БАРИМТ 1
Германы хөлбөмбөгчин Марио Гёце 1992 оны зургаадугаар сарын 3-нд Германд төрсөн бөгөөд өнөөдөр 34 нас хүрч байна.
БАРИМТ 2
Тэрбээр довтлох чиглэлийн хагас хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог бөгөөд Германы хөлбөмбөгийн хамгийн авьяаслаг тоглогчдын нэгээр нэрлэгдэж иржээ.
БАРИМТ 3
Марио Гёце багадаа үеийнхнээсээ хэд дахин илүү ур чадвартай байсан тул өөрөөсөө ах хүүхдүүдтэй хамт тоглодог байв.
БАРИМТ 4
Түүнийг Германы нэрт дасгалжуулагч Юрген Клоппын нэгэнтээ “миний харж байсан хамгийн шилдэг авьяас” хэмээн үнэлж байсан удаатай.
БАРИМТ 5
Гёце “Боруссия Дортмунд” багт 17 настайдаа үндсэн багт орж, богино хугацаанд багийн гол тоглогч болсон.
БАРИМТ 6
Түүний оролцоотойгоор баг нь 2011, 2012 онд Германы лигийн аварга болж, Европын аваргуудын лигийн шигшээд шалгарсан.
БАРИМТ 7
2013 онд тэрээр Германы хамгийн хүчтэй өрсөлдөгч баг болох “Байерн Мюнхен” рүү өндөр үнэ бүхий шилжилт хийсэн. Энэ шийдвэр нь хөгжөөн дэмжигчдийн дунд ихээхэн маргаан дагуулсан.
БАРИМТ 8
2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын финалд Герман, Аргентин хоёр баг тоглоход Марио Гёце нэмэлт цагт ялалтын цорын ганц гоолыг оруулсан.
БАРИМТ 9
Ингэснээр Герман улс дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон бөгөөд Гёце тухайн тоглолтын баатар болсон юм.
БАРИМТ 10
Дараагийн жилүүдэд тэрбээр бэртэл болон ховор өвчний улмаас тоглолтын түвшнээ алдах үе байсан ч бууж өгөлгүй дахин мэргэжлийн түвшинд эргэн ирсэн.
БАРИМТ 11
Одоогоор Марио Гёце Германы “Айнтрахт Франкфурт” багт тоглож байгаа бөгөөд 2028 он хүртэл гэрээгээ сунгасан байна.
БАРИМТ 12
Бразилд болж өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн оргил мөч нь финалын тоглолтын нэмэлт цагт ялалтын гоол орох агшин байв.
БАРИМТ 13
Тулааны үндсэн цаг дуусахаас хоёр минутын өмнө Германы дасгалжуулагч Й.Лёв довтлогч М.Клозег суулгаж, Гётцег гаргаж ирсэн нь зөв шийдвэр байв.
БАРИМТ 14
Марио тоглолт өндөрлөхөөс долоон минутын өмнө буюу 113 дахь минутад ялалтын ганц гоолыг хийж, германчууд дэлхийн аваргаар тодорсныг дэлхий дахин сэтгэл догдлон харж байлаа.
БАРИМТ 15
Тэр найман настай байхдаа “Дортмунд”-ын өсвөрийн багт орж, хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн түүхтэй.
БАРИМТ 16
Тэр жилээ 41 тоглолтод найман гоол оруулсан нь залуу хагас хамгаалагчийн хувьд муугүй үзүүлэлт.
БАРИМТ 17
2013 оны дөрөвдүгээр сарын 23-нд Гёцег Бавари Мюнхен 37 сая еврогоор элсүүлсэнээ зарлав.
БАРИМТ 18
2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд Германы шигшээд Шведтэй тоглоход сэлгээгээр гараалсан бол анхны гоолоо 2011 оны наймдугаар сарын 11-нд Бразилтай тоглоход 19 нас 68 хоногтойдоо оруулан шигшээн түүхэнд хамгийн залуу гоолдогчоор бичигдэв.
БАРИМТ 19
2014 оны ДАШТ-ий сонгонд дөрөв гоолдсон Гёце тэмцээний хэсэгт Португали Ганатай (2:2) тоглоход нээлтийн гоолуудыг хийжээ.
БАРИМТ 20
Улмаар шувтарганд Аргентинтай нэмэлт цаг сунгахад гоёмсог гоолыг оруулан шигшээн дөрөв дэх түрүүг авахад тусалсан юм.























































