Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Энхтөр: Энэ аюулт өвчний хүндрэлийг эмчлэх технологийн боломж бүрэн байна

2021-4-26
0
ЖИРГЭХ

Коронавирусний халдвар сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж, өдөрт 1000 гаруй тохиолдол бүртгэгдэх болсон. Мөн уг өвчний улмаас 100 орчим хүн нас бараад буй. "Уушги орлуулах аппарат"-ны хүрэлцээ тааруугаас болж, иргэд амь насаа алдах тохиолдол их гарч байна гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарч, иргэдийн дунд эргэлзээ төрүүлж, айдаст автуулах болсон. Тэгвэл "Уушги орлуулах аппарат"-ны талаар ЭХЭМҮТ-ын дарга ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Гавьяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Энхтөр тодорхой мэдээлэл өглөө.


Тэрбээр "Уушги орлуулах аппарат"-ны тухайд

Өдөр дутмын ажил, нэмэлт хурлууд, шийдвэрлэх асуудлуудад умбасаар, нэг л мэдэхэд долоо хоног эхлээд дуусаад байдаг болжээ. Дэлхий арай л хурдан эргэдэг болчихсон юм шиг.

Хальт харж байхад иргэд, олон нийтийн сонирхсон асуултад тэр бүр ханатал нь эргэлзээг нь тайлтал мэргэжлийн хариулт өгөгдөхгүй яваад байх шиг.

Түүний нэг нь "Уушги орлуулах аппарат" гэгдээд байгаа ECMO буюу Extracorporeal Membrane Oxygenation технологийн талаар товч хариулт өгөх нь нэг ч болов асуудлыг цэгцэлж, эргэлзээг тайлж, итгэлцлийг бэхжүүлэх болов уу гэж бодож байна.

Яг ECMO технологийг хэзээ ямар заалтаар ашиглах, энэ аргын давуу ба сул талын талаар онлайнд санал солилцох, хэлэлцүүлэг хийх нь утгагүй, боломжгүй.

Би хувьдаа өөрийнхөө эмнэлэгтээ алсдаа ECMO суурилуулна гэж боддог. Гэхдээ жинхэнэ зориулалтаар нь ашиглах зорилгоор. КОВИД-19 өвчнийг эмчлэх гэж биш шүү.

ДЭМБ болон дэлхийн томоохон эрдэм шинжилгээ судалгааны эмнэлгүүд зөвлөхдөө "... ECMO хэрэглэж ирсэн баялаг туршлагатай, тохиолдлын тоо ихтэй газрууд Ковид-19 өвчний маш хүнд тохиолдолд ECMO хэрэглэж болох юм ... " гэж байгаа. Хэрэглэх ёстой, хэрэглэх шаардлагатай гэж огт зөвлөөгүй. ECMO хэрэглээд амь нас аврагдана ч гээгүй. 

Манай Монгол улсад ЕСМО-г хэн, яагаад "Уушги орлуулах аппарат" гэж орчуулсныг? Хүмүүст ойлгуулсныг би мэдэхгүй. Ямар ч байсан улсын хэмжээнд 1-3 байхад болно.

ECMO-гүйгээс хүмүүс нас бараад байгаа юм огт байхгүй.

Харин жинхэнэ Уушги Орлуулах Аппарат бол иргэд, олон нийтийн дунд "Aмьсгалын Аппарат" гэдгээр танил болсон "Mechanical Ventilators" юм. Энэ бол жинхэнэ утгаараа уушгины үйл ажиллагааг орлуулж байгаа хэрэг юм. Эмч, сувилагч нараас асар их мэдлэг, туршлага, багийн хамтын ажиллагаа шаарддаг технологи.

Манай ЭХЭМҮТ-ийн ХЭЭТ гэхэд л нэг өвчтөний амьсгалыг 7 сарын турш удирдаж Монголдоо рекорд тогтоож байсан. Манай төвд өдөртөө дунджаар 15-20 өвчтөнд Уушги Орлуулах Эмчилгээ хийгдэж байдаг юм.

Энэ Ковидтой тэмцэх хүрээнд манай улсын томоохон эмнэлгүүдийн эрчимт эмчилгээнд ХБНГУ-ын дэлхийд алдартай DRAEGER брэндийн амьсгалын аппаратууд (6-р үеийн) суурилагдсан. Манай төвд гэхэд л 20 ширхэгийг хуваарилсан.

Мөн сүүлд PulmoVista 600 хэмээх уушгины үйл ажиллагаа, сэлгэцэл-цусан хангамжийн харьцааг уушгины хамааралт бүсүүдэд тодорхойлох, цахилгаан-соронзон технологид суурилсан аппарат 3 ш хуваарилагдсан. Хүнд өвчтөнийг Рентгенд харах гэж зөөх шаардлагагүй болсон.

Товчхон хэлэхэд энэ аюулт өвчний хүндрэлийг эмчлэх технологийн боломж бүрэн байна.

Манай эмч мэргэжилтнүүд шинэ технологийг богино хугацаанд 100 хувь тултал нь ашиглаж сурах хэрэгтэй байна.

Шинэ технологийг бүрэн гүйцэд ашиглаж суртал нь бүх талын дэмжлэг үзүүлэх, засвар үйлчилгээг нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохицуулах, сэлбэг хэрэгслийг мөн улсын хэмжээнд зохицуулах асуудалд анхаарчихвал болоод л явчихна.

Яг үнэндээ дэлхийн түвшний амьсгалын аппараттай байж, тэрнийхээ хэдийг нь ашиглаж байна, өдөрт хэдэн цагаар ашиглаж байна гээд аваад үзвэл маш хангалтгүй үзүүлэлт гарна.

ЭМЯ эмнэлгүүдэд авч өгсөн аппаратуудаа нэг бүрчлэн ажилласан цаг, тухайн аппаратанд яг хэдэн хүнийг оруулж эмчилсэн үр дүнг нь үнэнчээр гаргуулж үзвэл сонин тоо гарна.

Гол нь бид ийм сайхан аппараттай байж, ашигт үйлийн коэффициент муутай байж ECMO-той болмоор байна гэж үндэслэлгүй цуураад хэрэггүй.

Яс юман дээрээ бол ECMO технологийн бүтэн сургалтанд суусан хүн Монголд тун цөөхөн байгаа тул цаашид цаг сайхан болохоор сэтгэлтэй, хэлтэй залуусыг багаар нь өндөр хөгжилтэй оронд явуулж сургах хэрэгтэй.

Жич. Энэхүү сэтгэгдлийг бич гэж хэн ч надад хэлсэнгүй.  Цаашид өөрийн мэргэжил, мэргэшлийн чиглэлээрээ олон нийтийн эргэлзээг тайлж байхаар шийдэв. Нийгмээ эрүүлээр сэтгэхэд тус нэмрээ оруулж байх нь зүйтэй юм байна" хэмээн мэдээлжээ.

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (139.5.219.183)
    энэ хүн сайд солигдох дуулианаар л дандаа идэвхждэг юм. ээлжит идэвхжилт нь сайд горилсон уу
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.26.194.10)
    Mash shuhal medeelel bsina Holbigdoh humuus erh bish anhaarch unshaad sudlaasai bilee Eruul mendiin yam gejvtun hangaltgyi ajillaj baih shig sanagdaj baina,
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.131.232.117)
    Tegeed xurdan emchlee ch
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
    • Ariun
      Chi emchilchih tehuuu
      2021 оны 04 сарын 26
  • Зочин (192.82.88.129)
    Мэргэжилтний үг үнэмшилтэй жинтэй
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.126.89.210)
    Энэ аппарат хэрэгтэй авах ёстой гээд бсан.яагаад энэ цар тахалын үёд сайн чанарын вазцин оруулж ирээд 4сая тун бхад л бүх хүнээ вакцин хамруулна.гэтэл энэ өндөр үнэтэй авахгүй бол болохгүй гэж олон түмэнд ойлгуулж бна.ззчилсны хөлс авна.улс орноо бодолгүй өвчлөлөө бизнес хийж байгаа хүмүүс баяжаад яахав вэ.буцаад л байранд нь аваад явна.таны хэлснээр заавал авах шаардлага байхгүй юм бна гэж ойлгоод бна.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Хавсаа (202.179.21.225)
    Маш чухал мэдээлэл байна. Олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгсөнТанд баярлалаа.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.207)
    Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсъе.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • энх (203.91.112.139)
    ийм үндэслэлтэй бичиж бичсэн зүйл ховор болжээ
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    19 цаг 38 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    19 цаг 46 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    19 цаг 48 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    19 цаг 51 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    19 цаг 54 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    20 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    20 цаг 30 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    21 цаг 4 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК