Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаанбаатар Эмпати” сургуулийн сурагч Б.Хулан: Хүнд туслахад заавал мөнгөтэй, баян байх албагүй гэдгийг ээж маань сургасан

2020-12-24
0
ЖИРГЭХ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин өөрийн зурсан бүтээлээ борлуулж сайн үйлсийн аянд хандивласан тухай сонсоод энэ тухай уншигчдадаа хүргэхээр шийдсэн юм. Сайн үйлсийн эзэн охиныг Б.Хулан гэдэг бөгөөд “Улаанбаатар Эмпати” сургуулийн 9B ангид сурдаг ажээ.


-Ойрын үед сонссон хамгийн сайхан мэдээллийн эзнийг хайж олсондоо баяртай байна. Эхлээд хоёулаа танилцах уу?

-Намайг Баянмөнхийн Хулан гэдэг. Би “Улаанбаатар Эмпати” сургуулийн 9В ангид сурдаг.

-Хавдрын үндэсний зөвлөлийн пэйж хуудаснаас дунд сургуулийн сурагч охин өөрийн зурсан зурагаа борлуулж түүнийгээ тус төвд хандивласан тухай уншаад маш их бахархлаа. “Байгаль эх” цуврал зураг бүтсэн түүхээс манай уншигчдад танилцуулна уу?

-Миний сурдаг байсан “Fast Academу”-ийн захирал Ерболат багш захиалж зуруулсан юм. Тэгээд багш маань цуврал зургийг хамтад нь, мөн 1 сая төгрөгийн хамт Академийнхаа зүгээс Хавдрын үндэсний зөвлөлд хандивласан. Миний дэмждэг байгууллагыг санаачилга гарган дэмжсэн багшдаа баярласнаа илэрхийлье. Анх хоёр жилийн өмнө “Арти Коур” галлерейн зураач, Жааханхүү багш маань цуврал зураг зурах тухай санаа өгсөн. Тэгээд “Байгаль эх” гэдэг сэдэв өгөөд тэр сэдвийн дагуу судалгаа хийж зурсан.

-Энэ бүтээлээрээ ямар агуулгыг илэрхийлэхийг хүссэн бэ. Маш сайхан Монгол эхийг дүрсэлсэн бүтээл байсан?

-Энэ цуврал зургаараа байгаль дэлхийг эмэгтэй хүнээр төлөөлүүлсэн бөгөөд эх дэлхийгээ хайрлах ёстой гэдэг санааг энэ үзэсгэлэнтэй ээжээр дүрсэлсэн.

-Хулан хэдэн настайгаасаа зурж эхлэсэн бэ?

-Анх 4 настай байхдаа ээжтэйгээ цуг ахыгаа зургийн дугуйланд хүргэж, өгч авдаг байсан. Тэр үед ахынхаа зурж байхыг хараад зураг зурах дуртай болж, зурж эхэлсэн.

-Ярилцлага хийхээр төлөвлөөд чиний тухай мэдээлэлтэй болох гээд жаахан судлалаа. Өнгөрсөн жилийн өдийд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан юм байна. “Хулангийн ертөнцөөр” нэртэй үзэсгэлэнгийн зургууд үнэхээр таалагдлаа. Хулан ер нь зургийн ямар техник илүү ашигладаг вэ? Бие даасан үзэсгэлэнгийн зургуудаа ихэвчлэн Монгол зургийн аргаар зурсан байх шиг байсан.

-Зурах эрдэмд суралцаж байгаа тул зургийн бүх төрлөөр оролддог түүн дотроос Монгол зургийн аргаар илүү хичээнгүйлэн суралцаж, судалж байгаа. Анхны бие даасан үзэсгэлэн тул өөрийнхөө дотоод ертөнцийг зургаар илэрхийлсэн бөгөөд үзэсгэлэнгээ “Хулангийн ертөнцөөр” гэж нэрлэсэн юм.

-Акрилик, тосон будгийн бүтээлүүд чинь маш тансаг юм билээ. Усан будгаар бүтээл туурвидаг уу?

-Зургуудаа зургийн бүхий л төрлийн хэрэгслээр зурдаг. Гэхдээ усан будаг арай илүү хүнд санагддаг. Усан будгийн техникийг сайн эзэмшихийн тулд үе үе усан будгаар зурах гэж оролддог. Маш их дадлага хэрэгтэй.

-Ах нь бас дөрвөн настайгаасаа зурж эхлэсэн, долоодугаар ангидаа үзэсгэлэн гаргаж байсан хүү байна лээ. Чамайг зураач болоход, зурагт дурлахад хамгийн их нөлөөлсөн хүн нь ах нь уу?

-Тийм. Ах маань байнга зураг зурдаг байсан, тэгээд ахыгаа дууриаж зурсаар байгаад зурагт дуртай болсон.  Ээж маань ах бид хоёрын зурсан бүх зургуудыг гэрийнхээ ханан дээр өлгөдөг, манайх яг л уран зургийн галлерей шиг байдаг байсан. Одоо ч тийм. Энэ бүхэн зураг зурах хүслийг минь улам бадраадаг байсан байх аа.

-Ийм сайхан авьяастай хүүхдүүд өөрсдийн бүтээлээ борлуулж сайн дурын ажил хийдгийг сонсоод би маш их бахархлаа. Залуу үе, өсвөр насныхан үнэхээр гэрэлтэй ирээдүйг бүтээж чадах юм байна гэсэн итгэл төрж байна. Ах нь цусны хавдартай хүүгийн тухай “Хавдрыг даван туулсан Болд хүүгийн түүх” номын зургийг зуржээ. Энэ бүтээл хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог цусны хавдрыг ялан дийлэх урам зориг тэр өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд өгсөн байх гэж итгэж байна. Ер нь сайн дурын ийм ажилд хэзээнээс гар бие оролцож эхлэсэн бэ?

-Би “Арти Коур” уран зургийн галлерейн сурагч. Намайг 9 настай байхаас эхлэн манай галлерейн багш нар бидэнд зураг хэрхэн зурахыг заахаас гадна сурагчдаа сайн дурын үйл ажиллагааг хийхийг уриалж, дэмждэг, хамт хийдэг байсан. Багш нараа дагаж асрамжийн цэцэрлэг болон Улаанчулуутын хогийн цэгт байдаг цэцэрлэгийн ханан дээр зураг зурах гэх мэт ажлуудыг хийж байсан.

Мөн манай өвөө, эмээ хоёр хүнд их тус хүргэдэг, тусч хүмүүс байдаг. Ээж маань ч гэсэн хийж байгаа ажлаараа маш олон хүнд тус хүргэдэг. Олон хүмүүс ээжид маань баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байгааг ах бид хоёр хардаг. Энэ бүхнээс л хийж байгаа зүйлээрээ хүнд тусалж болно гэдгийг ойлгосон. Ээж маань ах бид хоёрыг хүмүүнлэгийн ажил хийхийг үргэлж дэмждэг. Ээж маань хүнд туслахад заавал их мөнгөтэй, баян байх албагүй байгаа зүйлээрээ, юу чаддагаараа тусалж болно гэдэг.

-Өнгөрсөн жил мөн л өөрийн зурсан зургаа борлуулж 800 мянган төгрөгийн хандивыг Хавдрын үндэсний зөвлөлд хандивлаж байсан юм билээ. Тэр зургийн түүхээс хуваалцаж болох уу?

-Өнгөрсөн жил үзэсгэлэнгээ гаргахдаа заавал нэг буянтай сайхан зүйл хийе гэж ярилцаад, үзэсгэлэнгийн нээлт дээрээ “Байгаль эх” цуврал зургаа дуудлага худалдаагаар 1 сая төгрөгөөр зараад 200 мянган төгрөгийг нь өөртөө үлдээгээд 800 мянган төгрөгийг нь хандивласан юм.

“Байгаль эх” гэдэг энэ цуврал зургаа би 3 дахь удаагаа зурж байна. Анхны цуврал зургийг нэг бясалгал хийдэг эгч худалдаж авсан, 2 дахь хувилбарыг дуудлага худалдаагаар зарж 3 өөр хүнд очсон тул Ерболат багш маань хамтад нь нэг газарт байлгая гээд надад захиалж, би 3 дахь удаагаа зурсан юм. Ийм  түүхтэй зураг.

-Яагаад Хавдрын үндэсний зөвлөлийг сонгож хандив өргөдөг юм бол?

-Өнөөдөр дэлхий дээр хавдар өвчнөөр маш олон хүн өвчилж, нас барж байна. Нэгэнт хавдар туссан бол эдгэрэх маш хэцүү байдаг гэсэн. Ийм хүнд өвчтэй, хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс хотод байрлах газар байхгүйгээс хүнд байдалд ордог. Ийм хүнд асуудалтай хүмүүсийг тав тухтай нөхцөлд байлгаж, асран хамгаалж байдаг Цэцэгсайхан гэдэг эмч эгчийн байгуулсан “Дарь эхийн өргөө” гэдэг буянтай газрын тухай ээж минь яриад бид энэ газарт туслахаар шийдсэн юм. Мөн өөрсдөө туслаад зогсохгүй бусад хүсүүсийг ч гэсэн энэ төвд туслахыг уриалдаг.

-Багш нар нь, гэр бүлийнхэн нь сайн дурын ажил хийхэд чинь үргэлж дэмждэг үү?

-Тийм ээ, дэмждэг. Ялангуяа ээж маань бүхий л талаас нь дэмждэг. Ээж маань хэрэгтэй үедээ хэрэгтэй хүн бай гэж үргэлж хэлдэг.

-“Хулангийн ертөнцөөр” хамтдаа аялж болох уу? Жишээлбэл чиний мөрөөдөл юу вэ?

-Миний мөрөөдөл бол өөрийнхөөрөө байж, хүссэн зүйлээ бүтээж чаддаг үнэ цэнтэй хүн байх. Урлагийн боловсролыг нийгэмдээ хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүн болох мөрөөдөлтэй.

-Ахлах ангийн сурагч Хулан, артист Хулан хоёрын араншин ер нь хэр өөр вэ?

-Маш их ялгаатай. Сурагч Хулан бол нийтэч, нээлттэй, сахилгагүй, эршүүд, чөлөөтэй хүүхэд. Зураач Хулан болохоор маш дотогшоо, сэтгэл хөдлөлөө гадагшаа гаргадаггүй, гүн төвлөрч юм боддог чимээгүй хүн. Ээж маань надад зураг зурах үедээ их өөр хүн болох юм аа гэж хэлж байсан. Жинхэнэ Хулан бол зураач Хулан болов уу гэж бодож байна. /Инээв/

-Зураг зураад суухдаа чи дандаа жаргалтай мэдрэмжтэй байдаг уу, эсвэл хөнгөн гунигласан үедээ ч юм уу илүү бүтээлч ажилладаг уу?

-Энэ сонин асуулт байна. Энэ асуултанд тодорхой хариулж чадахгүй нь. Зураг зурж байх үедээ би жаргалтай байгаа, эсвэл гунигтай байгаагаа анзаардаггүй зөвхөн зурагныхаа тухай л боддог.

-Ярилцсанд баярлалаа. Сайн үйлсийн ажилд нь, сурлагад нь амжилт хүсье. Мундаг зураач болоорой.

-Баярлалаа.

П.Тамир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (122.201.24.196)
    Манай хамаатны Баянмөнх ахын бага охин байна. Их хөөрхөн ярилцлага болжээ. Ээж нь их мундаг шударга, хөдөлмөрч эгч байдаг. Өвөө нь Доржраа гээд байгаль орчны мундаг хүн бий. Өвөө, аав нь бас их гоё зурдаг шд. Хуландаа амжилт хүсье.
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Tuvshinbold (139.5.219.126)
    Estoi mundag, amjilt
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • БОЛОР-ЭРДЭНЭ (66.181.161.111)
    АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. МУНДАГ
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Mundag (202.126.89.220)
    Estoi huurhun, uhaalag ohin bn
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.177.184)
    Хүүхдүүд ямар мундаг болсон юм бэ. Амжилт хүсье Хулан охинд
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Saran (122.201.24.196)
    Surhii daruuhan, zuv ohin. Batkhand bagshiin ohin Khulan baina. Eej ni ih mundag coach.
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.141.87)
    Үйлс нь дэлгэрэг.
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.117.77)
    Sain surguuliin sain suragch ohin bnaa, amjilt husye
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.177.184)
    Ямар мундаг охин бэ
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin (122.201.24.196)
    Bathand zuvluhiin ohin baina. Mundag eejiin mundag ohin. Eej ni ih mundag hun baidag
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin (64.119.17.129)
    Mundag hvv bna. Ulam ih amjilt .
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    4 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    6 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    43 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    55 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    1 цаг 10 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 10 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    1 цаг 12 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    23 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    23 цаг 17 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    23 цаг 22 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    23 цаг 28 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    23 цаг 30 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    23 цаг 31 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК