Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэргийн төв эмнэлэг тайлбар гаргажээ

2020-12-29
0
ЖИРГЭХ

Цэргийн төв эмнэлэгтэй холбоотой мэдээлэл телевиз болон мэдээллийн сайтаар цацагдсантай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Лифтчин Д.Мөнх-Эрдэнэ танай сайтад 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Дарга, удирдлагуудын дарамт дор ажлаа хийх боломжгүй болчихоод байна” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Үүнтэй холбогдуулан тайлбар өгье.

Цэргийн төв эмнэлэг нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Улсын хэмжээнд эм, химийн бодисын хордлого, галт ба хүйтэн зэвсгийн гэмтэл, Баянзүрх, Багахангай дүүргүүдийн ард иргэдэд мэс засал, хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлдэг тусгай статус бүхий Зэвсэгт хүчний 027 дугаар анги юм.

Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн коронавируст халдвар “COVID-19”-аас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын дагуу тус эмнэлэгт гадаад орнуудаас ирсэн Монгол Улсын иргэд болон дотоодын халдварын сэжигтэй тохиолдолтой 1600 гаруй иргэдийг тусгаарлан ажиглалт, хяналт, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хэрэгжүүлэн ажилласан.

2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Монгол Улсад коронавируст халдвар “COVID-19”-ын батлагдсан тохиолдолтой 453 хүнийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа ба 228 хүнийг бүрэн эдгээж, дараагийн шатны тусгаарлалт руу шилжүүлсэн.

Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмчийн тушаалаар нийт 19 удаагийн ээлжийн бүрэлдэхүүн  “COVID-19”-ийн  тусгаарлалтад орж үүрэг гүйцэтгэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 191 иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Халдвартай иргэдийг хүлээн авснаас хойш 200 орчим эмч, эмнэлгийн ажилчид халдвартай хүнд нөхцөлд ядрах, нойргүйдэх, өдөр, шөнийг үл умартан  өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, энэхүү цар тахалтай тэмцэж хичээн ажиллаж байгаа билээ.

Сэтгүүлч лифтчин Д.Мөнх-Эрдэнээс “...хүн хүч дутмагаас мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна гэсэн байсан бодит байдлыг ярина уу гэж асуухад...” хариуд нь ангийн захирагчийн баталсан журмаар бол давхар бүрт эмч, сувилагч, асрагч, тархвар судлаач, ариутгагч гээд 5 хүн ажиллах учиртай гэвч энэ байдал алдагдсан. Эмнэлгийн удирдлагууд мэргэжлийн хүмүүсийг томилгоот ажлын байранд нь ажиллуулдаггүй тухайлбал ангийн захирагчийн үүдэнд суудаг нарийн бичиг нь нярав хийгээд, сувилагч нь асрагч хийгээд, жолооч нь гал тогоонд ажилладаг гэх тайлбар өгсөн байсан.

Тусгаарлалтад ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдаас ар гэрийн нөхцөл байдал, түүний ажлын болон мэргэжлийн туршлага, хувь хүний халдвар хамгаалал, эрүүл ахуйг сахих чадамж зэргийг судлан, тусгаарлалтад ажиллах зөвшөөрлийг нь авч, ажилтны ажиллах заавар, журам, асуумжийн хуудас зэргийг танилцуулан гарын үсэг зуруулж, холбогдох баримт бичгүүдийг хөтлүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг.

Ер нь бол  тухайн давхрын хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн тооноос хамаарч хэдэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан ажиллахыг тооцон, ажлын ачааллыг нь тэнцвэржүүлэн, тооцоо, судалгааны үндсэнд томилгоожуулж ажилладаг. Тухайн давхарт ажиллаж байгаа томилгоот албан тушаалтнууд нь өөрийн ажил, үүргийн хуваарийн дагуу давхрын бүхий л эмчилгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, ар талын хангалтын асуудлуудыг хариуцан ажилладаг. Энэ нь шар, улаан бүсүүдэд ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилчдыг халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа юм.

Тусгаарлах үйл ажиллагаанд хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүний хуваарийг гарган батлуулж, батлагдсан хуваарийн дагуу 14-21 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд тусгаарлалтад ажиллаж байгаа бүрэлдэхүүнээс нэмэлтээр хүн оруулах талаар ямар нэг санал, гомдол гаргаагүй болно.

Тус эмнэлэгт жолооч орон тоонд хоёр албан тушаалтан томилгоотой ба тусгаарлалтын үйл ажиллагаанд ээлжлэн орж үүрэг гүйцэтгэж байна. Жолооч нь гаднаас тээвэрлэгдэн ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс болон бусад шаардлагатай материал, өвчтөнүүдийн хоолыг эмнэлгийн байрнаас нөгөө эмнэлгийн байр руу автотехникээр тээвэрлэх, өөрийн биеэр зөөвөрлөх ажил, үүргүүдийг гүйцэтгэдэг байгаа.

Байгууллагын жилийн эцсийн эд хөрөнгийн тооллоготой холбогдуулан нярвын албан тушаалд ажилладаг ажилчид маань өөр өөрийн эд хөрөнгийг тоолж баталгаажуулах шаардлагатай байсан учир даргын туслахыг нярваар тусгаарлалтад оруулсан. Даргын туслах албан тушаалтан нь Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг ар талын мэргэжлээр төгссөн бөгөөд тухай үед оны жилийн эцсийн тооллоготой холбогдуулан ар талын хангалтын эд хөрөнгө, хүнсний зарцуулалт, хоолны чанар байдалд хяналт хийх, шаардлагатай эд хэрэгсэлд хяналтын тооллого явуулахаар тушаалын дагуу томилгоожуулж үүрэг гүйцэтгүүлсэн гэх мэт шаардлагатай эмнэлгийн ажилтнуудыг ажиллуулж байна.

Лифтчин Д.Мөнх-Эрдэнэ нь ярилцлагандаа “...армийн аваргын тэмцээнд ор гэж үүрэг өгч оруулчихаад одоо болохоор олон хоног ажил тасалсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, цагийн бүртгэлийг хүртэл худлаа зохиож биччихээд дарамтлаад байдаг. Гэтэл ердөө дээрх шалтгаанаар намайг ажлаа өг, заргалдаад яваарай хэмээн дарамталж байгаад үнэндээ гомдолтой байна...” гэсэн байсан.

Тэмцээнд орсон шалтгаанаар ажил тасалсан гэж дарамтлаагүй болно. Лифтчин Д.Мөнх-Эрдэнэ нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Ажлаас чөлөөлөгдөх” өргөдлөө өргөдөл, гомдол хариуцсан албан тушаалтанд өгсөн байсан. Өргөдөл өгсөн өдрөөс хойш 10 хоног ажлаа тасалсан. Цагийн бүртгэлийг өдөр бүрийн өглөө, өдөр, орой ажлын цагийг албаны дарга болон ар талын дарга нар бүртгэдэг. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан хэрэгжүүлэх ажил юм.

 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар /Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ/ гэсэн заалтын дагуу Цэргийн төв эмнэлгийн Даргын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №08 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрээр /COVID-19/-ын цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар өргөдөл, гомдлуудыг нээлттэй орхисон. Уг шийдвэрийг өргөдөл, гомдол хариуцсан албан тушаалтан лифтчин Д.Мөнх-Эрдэнэд танилцуулсан.

Лифтчин Д.Мөнх-Эрдэний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй өргөдлийг шийдвэрлээгүй учир тусгаарлалтад орж ажиллах боломжгүй байгааг өөрт нь мэдэгдсэн болно. Учир нь урьд өмнө нь /COVID-19/-ийн хяналт, ажиглалтын үйл ажиллагаа явуулж байхад лифтчин Д.Мөнх-Эрдэнийг тусгаарлалт руу 2 удаа оруулсан. Одоо бол дотор байгаа нөхцөл байдал хүнд /COVID-19/-ийн халдвар батлагдсан тохиолдлыг авч ажиллаж байгаа тул эрсдэлтэй, нэгэнт ажлаас гарах өргөдлийг шийдвэрлээгүй байгаа учир хойшлуулсан.

 

Лифтчин Д.Мөнх-Эрдэнэ нь Засгийн газрын “11-11” төвд болон Хүний эрхийн Үндэсний комисст удаа дараа гомдол гаргасан тус байгууллагууд гомдлыг нотлох баримтын үндсэн дээр шалгаад хариуг өгсөн байх, мэдээж үнэхээр тэр хүнд ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бол эрх бүхий байгууллага шалгах байсан. Мөн Д.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үндэслэлгүй гомдол гаргаж, хамт олноо өдөөн турхирч, хэд хэдэн ажилтнуудын өмнөөс гарын үсэг дуурайлгаж зурсан асуудал үүсгэж байсан. Уг үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчлийг зөрчсөн үйлдэл байсан. Дээрх үйлдлүүдэд удирдлагууд нь тухайн хүний ар гэрийн нөхцөл байдлыг бодолцож сахилгын арга хэмжээ авалгүй өнгөрүүлэн өөрт нь анхааруулж хэлж байсан болно. Гэх мэтчилэн үндэслэлгүй худал, хуурмаг мэдээллийг олон нийтийн сүлжээнд тарааж, байгууллагын нэр хүндэд халдаж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Мөн ярилцлагандаа “...манай нэг лифтчин охиныг дарга нар дарамталж, элдвээр хэлсээр байгаад жирэмсэн байсан зулбасан шүү...” гэсэн байсан.

Тэр албан тушаалтан нь лифтчин Л.Уранцэцэг Цэргийн төв эмнэлгийн ар талын хангалт, үйлчилгээний албаны орон сууцны тасгийн лифтчинээр ажилладаг байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дарга-ерөнхий эмчийн Б/223 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Лифтчин Л.Уранцэцэг нь мөн Засгийн газрын “11-11” төвд болон Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан, үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон байгаа.

Энэ олон хүний удаан хугацааны хичээл, зүтгэлийг хэдхэн хормын хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа, эмчилгээ, үйлчилгээ, дотоод орчны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийн талаар ямар ч ойлголтгүй, хариуцлагагүй ажилтны уршгаар үгүй хийж байгаад тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид туйлын харамсаж байна.

 

Тайлбар бичсэн: Цэргийн төв эмнэлгийн хуулийн офицер, дэслэгч Б.Тамжид.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (103.26.194.82)
    Дарамт л гээд байх юм, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх чадваргүй хүмүүс л биелүүлэх ёстой үүргээ дарамт гэж андуураад байх шиг байна.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.194.82)
    Энэ лифтчин гэж байгаа хүн ер нь өөрийгөө тусгай чиг үүрэгтэй байгууллагад ажиллаж байгаа гэдгээ ойлгож байгаа болов уу. Ардчилал нэрийн дор амьсгаа царайлаад хов хөөцөөлдөөд яваа хүнийг дайны цагийн хуулиар ямар арга хэмжээ авдаг юм болоо. Цэрэг цагдаа хүчний байгууллагын хүмүүс л хамгийн сайн мэдэх байх даа
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.108.138)
    Батлан хамгаалахын нэр хүндтэй салбарт баймааргүй, хүнд цаг үед урваж мэдэх ийм хүмүүсээс салах нь зөв
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.90.82)
    Наад лифтчинээ зайлуул2. Хогын эр байна. Хоолол олж иддэг байсан газраа нулимж л байдаг хог шаар байна. Цэрэг бол тушаалаар л ажиллах ёстой.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.212.118.121)
    Бусдыг боддоггүй, бусадтай зөв харьцаж чаддаггүй, ажилдаа хайхрамжгүй, бас дургүйцэж өдрийн цагаа өнгөрөөж өөрөө өөрийгөө хорлодог хүмүүс байдаг Ажил хийж байгаа хүн ажилдаа дуртай байх хэрэгтэй ш дээ
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.217.17)
    Цэрэг гуйдаггүй юм наад новшоо өшиглөөд хөөгөөч.
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Тэр (66.181.161.57)
    Жилийн эцсийн тооллого болоод оронд нь оруулсан бж болно гэхдээ одоо тооллого чинь дуусах болоогүй юм уу одоо гаргаад үндсэн орон тооных нь хүнийг ажлыг нь хийлгэх боломж олгооч бас тэр жолоочыг нь бас болиулаач одоог хүртэл байгаад байгаа юм бишүү үндсэн орон тооны ажилчдыг нь ажиллуулаач.
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Иргэн (103.212.117.16)
    Байгууллагын нэр гутаасан хогын юмнууд л бна даа
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.123)
    Армиа хүний эрхийн нэртэй гадаадбн байгууллагаар хянуулмааргүй л байна шшүү.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.212.118.132)
    Байгууллагынхаа тэр тусмаа цэргийн газрын журам заавар дотоод дэглэмд захирагдаж чадахгүй ийм хувиа бодсон эрхээ түрүүнд тавьж үүргээ умартсан юмнуудыг өргөдлийг аваад шууд өшиглөж хая ажил олдохгүй гуринцаглаад ирхээрээ уйлан дуграад ирнэ дээ муу хогийн новшнууд
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Загдаа (202.9.46.35)
    Хаа газар хамт олонгүй хогийн гуншигнуур шаарнууд бдаг даа....тэдний нэг бн.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.186.27)
    ийм хүнд үед эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй хамт олноо матаад явж байдаг ямар муухай хүн бэ, цэргийн байгууллагад ажиллах ёс зүй байхгүй хүн байна, халвал таарна. Маш хүн чанаргүй, бас ямар албан тушаалтан ямар түвшний зүйл ярихаа ч мэдэхгүй дуртай юмаа чалчаад тэрийг нь нөгөө мууд дуртай сэтгүүлч шүүрэн авч нийтэлж
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Иргэн (202.55.188.81)
    Өөрөө ажлаас ковидын өмнө гарчихаад мөнгөгүй болохоор ажилдаа орох гэж л дээ. Тэгээд муулахд яваан баына. Цэргийн сахилга баттай хүмүүс юу гэж ийм хүмүүсийг ажиллуулах вэ дээ. Иймэрхүү хүмүүс л хаа газар хэл ам хийж явдаг ухаан муутай юу ч ойлгох чадваргүй
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Энх (66.181.190.178)
    Ууганбаяр гэж суга бүтэн жил иргэдийг гадаад дотоодоор нь талцуулж, яг ковид ороод ирэнгүүт юу чхийж чадахгүй баахан хүн алчихаад Одоо ганц хийж чадах юм Комунист Солонгос аргачлалаар цагдана хорино шалгана
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • zochin (139.5.216.168)
    daramt bol baij l baigaa
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • тэтгэврийн хүн (66.181.161.68)
    Ажил хийх чадваргүй хүмүүсийн ам нь л хөдөлдөг. Ялангуа цэргийн байгууллагад хатуу шаардлага даахгүй бол хувиараа чадах ажлаа хийх хэрэгтэй. Одоо ч хов живв их хөөцөлдөх болж дээ.
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.82)
    Энэ эмнэлэгт ажилчдынх нь эрх ихээр зөрчигддөг юм байна даа
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.26.133)
    Энэ хүнд үед дарга, удирдлагаа муулж явдаг хүн хэн гэдэг нь тодорхой.
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Нар (66.181.161.99)
    Хүмүүсийг тайван ажлыг нь хийлгээчээ. Лифтчингуай их юм болохнээ
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Эзэн (66.181.161.99)
    Ичээсэйдээ Мөнх-Эрдэнэ гэгч хүүхэн. Хийж чадахгүйгээ мэддэггүй юм байхдаа.
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.98)
    Covidod ажиллаж байгаа ажилчдын цалин үнэхээр бага мөнгө нь хаашаа орж байгаа вэ энийг шалгавал их юм гарнадаа 28 хоног ажиллаад 1.2 сая байж болхуу хөсүт 4-5 сая цэргийн хүн гэхээр үнэгүй байх юму
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.217.207)
    Энэ их цар тахал ачааллын үеэр хамт олноо гэсэн сэтгэлгүй ашиг хонжоо харж хэл ам хийж явах хэнд хэрэгтэй юм бэ. Угаасаа ажилдаа хойрог хэрүүл хийж хов хутгахаас өөрч чадваргүй хүүхэндээ Мөнх-Эрдэнэ
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.24.41)
    Ингэж хэлээд амийг нь барьдаг өндөр албан тушаалтангууд тонилоосой!
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.60)
    Энэ удирдлагууд нь худлаа тайлбар өгхөөс ичээчээ, өөрсдийгөө өмөөрч тайлбар өгөхдөө гарамгай юмаа. Даргын туслах чинь тооллоготой ямар ч холбоогүй хаха нээрээ алхымаа, ар талаар төгсөөгүй ээ тэр нь ч ямар хамаа бнаа санхүүгийн албаны хүн ч биш даргын үүдэнд гиюүрээд, хов зөөгөөд сууж байдаг хүүхэн
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
    • Дарамт бол байдаг л юм байна. 2 ийн 2 лифтчин хүний эрхийн комисст өргөдөл бичнэ гэдэг. Но той байвал шалгах л хэрэгтэй. Ядарсан ажилчин гэж бас дээрэлхэж болохгүй л байх. Ажил хийх дургүй бол өөр хэрэг. Госпиталь бас дарамттай гэж сонсож л байсан
      Зочин
      2021 оны 12 сарын 29
  • Зочин (59.153.112.209)
    Ажил хийдэггүй,матаас бичиж ашиг харсан амьсгаануудыг ажлаас зайлуулж бөйх нь туйлын зөв. Шаардлага хүлээж авахгүй урвалзаж хүний эрх ярихаас өөр чадах зүйлгүй хүмүүс хаа сайгүй байна.
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
    • Harin tiim shuu arai l hudlaa medee medeelel taraaj bna ene huuhen Monh-Erdene ene ih tom baiguullagiin ner hundig ungaj baigaad haramsaj bna
      2021 оны 12 сарын 29
    • Зочин
      Ийм юмнуудыг бүү ажиллуул!
      2021 оны 12 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    21 цаг 42 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    21 цаг 46 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    21 цаг 51 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    21 цаг 58 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    21 цаг 59 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    22 цаг 1 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК