Энэ жил 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой тохиож буй юм. Энэ ойг тохиолдуулан ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монголын Барга судлалын холбоо, Монголын үндэсний музей хамтран “Баргын түүх, соёлын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохиох гэж байна. Энэ баасан гаригт Монголын Үндэсний Музейд болох энэ хуралд Монгол, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид 30 гаруй илтгэл тавих аж. Илтгэлээ баргын түүхэн уламжлалын асуудал, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн ба бие хүмүүс, барга ястны хэл, соёлын асуудал гэсэн гурван салбарт хуваан хэлэлцэхээр болжээ. Хамгийн гол нь ХХ зууны эхээр өрнөсөн монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэнд баргуудын гүйцэтгэсэн үүргийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт өгөх ажээ.