холбоотой асуудлаар НОСК-ын захирал Б.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-370 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүллээ. Одоо энгийн түрээстэй орон сууц хэчнээн үлдсэн бэ?

-Тодорхой хувийг нь энгийн түрээсийн орон сууц байдлаар үлдээж байгаа. Тодруулбал, ахмадын энгийн түрээсийн 300 айлын орон сууц, Сонгинохайрханд 70 айлын орон сууц байсан. Эдгээрийг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлж байгаа юм. нэг үгээр бол орлогод нь нийцүүлж орон сууцтай болох бололцоогоор нь хангаж байгаа юм. Учир нь энгийн түрээсээр түрээслээд яваахд хамгийн багадаа 32 жилийн дараа байрны өртөг нөхөгддөг. Нөгөө талаар дамжин өнгөрөх байдлаар явахад элэгдэл маш хурдацтай бий болдог. Айл өрхүүд түр байгаад гарна гэсэн сэтгэлзүйтэй байгаа учраас тэр шүү дээ. Үүнийг засах зөв шийдэл нь түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлэх гэж үзсэн.

-Одоо энгийн түрээстэй байгаа орон сууцнуудыг үе шаттайгаар түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлнэ гэсэн үг үү?

-Түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжсэнээр байрны ашиглалт хийгээд эргэн төлөлт сайжирна. Мөн дараагийн түрээслээд өмчлөх орон сууцаа барих эх үүсвэрээ эндээс гаргаж авах зэргээр эргэлтийн зөв цикл рүү орж байгаа юм. Иргэдийн зүгээс хамгийн чухал нь орлогодоо нийцсэн орон сууцтай болох л байсан. Тиймээс 2019 онд хамгийн эхний түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаа гаргасан. Олон төсөл хөтөлбөрөөр орон сууц баригдаж байгаагаас гадна зах зээл дээрээс ч худалдан авал хийж байна. Үүний нэг хэлбэр коронавирусний цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Уг орон сууцыг зах зээл дээрээс нь худалдан авалт хийж түрээслээд өмчлөх хэлбэрэээр оруулна гэдгээгээр онцлог юм.

-Алба хаагчид хэзээ орон сууцандаа орж дуусах вэ?

-Дээрх төрийн алба хаагчдад зориулан 1500 орон сууц нийлүүлэхээр болсон. Энэ ажил ирэх долдугаар сардаа багтаад дуусах болов уу гэж харж байна. Орон сууцны хүү зургаан хувийн хүүтэй. Урьдчилгаагаа өөрийн болмждоо нийцүүлэн төлөх боломжтой.

-НОСК-д бүртгэлтэй хэчнээн орон сууц байна вэ?

-1900 гаруй орон сууц бий. үүнээс 670 нь түрээслээд өмчлөх орон сууц. Үлдсэн нь түр суурьшуулах болох энгийн түрээсийн хэлбэртэй байна. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон гэх иргэд олон бий. Тэдгээр иргэд түр суурьшуулах орон сууцанд амьдарч байгаа. Дахин төлөвлөлтийг зогсоосон гэж яриад байгаа боловч тийм зүйл байхгүй. Дэд бүтцээсээ болоод зогссон нэг ч дахин төлөвлөлт хийж байгаа байршил байхгүй. Харин барилгын компаниуд өөрсдөө чадамжгүйгээсээ болоод иргэдийг хохироочихсон олон тохиолдол бий. Тухайлбал, хөрөнгө мөнгөгүй, барилга барих чадамжгүй байж цаасан дээрх компаниараа дамжуулан дахин төлөвлөлт хийх эрх авсан, зарим нь айлуудыг нь нүүлгээд орхиод явчихсан байна. Тэр нь ардаа шүүхийн процесстэй, өөр нэг компанид өртэй энэ нь шүүхийн шийдвэрлэлт дээр очоод гацчихсан бэрхшээлтэй дахин төлөвлөлтөд орсон иргэдийг түр суурьшуулахгүй бол болдоггүй юм. Мөн инженерийн дэд бүтэц явж байгаа талбаруудыг түр суурьшуулж байгаа.

-Түрээслээд өмчлөх байр зах зээлийн ханштай харьцуулахад ямар байна вэ?

-Энгийн түрээс хоёр дахин хямд байдаг. Тухайлбал, зах зээл дээр хоёр өрөө орон сууцны сарын түрээс 500-600 орчим мянган төгрөг байхад түрээслээд өмчлөх байрны хувьд хамгийн том м.кв талбайтай нь 350 мянган төгрөг түүнээс доош ханштай. Харин түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц 260 орчим мянган төгрөгөөр эхлээд 700 мянга хүртэлх байна. Гэхдээ тухайн иргэн богино хугацаанд төлөвлөлтөө хийж байгаагаас шалтгаалан 800 мянга эсвэл нэг сая төгрөг гарах нь ч бий. Энэ бол өрхийн орлогодоо тааруулж байгаа хэлбэр. Зарим айлууд урьдчилгаагаа 10, 20 хувиар нь төлөөд эргэн төлөлтөөсөө багасгадаг.

-Хүүний хувьд ямар байдаг юм бэ. Ямар орон сууц хүүгүй байдаг юм байна лээ?

-Төсөл хөтөлбөр бүр дээр харилцан адилгүй. Жишээ нь, улс болон нийслэлийн төсвөөр хийгдсэн төсөл хөтөлбөрүүдэд хүү тооцдоггүй. Зөвхөн түрээсийн төлбөр дээр үйл ажиллагааны зардлуудыг тооцож авдаг. Харин босгож байгаа хөрөнгө нь зээлээр эх үүсвэрээр санхүүжиж байгаа бол хүү тооцдог. Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хамгийн дээд хүүг зургаан хувь байлгахаар хичээж ажилладаг.

Ер нь түрээслээд өмчилнө гэдэг нь НОСК-ын байран дээр байгаа орон сууцыг гэрээний дагуу сар бүр тогтмол хөлс төлж өөрийн болгохыг хэлж байгаа юм. нэг талдаа иргэдэд боломж нөгөөтээгүүр, НОСК алдагдалгүй ажиллах ёстой учраас иргэнд нь ч мөн хариуцлага тооцуулна. Хэрэв байрныхаа мөнгийг төлөхгүй удвал таныг байрнаас гаргах эрх нь НОСК-д бий. Ипотекоос үүгээрээ ялгаатай. Учир нь ипотекийн зээлээр орон сууцанд орсон иргэний нэр дээр нь шилжчихдэг учраас шүүхийн маргаан зэрэг олон үйл ажиллагаа явагддаг. Энэ утгаараа аль аль талдаа хариуцлага өндөр гэж хэлж болно.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    3 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    4 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    51 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    1 цаг 36 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    1 цаг 36 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    2 цаг 15 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    2 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    2 цаг 31 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    2 цаг 34 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    2 цаг 52 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    3 цаг 0 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    3 цаг 3 мин
  • Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
    3 цаг 4 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
    3 цаг 40 мин
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 54 мин
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
    4 цаг 22 мин
  • Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
    4 цаг 23 мин
  • Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа
    4 цаг 25 мин
  • Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
    4 цаг 29 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    4 цаг 38 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК