
Нийслэлийн замын түгжрэлийг арилгахын тулд хэд хэдэн ажил хэрэгжүүлж
байгаа хэдий ч оройтож буй зам засварын ажлаас болж түгжрэл багасахгүй
байгаа бөгөөд авто осол үүсэх гол шалтгаан болж байна хэмээн хэл ам
дагуулах боллоо.

Нийслэлийн замын түгжрэлийг арилгахын тулд хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа хэдий ч оройтож буй зам засварын ажлаас болж түгжрэл багасахгүй байгаа бөгөөд авто осол үүсэх гол шалтгаан болж байна хэмээн хэл ам дагуулах боллоо. Тэгвэл ойрын хугацаанд дахин зарим замуудыг хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн гудамж буюу "Нарны гүүр"-тэй холбогдох зам болох Тээврийн товчооноос Баруун дөрвөн зам хүртэлх 0.3 км авто замын ажил хэсэгчлэн хийгдэж байгаа билээ. Тус замыг өнөөдөр нийт трассын дагуу хаах бөгөөд маргааш нээх юм байна. Мөн Саппорогийн тойргоос Таван шар хүртэлх замын хойд урсгалыг хаах гэнэ. Замын ажил ирэх сарын 13-нд дуусна. Түүнчлэн Оргил сувиллын уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх зам өнөөдөр хаагдаж ирэх сарын 1-нд ашиглалтад орох аж. Хасбаатарын гудамжны 2.2 км замын хзсэг болох Ахуй үйлчилгээний уулзвараас "Өргөө" кино театрын хойд уулзар хүртэлх зам хаалттай байгаа бөгөөд маргааш нээгдэхээр болжээ. Үргэлжлүүлээд "Өргөө" кино театрын хойд уулзвараас Троллейбусны эцэс хүртэлх замыг ирэх сарын 1-10-ны хооронд хааж зам засварын ажлыг гүйцэтгэх ажээ. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцож боломжит замыг сонгон зорчихыг Замын цагдаагийн газраас анхааруулав.
Д.Ундрах 24tsag.mn