зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьд бус амьдрагсад-ТӨГСГӨЛ

2020-7-09
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Гурвуул алхсаар оршуулганаас холдон энгэрт мацан орой дээр нь гарав. Тэндээсээ нэг чиг авч доош бууцгаав. Тамжид чимээ аниргүй байгаад их л сэрэмжлэн явж байв. Уртаа Намууны гараас бас чанга атгажээ. Явж байтал Уртаагийн араар хүмүүс гүйлдэж эхлэв. Уртаа хий юм сонсож дээ гэж бодоод өөрийгөө тайтгаруулсан ч ардуур нь гүйлдээд байгаа нь илхэн сонсогдов. Тамжид лам алхаагаа түргэсгэн ямар ч байсан тэр доод жалганы цаана гарах хэрэгтэй хурдал гээд гүйхээрээ явав. Тэгтэл бүгдийг үл мэдэх зүйл унагаачихав. Гурвуул өнхөрсөөр жалганы наана ирэн сэрцгээв.

Уртаа айсан дуугаар:

- Тамжид ах аа, Намуунаа байна уу. Та хоёр байна уу. Намуун хажууд нь сууж байх шиг харагдав. Уртаан гүйн очоод “Алив босоорой, явцгаая” гээд түшин босговол Намуун их хурдан босоод Уртаа руу “Чи эндээс явахгүй. Надтай үлдэнэ ойлгов уу? гэхэд Намуун биш өнөөх эмгэн байлаа. Уртаа сандран холдох гэвэл түүнийг газарт унагаад хоолойг нь боох гэж оролдов. Яг энэ үед үнэг хаанаас ч юм үсрэн гарч ирээд өнөөх эмгэнийг Уртаагийн дээрээс холдуулав. Уртаа босон “Тамжид ахаа” хэмээн хашгирахад Тамжид сая сэрж буй бололтой:

- Би энд байна аа. Алив нааш ир. Энд юу болоод байна. Намуун хайччихсан бэ?

- Тэр .. тэр эмгэн .. мөн байсан... тэр эмгэн ... гэхэд Тамжид байдлыг ойлгон чимээ гарах зүг рүү яаран очив. Тэнд үнэг хүн хоёр ноцолдож байгаа нь үнэхээр гайхмаар харагдавч яг үнэндээ бол өөр тулаан байсан нь ойлгомжтой. Тамжид маань уншин эрхээрээ дахин эмгэнийг цохин дээр доороо орж ноцолдож байгаад чимээгүй болов. Уртаа яаран гүйн ойртоод “Тамжид ах аа, та байна уу”.

- Тийм ээ, би энд байна. Чи Намууныг босго, одоохон үүр хаяарлаа. Тэгвэл бид балархах нь тэр.

Уртаа Намууныг түшин босгоход гар нь цус болсон байв. Үнэг харин харагдсангүй. Уртаа Тамжид руу харан “Үнэг хайцан бэ”.

- Өнөөх гайхлыг хөөгөөд явчих шиг боллоо. Бид гуравт жаахан боломж байна, алив түргэл... гэв.. Намуун Уртаагийн чихэнд “Би үлдье. Намайг орхи. Эндээс бид гурав гурвуул гарахгүй. Үүр хаяарч байна шүү дээ. Нэг нь заавал уулын савдагт боол болж үлдэх болно. Би үлдье. Тэгээд ч би энд ээж, дүү нартайгаа уулзаж баймаар байна. Намайг орхи” гэв.

Уртаа түүний яриаг ойлгох сөхөөгүй “Ююу ярина вэ. Одоохон гарлаа” гээд түүнийг түшин алхсаар. Яг жалганд ойртож ирэхэд хүмүүс шуугийлдан анир гүмийг эвдэн хөлийн чимээ айсуй... Гурвуул жалганаас гарч чадсангүй . Нэгэн үл мэдэх зүйл Уртааг татаад байгаа нь дахин мэдрэгдэв. Намуун тэр зүйлийг холдуулах гэж хүчлээд арга барагдан доош унав. Тамжид хэдий ном уншивч найдлага тасарсаар Намуун хамаг хүчээ шавхан “Тамжид ахаа намайг үлдээ. Би энд үлдье. Та хоёр явж үз. Одоохон яв. Эс бөгөөс бүгд энд үлдэх нь байна. Уртаа чи найзад минь дамжуулаарай. “Би хэзээ ч чамд гомдож байгаагүй” гэж хэлээрэй. Одоо яв” гээд Уртааг жалга руу түлхэв. Яг энэ үед Уртаа ямар аймар зүйл байгааг харав. Тэр болбоос гурван толгойтой хүн шиг өндөртэй чоно гэхэд чоно биш хүн гэхэд хүн биш. Ёстой нөгөө уулын савдаг гэдэг нь бололтой гэж бодоод маш их айн жалганы нөгөө тал руу мацав. Тамжид Уртаагийн ардаас мөлхөхөд өнөөх зүйл Тамжидын хөлнөөс татахад үнэг гарч ирэн эр зоригтойгоор өнөөх зүйлтэй тэмцэлдэв. Тамжид арай хийн мултарч жалганы нөгөө талд Уртаатай хамт мөлхсөөр гарав. Харин цаана нь хүмүүс шуугилдан “хихихи” гэж хүйтэн инээх нь зүрх зүсмээр аймшигтай байлаа.

Уртаа айдас болон ядарсандаа газар хэвтээд ухаан балартав. Тамжид түүнийг цааш чирсээр Балтынх руу ойртсоор үүрийн гэгээ туслаа... Гүүвээний чандаас тэдний нэрийг дуудан хашгирах хүмүүс ойртсоор ирэв. Энэ бол Балт, Сүндэр хоёр байлаа. Тамжид хөлөө завилан суугаад ирэхийг нь хүлээв. Балт санд мэнд ирээд:

- Та хоёр минь зүгээр үү. Ямар их санаа зовов. Бид шөнөжин хайсан. Эмгэнтийн энгэрээр зөндөө явсан. Хаанаас гараад ирэв.

- Дотор нь орчихсон байж та нарт яаж харагдах вэ. Бид хоёр зүгээр ээ... Харин хөөрхий охин л бидний төлөө амиа өгчихлөө. Ээ, бурхан минь. Ийм юм үзэх гэж. Сонсож байснаас ёстой өөрөө туулна гэж бодсонгүй” гээд толгой сэгсрээд “Сүндэр минь, зүгээр үү”.

Сүндэр нулимсаа дуслуулан “Би зүгээрээ. Намуун яасан гэнэ ээ. Би найзыгаа хаяад явчихсан шүү дээ.. Намуун минь дээ” гээд өвдөг дээрээ сөгдөв. Балт түүнийг түшин босгоод аргадангуй “Хөөрхий минь дээ. Одоо хэдүүлээ яадаг хэрэг вэ”.

Сүндэр Тамжид руу харан “Намууны цогцос хаана байна. Би олох ёстой” гэв.

- Тийм шүү.. Түүний сүнсийг амирлуулах нь зүйн хэрэг. За, Балтаа чи яваад үхэр тэргээ аваад ир. Хэдүүлээ Намууныгаа хайя даа гээд босов.

Уртаа энэ үед ухаан орж халуун зун байсан тул хамаг хөлс нь цутгажээ. Тэрбээр халууран дэмийрч тачигнатал инээсээр Тамжидыг шоолонгуй хараад “Та айсан уу. Ламтан айсан” гэж дэмийрч байгаад нүдээ анин хэвтэв. Балт гайхан “Тамжид ах минь Уртаа яасан юм бол” гэхэд:

- Сүнсийг нь аваад явчихаж. За яах вэ. Өдөр бол харин бид тэднээс айх нь тэнэг хэрэг. Очиж байгаад нэгийгээ үзчихье. Одоо надад харамсах зүйл байхгүй. Та нар миний хэлснээр бүгдийг хий гээд босч Уртааг Сүндэрийн моринд тэгнэн хүлээд морийг нь хөтлөн Сүндэртэй Эмгэнтийн энгэр рүү буцан алхав.. Балт ч морьтойгоо ухаан жолоогүй гэрийн зүг давхив. Тамжид:

- За тэгээд өчигдөр юу болов. Өвөг дээдэс өндөр гэгээн хүнээ олж харж чадав уу. Юу гэж захисан бэ?

- Өчигдөр би та хоёроос салаад яг энэ жалган дээр ирэхэд ард хачин чимээ гарсан. Эргээд харахад нэг хүн ... үл мэдэх гурван толгойтой зүйлтэй ноцолдож байсан. Тэр хүн их чадалтай санагдсан. Гэхдээ би айгаад жалганаас гарахад хоёулаа дахиж харагдаагүй... Балт удалгүй миний ирсэн зүгээс гарч ирсэн. Хамгийн сонин нь тэр намайг ер хараагүй байсан. Бид хоёр бие биенээ харахгүй зөрөх ямар ч боломжгүй биз дээ.

Тамжид ихэд нухацтайгаар бодолхийлэн “Тийм байдаг байж. Харин шөнө юу болов”.

- Шөнө үү. Шөнө нэг хачин юм болох нь ч болсоон. Бид шөнөжин та хоёрыг хайсан. Тэгээд гэрт Булган, Баагий, Жавзаа гурав хүүтэй минь үлдсэн. Тэр үед нэг зүйл гэр шөргөөсөн гэсэн. Баагий гараад хартал нэг эмгэн сууж байсан гэсэн. Баагий айсандаа гэртээ буцаад ороход дагаад нэг хүү орж ирсэн. Тэр уйлж байгаад гараад явсан гэнэ лээ. Тэр хүү нэг л дотно хараад хэн нэгнийг хайгаад байх шиг байсан гэнэ лээ гэв.

- Тийм байдаг байж. Тэр эмгэн тэгээд хайчсан хэрэг үү?

- Тэрийг ёстой мэдэхгүй. Тэр ямар учиртай юм бол. Шөнө бид хамтаа хайж энэгүүр явсан, юу ч таараагүй шүү дээ.

- Ёстой л чадалтай хүн болой. Сүндэр минь бушуухан нүүцгээе дээ. Нүүхээсээ өмнө жаахан аргадахгүй бол айхтар газар юм байна. Чиний өвөг хэн гэдэг байлаа даа..

-Мэргэн арш Догсом гэж хүн байлаа. Би бага сага юм харж үздэг. Гэхдээ Балтад хэлдэггүй юм. Зарим зүйлийг нуух ёстой санагдаад.

- Тэр ч бас тийм шүү. За, тэгвэл хоёулаа чадахаараа л хийцгээе. Чи айхгүй биз дээ.

- Би айсан бол эхний өдрөөс л эндээс явах байлаа. Одоо яваагүйдээ маш ихэд харамснав. Намуун минь гээд дахин хоолой нь зангирав. Тамжид Сүндэрийн ярианаас дотроо “Эрдэмтэй хүн даруу гэж”. Надад ч тойруулж хэлээд байдаг байна шүү. Үе дамжсан эрдэм захиасыг юу гэж л ярих вэ дээ. Ухаантай бүсгүй юм. Даанч дэндүү оройтжээ гэж бодов. Хоёул алхсаар хүн хөдөөлүүлдэг газраа эргээд ирэв. Тэгтэл цаана өнөөх бор гэр утаа савсуулан харагдах нь тэр. Сүндэр гайхан энэ чинь хэнийх билээ. Юун айл энд байдаг билээ.

- Энэ гэр их удаж байгаа гэр ээ. Өнөө айхтар буг болсон эмгэнийх. Манайханд хааяа харагдаад хааяа харагдадгүй гэр дээ. Өнөөдөр бид хоёрыг зочлохыг урин дуудаж байгаа болой.

- Юу гэнэ ээ. Тэр байх нь ээ. Тэгээд хоёул яах вэ?

- Яах юу байхав, очиж Намууныхаа шарилыг авалгүй яахав. Уртаагаа эхлээд сэргээж сүнсийг нь авчиръя даа.

- Хэн аваад явчихав даа.

- Өвгөн багш минь чөтгөрт өгөхгүй их л тэмцсэн. Багш минь л авсан болов уу. За хоёулаа энд удаад яахав гээд Уртааг мориноос буулган хэвтүүлэв. Тамжид номоо уншин Сүндэр алгаа хавсран суугаад ариулсан арц болон шороогоо тойруулан цацаад өвгөн ламын захиас болох суудаг олбогийг нь гарган Тамжидын хажууд тавив. Тамжид инээмсэглэн Сүндэр рүү хараад “Хоёул алзахгүй ээ. Сайн байна” гээд номоо үргэлжлүүлэн уншив. Ном уншин ид дундаа орж байхад хаанаас ч юм доголон үнэг гараад ирэх нь тэр. Сүндэр цочин харснаа нүдний харц руу нь цоо ширтэснээ сая тайвшрав. Үнэг энэ тэргүүр явж байснаа өнөөх олбог дээр оцойгоод суучихав. Тамжид үнэгэнд мэхийгээд номоо үргэлжлүүлэв. Сүндэр нүдээ анин сүсгэлсээр удалгүй Уртаа өндийж босоод:

- Өвгөн багш минь та чинь мөн үү. Багш минь та ... гэх сонсогдов. Сүндэр Уртаагийн гарах авианд нүдээ нээн харвал өвгөн лам завилан сууж байгаа харагдав. Сүндэр мэхийн ёслоход инээмсэглэл тодруулан нарны гэрэлд уусан шингэв. Тамжид номоо уншиж дуусаад Уртаа руу харан “За, чи минь зүгээр үү. Өчигдөр болсон явдлыг санаж байна уу”.

- Би зүгээрээ. Харин Намуун зүүдэнд минь юм хэлээд байх шиг байсан. Өчигдөр юу болсон юм бэ. Өвгөн лам хаашаа алга болчихов.

Тамжид инээмсэглэн “Багш минь үнэхээр чамайг хайрласан болой. Одоо дахиж ирэхээргүй явсаан. Чамд л их санаа нь зовж дээ, хөөрхий минь. Цаг нь болоод амар тайвныг олжээ” гэсээр босов..

Уртаа мориндоо мордон Тамжид ламын хэлсэн ёсоор гэррүүгээ явав. Балт үхэр тэргээ хөтлөн ирлээ. Тамжид Балтад хандан:

- Чи энэ булшийг ух. Толгойгүй яс гарч ирэх болов уу. Хажууд нь бас жижиг булш бий. Тэрийг ухаад яснуудыг болгоомжтой ачаад доошоо буугаарай. Бид хоёрын зүг ардаас аажуухан ирээрэй. Бид хоёр жаахан хийх юм байна гэв.

Балт гайхсан ч Тамжидын хэлснээр бүхнийг хийхийг зөвшөөрөв. Сүндэр болон Тамжид хоёр өнөөх бор гэрийн зүг алхав. Хамгийн сонин нь хол харагдах гэр алхах тусам нэг бол ойртож, үгүй бол холдоод байх шиг Сүндэрт санагдав. Хоёул алхсаар нилээд ойртоод Тамжид, Сүндэрт хандан:

-Элдэв юм чамд харагдаж магад. Гэхдээ чи юм үзсэн хүн байна даа. Айх хэрэггүй шүү гэж захиад гэрт орохоор дөхөв. Гэрийн гадаа ирэхэд томоос том сагалгар сүүлтэй нохой үүднийх нь өмнө зогсож байв. Тамжид их л нухацтай харснаа “Тийм байдаг байж. Эд биднийг ирэхийг аль эрт мэдэж байж л дээ” гээд эрхээ гарган нохой руу далайхад нохой үүднээс холдон хэвтээд өгөв. Сүндэр, Тамжид хоёр гэрт орвол өнөөх эмгэн сууж байх ба тэдэн рүү их л зөөлнөөр бас аймшигтай нүдээр хараад:

- Ирцгээв үү. Та нар биднийг тайван орхигүй бололтой /хихихи/ гээд “Алив сууцгаа л даа” гэв. Тамжид тайвнаар алхсаар баруун хойд хойморт завилан суув. Сүндэр харин маш их түгшсэн айсан царайтай болоод Тамжид ламын хажууд суув. Тамжид түүний сандарч байгааг анзааран ямар нэгэн юм байгааг зөнгөөрөө мэдрэв. Сүндэр гэнэт өндийн Тамжид ламын чихэнд:

- Намуун тэр орон дээр суугаад намайг хараад байна. Та харж байна уу. Тэр нэг юмнаас айсан бололтой, надтай харьцахгүй байх шиг байна. Бас нэг хүү байна. Тамжид лам эрхээ гарган эмгэнд хандан шийдмэг өнгөөр хоолойгоо засаад:

- Чи одоо яв даа. Олон жил хүн айлгаж гэмгүй сүнснүүдийг ч амраасангүй. Чиний хугацаа энэ хүрээд болсон. Өнөөдөр би чамайг авч явахаар ирлээ. Чи ч мэдэж байгаа.

Эмгэн тачигнатал инээхэд Тамжид ганцхан ухасхийн хойморт байх авдрыг өшиглөхөд таг нь онгойж гэрээр дүүрэн хүмүүс чихчилдэн бас тэр дуу чимээ аймшигтай байлаа. Сүндэр хүмүүсийг тэр дор нь ажиглаад хараад амжвал бүгд Эмгэнтийн энгэрт нойрссон хүмүүс нь илт байв. Эмгэн муухай орилон гараад явахад өнөөх хүмүүс ч алга болов. Тамжид эрхээ эргүүлэн маань уншсаар дуу чимээ ч арилав. Сүндэр Намууныг санан харвал орон дээр хэвтэж байв. Амьд байсан гэж дотроо хэлэн Намууны орон дээр очоод өндийлгөх гэхэд аль хэдийн хөшиж хүйтэн болсон цогцос байх нь тэр. Тэрбээр маш их гуниглан “Чи минь яаав даа. Намайгаа өршөөгөөрэй” хэмээн хэнгэнэтэл уйлахад Тамжид босон ирж:

- За хоёул хөдөлцгөөе дөө. Чи харсан бүгдээ хүнд битгий яриарай гээд Намууны биеийг өргөн гэрээс гарав. Гэрээс гарахад л өнөөх гэр замхарсан мэт алга болов. Балт энэ үед урд зүгээс ирж буй нь харагдав. Тамжид санаа алдан “Ямар ч байсан хэрэг явдал бодсноос хурдан бүтлээ. Гэхдээ юм бүхэн өртэй байдаг шүү дээ. Сүндэр минь энд болсон явдлыг нууцлаарай гэж захья”.

Сүндэр царай нь хувиран:

- Та чинь юу ярина вэ. Арай та энд...

- Чи мэдэж байгаа шүү дээ. Их үйл хийсэн лам хүн өөрөө бүгдийг даадаг жамтай. Тэгээд ч эд намайг амьд байгаа цагт тайван байлгана гэж үү?

- Чөтгөр амилсан гэж та хэлэх гээд байна уу?

- Тийм ээ, чамайг багад авч явах шахсан чөтгөр чинь хүний сүнсийг хөлөглөж зоргоороо авирлаад уджээ. Сүндэр айхын ихээр айн “Тийм ээ, тэр бол маш аюултай чөтгөр гэж сонссон. Тэр үед Эрдэмт өвгөн минь ана мана үзэлцээд эцэстээ өөрөө хамт явсан гэж ярьдаг. Өдөр нь энгийн нохойн дүрээр шөнө ямар ч юм аймшигтай дүрээр үзэгддэг. Би шөнө түүнийг гурван гартай таван хөлтэй нохой мэт араатан дүрээр харж байсан удаатай.

- Тийм ээ, тэр чөтгөр эргэж иржээ. Энэ удаа би явах нь зүйн хэрэг. Харин намайг явсны дараа эмгэн болон Намуун эд ирж магад. Харин чи энэ арыг нь хариуцаж тайтгаруулдаг юм шүү гэв. Сүндэр Тамжид лам руу харан гунигтайгаар:

- Та ингэж болно гэж үү. Эндээс зүгээр нүүгээд явчихаж болно биз дээ.

- Бид ийм л тавилантай. Намайг хар амиа хойхоолж явсны дараа чухам хэнд хэдэнтээ гай учирахыг таашгүй. Охин минь, бүү санаа зов. Энэ удаа би түүнийг дахиж ийшээ зүглүүлэхгүй ээ гэв.

Сүндэр энэ үед ламын зориг болоод сүсэг итгэл бишрэлийг хүндлэхийн дээдээр хүндлэв. Балт ирэв. Тэрбээр тэргэн дээр хэвтэх Намууныг хараад зүрхний гүнээс харамсал зангидан:

- Эвий минь нээрээ өнгөрчихлөө гэж үү. Эвий минь, хөөрхий минь гээд нулимс унагав. Сүндэр, Балтыг тэврэн “Өөрийгөө золионд гаргаж дээ. Би түмэн буруутай хүн. Анх энд ирэхэд л сонин зүйл ажиглагдаж байлаа. Даанч би чамдаа хэлээгүй. Харин ч эсрэгээр чамайг айх вий гэсэндээ уурлаж байсан. Миний буруу их байгаа, уучлаарай хань минь”.

Тамжид газар завилан суугаад:

-За, Балтаа энд болох юм байна. Газар ух гэв. Балт ламын заасан газарт гүнзгий нүх ухаад Тамжидын хэлснээр Намуун болоод толгойгүй хоёр ясыг ч мөн хийгээд эргүүлэн булав. Балт газрыг тэгшилж дуусаад:

- Лам ах аа, толгойгүй байдаг нь сонин байгаа биз. Яахаа ийм зүйл байдаг билээ.

- Чи мэдээд дэмий байх аа. Хар хүн аль болох энэ тухай их зүйл мэдэх гээд хэрэггүй байдаг юм. За та хоёр одоо яв. Эргэж харж болохгүй шүү. Явцгаа, би одоо энд нэгэн ном унших учиртай гэв. Балт , Сүндэр хоёр Тамжидын хэлснээр эргэж ер харсангүй явцгаав. Замдаа Сүндэр мэгшүүлэн уйлж байлаа.

Тэд хоёр гэртээ ирэхэд бүгд хүлээсэн нүдээр угтаж авав. Булган, Сүндэр рүү харан “Ах минь хаачаа вэ, яагаад ирсэнгүй вэ” гэж түгшсэн байдалтай асуув.

- Ах чинь ирэх байх аа. Ямарч байсан чи гэртээ харь даа. Тарваа чамтайг ахтайгаа яваа болохоор хэдэн малаа хараад наашаа дурандаж суугаа биз. Уртаа миний дүү хүргээд өгчих. Маргааш нарнаар эрт ирээрэй. Хэдүүлээ нүүцгээнэ гэж хэлээд гэртээ оров. Булган, Уртаатай цуг гэрийн зүг явав.

Замдаа Уртаагаас олон зүйл шалж асуусан ч Уртаа үнэхээр санах гэж хичээгээд ч зарим зүйлийг эс санах билээ. Харин Сүндэрийн нүдэнд нулимс дүүрэхээс өөр ямар ч үг амнаас нь эс гарна. Өнөрөө эхнэртэйгээ гэр бараагаа янзлан нүүхэд бэлдэв. Тэрбээр аавынх руугаа очихоор зориг шулуудсан билээ. Балт ч энэ жигтэй байдлын тухай дахин сөхөж ярьсангүй. Ингээд орой болж бүгд гэр гэртээ амархаар хэвтжээ. Шөнө дундад нэгэн хүн орж ирж харагдав. Сүндэрийн нойр хулжаад байсан тул үүнийг анх олж харжээ. Сүндэр босон лаа асаах гэснээ болиод дээлээ өмсөөд гарав. Түүний хажуугаар гарахдаа зэрвэс харвал Намуун дүрээрээ зогсож байх нь тэр.

Сүндэрийг гарахад ардаас нь Намуун дагав. Сүндэр явсаар туглын хашааны урд зогсов. Намуун салхинд хөвөх мэт хажууд нь ирээд:

- Чамдаа маш их баярлалаа. Чи миний найз шүү дээ. Юу ч хэлж чадахгүй явуулж чадахгүй нь гэж маш зөөлнөөр хэлэх нь сонсогдов.

Сүндэр Намуунаас огт айсангүй. Нулимсаа унаган “Харин намайг уучлаарай. Яг энд талийгч чинь өнгөрсөн шүү дээ. Хөөрхий минь, ямар ч овилогогүй зүйл хийв дээ. Найз нь чамайгаа муу зүйлээс хамгаалж чадаагүй алдчихсан. Миний буруу. Одоо би маш их харамсаж байна”гээд Намууны гараас атгах гэсэн боловч хоосон агаар атгав.. Намуун инээмсэглэн:

-Үгүй дээ. Чиний буруу ерөөсөө байхгүй ээ. Хайртай залуу минь намайг орхиод эндээс явчихсан. Би хэзээ ч чамд гомдож байгаагүй. Муу зүйлийг Тамжид лам түгжчихсэн. Бид одоо амар тайван хүмүүст харагдахгүй амьдарцгаах болно. Зуны өглөө танай урдуур янзагатай шаргачин гүйж харагдвал найз минь... гэснээ “Үргэлж хажууд чинь байх болно оо” гээд салхинд царай нь бүдгэрэв.

Сүндэр сандрангуй “Тамжид ламыг хаанаас олох вэ. Үгүй ээ, хаана байгаа вэ”.

- Найз минь энийг би хэлж болохгүй ээ. Миний сэтгэл амарлаа гээд уусан алга болов. Сүндэр хэчнээн их дуудавч Намуун эргэж ирсэнгүй. Сүндэр түүнд хэлэх үг байсан бололтой үүр цайтал хүлээн мэгшин суужээ. Өглөө болж гэрээ ачаалалцгаав. Балт, Сүндэр дээр ирэн “Урд шөнө Намуун ирсэн үү” гэж чихэнд нь шивнэхэд Сүндэр гайхсан маягтай “Юу гэнэ ээ. Чи яаж ...”.

- Мэдэлгүй яахав дээ. Намууныг гарсны дараа дахиж нэг хүн орж ирсэн. Гэр тойруулж харж байгаад гараад явсан. Бодвол Уртаа дээр ирсэн бололтой. Би гарах гэснээ чамайг Намуунтай уулзах гэж гарсныг мэдээд саад болоогүй юм.. Ингэхэд Тамжид ах хаана байгаа юм бол...

- Лам ах маань хаана байгааг би мэдэхгүй ээ.

- Бүхэл бүтэн хүн алга болно гэж байж болшгүй зүйл. Хань нь мордоод ирье дээ гээд яваад өгөв. Цамба, Баагий хоёр адуу, үхрээ урд зүг рүү туугаад хөдлөв. Өнөрөөгийн гэрийнхэн салах ёс хийгээд аавынх руугаа хөдлөв. Харин эмэгтэйчүүд үлдэн ойр хавийн хогоо цэвэрлэн Балтыг ирэхийг хүлээв. Удалгүй Уртаа ч ирж тэрбээр их л түгшиж, ямар нэгэн зүйлд гайхсан янзтай  харагдав.

Сүндэр Уртааг дуудан “За, та хоёр минь сайн явж хүрсэн үү. Яагаад оройтов”.

- Балт ах хайччихсан юм.

- Удахгүй ирэх байх аа.

- Өчигдөр шөнө дундад их сонин юм боллоо. Тарваа ахынд унтаж байтал хажуу гэр хаагдах шиг болсон. Тарваа ах сэрээгүй юм билээ. Булган эгч гарч ирээд “Лам ах ирсэн байна. Лаа гэрт нь асчихаж” гэсэн. Тарваа ах ч хувцсаа өмсөөд лам ахынд орлоо. Хэсэг байж байгаад орж ирээд намайг дуудаж байна гэлээ.Би гэрт ороход Тамжид ах байж байх юм. Харин хажууд нь хэн байсан гээч...

- Хэн тэр вэ?

- Өнөөх эмгэн . Намайг энд ирснээс хойш хэд хэд таарсан эмгэн байсан. Би ёстой их айсан.

- Тэгээд юу болов.

-Тамжид лам эмгэнийг зандраад байсан. За, чи хар даа. Биш байгаа биз. Өөрийгөө битгий зовоо. Одоо чи амгангийн газар руугаа явж үз гээд л байсан. Өнөө эмгэн над руу их өрөвдөлтэй ширтэн мэгшүүлэн уйлахад... Тамжид лам одоо дүү минь орж унт гэсэн.

- Тэгээд дараа нь...

 - Би ороод л унтчихсан. Үнэхээр их айсан болохоор гэрээс дахиж гармааргүй санагдаад. Харин нэг сонин зүйл нь үүр цайх шахаж байхад Тамжид ламын гэр болоод өвгөн ламын хураалгаатай гэр дүрэлзэн шатаж байсан. Одоо сумаас машин тэрэг хүн амьтан бараг ирсэн биз. Эгчээ, гэхдээ хүний цогцос олдоогүй. Тарваа ах үнэхээр их хайсан. Даан ч гээд нулимс нь унав.

- За, миний дүү тайвшир даа. Халуун галд хүний бие юүхэн байхав, урсчихдаг шүү дээ. Одоо хэдүүлээ нүүнээ ... гээд Уртааг аргадав. Сүндэр бодлогошрон “Эвий минь дээ, дүү дээрээ очихгүй яах вэ дээ. Хөөрхий минь, танийгаа шүтэж амьдрах болно оо” гээд хоолой зангируулан хойд зүг рүү харан хэлэв.

Бүгд хөдлөхөөр зэхэн Балтыг ихэд хүлээв.. Балт хүлээлгэсний эцэст нэг ирэв. Тэрбээр Сүндэрт хандан:

-Тамжид ах минь ер харагдсангүй шүү. Ямар сонин юм бэ. Би зөндөө л хайлаа. Шөнө ирэх болов уу гэж их харсан. Одоо нүүе дээ. Нэг өвгөнийхнөөр буугаад сонин ярьж суугаа юм байхдаа гэв. Уртаа шөнө болсон явдлыг хэлэв. Балт санаа алдан итгэж ядан “Яахаараа шатдаг байна. Ахад минь их нууц байна даа.. Надад ер хэлээгүй юм. За ямар ч байсан нүүцгээе. Маргааш Тарваатай очиж уулздаг хэрэг” гэсээр явна.

Сүндэр ч юу ч дуугарсангүй. Тэднийг хөдлөх үед Сүндэр эргэн харж нулимсаа унагав. Энэ бол тэднийг хамгийн сүүлчийн удаа харж буй юм. Хойд уулын орой дээр лам хувцастай хүн завилж суусан байх ба хажууд нь хүмүүс тойрон сууж харагдав. Нэгэн хүн түүн рүү гараа даллаж байгаа нь ч харагдав. Сүндэр эргэн эргэн харж явааг Балт анзаараад:

- Чи чинь яагаад л эргэж хараад явна даа. Энд ямар айхтар юм болов доо.

Сүндэр дахиж хараагүй бөгөөд Балтад болон бусдад харагдахгүй байгааг гайхсангүй. Уг нь Сүндэр багын л юм хум үзэж хардаг охин байсан тул баргийн юмыг тоолгүй өнгөрөөдөг юмсанж. Харин энэ удаа эрт арга хэмжээ аваагүй тоолгүй өнгөрөөсөн нь л түүний алдаа байсныг ойлгож байлаа. Хоёрын хоёр лам, хайртай найзыгаа энд үлдээгээд явж байгаад сэтгэл нь үнэхээр шаналж байгаа нь энэ юм.

Энэ өдрөөс хойш сарын хугацаа өнгөрчээ. Балт сумын төвөөс бүүр урагш буусан билээ. Харин Тарваагийнх нүүгээгүй тэндээ үлдсэн юмсанж. Уртааг ээж, аав нь ирээд аваад явсан билээ. Харин нэгэн өдөр Балтын ойролцоо янзагатай шаргачин явж харагддаг гэгддэг болсон билээ. Сүндэр үүнд маш их баярладаг төдийгүй өглөө эртлэн босч харахыг ихэд хичээдэг болжээ. Харин нэгэн таагүй мэдээ сонсогдсон нь энэ юм.

Уртаа гэртээ очин хот суурин газарт энх амар амьдарч байлаа. Намар хичээл дөхөх үед юмсанж. Яг гадаад руу сургуульдаа очих үе таарчээ. Нэгэн шөнө найзуудтайгаа явсаар оройтож ирээд гэртээ унтаад өгч. Харин тэрээр нэг зүйлээс цочин сэрэхэд хажууд нь өнөөх эмгэн “Чи намайг олохгүй гэж санаа юу. Одоо чи мөн, биш байх надад хамаагүй ээ...” гээд хихихи хэмээн инээхэд Уртаа нүхэн дотор хэвтэн яг өнөөх эмгэнтийн энгэрт хүрээд ирчихсэн байжээ. Тэрбээр нүхнээс гарах гэж хэдий хичээвч гарч чадахгүй гараагаа хий самардсаар л. Энэ үед гэрийнхэн нь сэрэн тайвшруулахыг хичээсэн ч дийлдээгүй тул аргаа баран Шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэрбээр үргэлж нэг эмгэн ярьж сэтгэл мэдрэлийн тасгийн өвчтөнүүдийг хүртэл айлгадаг болсон нь үнэхээр хачин бөгөөд байнга өнөөх газраа ярьдаг болжээ.

Хэдий лам хараар үзүүлсэн ч төлөг буулгаад эмнэлэгтээ дээр болов уу. Зарим нь миний мэдлээс хэтэрсэн хэрэг юм гээд ер хавьтуулдаггүй юмсанж.

Балт Уртаад хэдий санаа зововч түүнд хийх зүйл байхгүйд дэмий л сэтгэлээ зовооно. Уртаа эмнэлэгт очсноос гурван жилийн дараа Балтын чихэнд их л сонин зүйл сонсогдсон нь нэгэн үл таних залуу яг тэр Эмгэнтийн энгэрийн даваан дээр осолдсон явдал байлаа.

Балт энэ мэдээг сонсоод Сүндэрт:

- Ханиа саяхан нэг залуу Эмгэнтийн энгэрт осолдож гэнээ. Зам мэдэхгүй л хүн явж таарч дээ.

- Тэргүүр явах хүн бараг байхгүй дээ. Арай... гэснээ дуугүй болов. Энэ явдлаас хойш тэр хавьд их л хачин жигтэй зүйл болсон тухай дам яриа сонсох боловч Балт, Сүндэр хоёр ярихаас ч цээрлэдэг болжээ. Уртаа аажмаар дээрдэн эмнэлэгээс гарсан ч эмгэнийг ярихаа больжээ. Харин хотын шөнө хаа газар инээмсэглэн хий газар ширтэн хий хүнтэй ярих болж. Мөн хөдөө явах юмсан гэж шалдаг болжээ. Заримдаа эв эрүүл хүн, заримдаа галзуу хүн шиг тас тас инээдэг болж. Сүндэр уг мэдээг сонсоод маш их цочирдсон ч Балтад хандан:

- Яасан ч наашаа ирүүлж болдоггүй юм шүү гэж аминчлан захив. Өнөрөө бүүр хол аймаг руу нүүгээд алга болсон төдийгүй Балттай тэр өдрөөс хойш яриагүй ирээ ч үгүй билээ. Тарваан харин буйраа сахин амар жимэр амьдарч байгаа нь гайхалтай ч хүмүүс үе, үе тэдний хажууд лам Тамжид сууж байхыг харсан гэлцэх болж.

Балт, Сүндэр хоёр сумынхаа урдуур нутагладаг болсон ба охин үр заяахад Намуун гэж нэр хайрласан төдийгүй тэр цагаас өнөөх янзагатай шаргачин ч үзэгдэхээ байжээ. Сүндэр охиноо улам их хайрлан энхрийлэх болжээ. Хоёул дахиж өнөөх муухай дурсамжтай яриаг сонсохыг ч хүсэхээ больжээ.

Цамба, Баагий хоёр эхнэр хүүхэдтэй болж амар жимэр амьдарч байгаа ч Цамба Эмгэнтийн энгэрийн яриа дуулдахад өөрт тохиолдсон явдлаа нутгийнханд гайхуулан хөлчүү ярьж явсаар нэгэн өдөр осолдож, золтой л нөгөө энгэртээ очих дөхжээ.

Хард Билгүүн

Өмнөх нь 

Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289

Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359

Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384

Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388

Амьд бус амьдрагсад-5 https://www.24tsag.mn/a/183413

Амьд бус амьдрагсад-6 https://www.24tsag.mn/a/183423

0
ЖИРГЭХ
Санал болгох
ШИНЭ ЖИЛ: Баярын түүх
Шинэ жилийн шилдэг 24 мэндчилгээ
Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа
Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • bor nvden (223.104.178.137)
    aimar ogvvleg bna goych ogvvleg
    2020 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.192)
    Онцгүй бичвэр бна яг өөрийнх нь дотор л ийм байх даа
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • Нямка (150.129.141.40)
    Уран бүтээлийн амжилт хүсье
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • handaa (66.181.161.86)
    odor bolgon l harj bga shuu daraagiin zohioliig sonirholtoi saihan oguulleguud oruulj bgd bayrlalaa daraa daraagiin zohioluudig hurdan oruulj ogoorei odor bolgon l huleej bga shuu
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Нандиа (202.126.90.119)
    Сайн байна уу? Оруулсан хэд хэдэн зохиолыг уншсан үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө. Дараа дараагийн зохиолыг тэсэн ядан хүлээж байна. Зохиолчоосоо асуух асуулт ч зөндөө олон болоод байх юм. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Төмөр (66.181.161.6)
    Сайхан зохиол байна аа. Баярлалаа
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • amina (39.183.141.26)
    bayarllaa..shan shan zohiooluud oruulj bgad.udahgui shan zohiool tawina gj tesen yadan huleej bn..uran buteeldvn amjilt husie
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.25)
    сайхан өгүүлэг бна баяраллаа зохиолчдоо амчилт
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    Баяраллаа
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • puujee (103.212.116.160)
    Өглөө уншъя гэж бодсон ч тэсэлгүй уншлаа код. Баярллаа
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Enkhbat (66.181.161.18)
    Bayrllaa aimshitai zohiol bn zureh setgeliin 2r dewter hezee garahwe
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
    • Иргэн
      Удахгүй орох болнооо
      2020 оны 07 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Халуун цэг: Зелинский, Путин нарын мэндчилгээндээ юуг онцлов?
    3 цаг 13 мин
  • Швейцарийн Кранс-Монтана цанын баазад гал гарч олон арван хүн амиа алдлаа
    3 цаг 55 мин
  • Т.Мөнхсайхан: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
    10 цаг 42 мин
  • 2026 онд БҮХ НИЙТЭЭР амрах өдрүүд
    10 цаг 56 мин
  • Өнөөдрөөс ХҮЧИН ТӨГӨЛДӨР хэрэгжиж эхлэх хууль, тогтоомжууд
    11 цаг 2 мин
  • Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 18 мин
  • Өнөөдрөөс дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
    12 цаг 22 мин
  • 2026 онд ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 30 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    12 цаг 38 мин
  • Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв
    Уржигдар 17 цаг 23 мин
  • Г.Номин: Баярын өдрүүд, аялал зугаалгын үед улаанбурханаас сэргийлцгээе!
    Уржигдар 16 цаг 39 мин
  • С.Наранцогт: Улиран одож буй он бидний хувьд сургамж дүүрэн жил байлаа
    Уржигдар 14 цаг 34 мин
  • ХХБ АНУ-ын The Bank of New York Mellon (BNY)-оор үнэлүүлж, шагнал хүртэв
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ
    Уржигдар 12 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    Уржигдар 12 цаг 43 мин
  • Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ
    Уржигдар 12 цаг 37 мин
  • "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний хөтөлбөр
    Уржигдар 12 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдлээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • А.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно
    Уржигдар 10 цаг 29 мин
  • Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
    Уржигдар 10 цаг 15 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • 2026 онд БҮХ НИЙТЭЭР амрах өдрүүд
  • Усны Компактын тухай 24 баримт
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жилийн шилдэг 24 мэндчилгээ
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баярын түүх
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
  • Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
24 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК