Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Наранбаатар: Тамирчдын маань хөдөлмөр талаар болохвий гэж зовниж байна

2021-6-07
0
ЖИРГЭХ

Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, БТСГ-ын дарга асан, гавьяат дасгалжуулагч Чойжгаваагийн Наранбаатартай ярилцлаа.


-“Токио-2020” зуны олимпийн наадам хэзээ мөдгүй болох нь. Монголын баг тамирчид энэ олимпод өндөр амжилт гаргах зорилго өвөртлөн таван жил чармайлаа. Гэтэл МҮОХ-ны ерөнхийлөгч нь хэл ам таталж, тамга тэмдгээ авч зугтаасан нь даанч харамсалтай. Монголчууд эх орныхоо далбаан дор олимпод орох, эс орох асуудал юу болсон бэ?

-МҮОХ-ны ерөнхийлөгч маань таагүй байдал үүсгэн олон түмний санаа сэтгэлийг тавгүйтүүлж байгаад уучлалт хүсье. Дарга маань хууль хяналтын байгууллагаар шалгуулж байсан ч бид ажлаа тодорхой хэмжээнд явуулсаар ирлээ. Олимп хаяанд ирсээр шийдвэрлэх олон ажил хүлээгдэж байна. Н.Түвшинбаяр ерөнхийлөгч өнгөрсөн сарын 27-ны өдөр ажилдаа орно гэдгээ биеэр хэлээд явсан. Тэр өдөр байгууллагын албан ёсны цахим хаягны нууцлалыг сольжээ. ОУОХ-нд хандаж “ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй” гэсэн утгатай захидал илгээж амжсан байна. Үүний дараа ОУОХ-ноос МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт “Энэ хүнийхээ асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөрөө шийдвэрлэхгүй бол ОУОХ-ны Ёс зүйн хороо, Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар оруулахаа хэлжээ. Энэ замаар явбал бидэнд хохиролтой. Хэрэв энэ янзаараа байвал тамирчин, дасгалжуулагчдын асуудал, олимпийн наадамд Монголын баг хэрхэн, яаж оролцох нөхцөл байдлыг хэлэлцэж болзошгүй байгаа юм.

-Та бүхэн үүнээс сэргийлж ямар ажил өрнүүлэх вэ?

-МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс өөрийн дүрмийнхээ “сануулах”, “түдгэлзүүлэх”, “хөөх” гэсэн заалтын дагуу түдгэлзүүлэхээр болсон. Түүнийг ирсэний маргааш нь Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг яаралтай хийсэн юм. Н.Түвшинбаяр ерөнхийлөгчид хуралд орохыг уламжилсан ч ирээгүй. Энэ хуралд 11 гишүүн орох ёстойгоос хоёр нь цахимаар, зургаа нь биечлэн оролцлоо. Яг энэ үед Олон улсын үндэсний олимпийн хороодуудын асуудал хариуцсан хүн бидэнтэй цахимаар холбогдож, “танай улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн хийсэн үйлдэл нь МҮОХ-ноос хальж, ОУОХ-ны нэр хүнд, нүүр царайг таагүй болголоо. ОУОХ-ны хартийн 1.4-т байдаг заалтыг нягтлаарай” гэж зөвлөсөн.

-Энэ шийдвэр гарсны дараа “Н.Түвшинбаяр ажилдаа орлоо” гэсэн мэдээлэл гарсан?

-Тэр үнэн. Олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэж үзэж байна. Үүний дараа Н.Түвшинбаяр ерөнхийлөгчтэй хоёр удаа утсаар холбогдоход “Би ажлаа өгөхгүй гээгүй, өгнө өө” гэж хариулсан. Хүлээж л байна.

-Тамгаа өгөхгүй бол яах вэ?

-Яг тэгвэл цагдаа, АТГ, прокурорын газарт хандахаас өөр аргагүй. Үнэн байдал гэвэл манай байгууллагын тамга байх ёстой газраа байхгүй, ерөнхийлөгч нь дуудахаар ирэхгүй, туслах нь ч алга. Энэ бол хэвийн бус үзэгдэл юм.

-Тамганаас үүдэлтэй ямар чухал ажил хүлээгдэж байна  вэ?

-Ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих хэрэгтэй байна. Мөн олимпийн наадамд оролцох хүндэт зочдын асуудал чухал. Хамгийн гол нь олон жил хөлс, хүчээ спортын нэр хүндтэй талбарт гарах гэж зориулсан тамирчдын маань хөдөлмөр талаар болох вий гэж санаа зовниж байна.

-Н.Түвшинбаяр ажлаа өглөө гэхэд дараагийн ерөнхийлөгчийн асуудал сөхөгдөх байх?

-Олимпийн наадмын өмнө энэ тухай асуудал хөндөхгүй болов уу. Тэгж байх цаг нь ч биш. Олимпийн дараа МҮОХ-ны чуулганаа зарлаж, олимпийн хороог цааш хэн удирдахыг шийдэх нь зөв.

-Таныг Монголын спортын салбарыг удирдах он жилүүдэд олимпийн аварга, паралимпын аварга төрөн гарсан. Тив, дэлхийн тэмцээнээс ч олон өндөр амжилтыг тамирчид маань гаргаж байлаа. Энэ удаагийн олимпод манай баг тамирчдаас алтан медаль авах найдвар байна уу?

-Боломжтой. Намайг Биеийн тамир, спортын газрыг удирдах үед “Бээжин-2008” олимпийн наадмаас баг тамирчдаас маань хоёр нь алт, хоёр нь мөнгөн медаль авсан нь хамгийн сайхан дурсамж болон үлджээ. Бас паралимпын наадмаас аваргатай болсон. Мөн өсвөр, залуучуудын олимпийн наадмаас хоёр хүүхэд аварга болсон. Сайхан түүх бүтээжээ. Харин энэ удаагийн олимпийн наадамд Монголын баг тамирчид таваас доошгүй медаль авах байх гэсэн горьдлоготой байна. Бээжингийн олимпийн амжилтыг давтах бүрэн боломжтой.

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин гацаа (64.119.25.147)
    Энэ нэг өвгөн дарга болчих гээд их л далдганаад байна даа. Ирээдүйгээ бодвол хэлтэй устай, спортоор хичээллээд амжилтад хүрсэн олон залуус бий дээ. Монголын заяа мэдэж дээ.
    2021 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.193)
    Бас нэг бүтэлгүй, албан тушаалын донтой өвгөн юмаа
    2021 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Зссс харваас худлаа гар. Түвшинбаяраас өмнө амжилт гарч байсан юм уу
    2021 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    13 цаг 16 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    13 цаг 24 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    13 цаг 26 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    13 цаг 30 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    13 цаг 33 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    14 цаг 5 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    14 цаг 8 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    14 цаг 43 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК