АНУ-ын Хойд Каролинагийн оршин суугч эмэгтэй долоон настай, хөгжлийн
бэрхшээлтэй охиных нь үсийг багш нь зөвшөөрөлгүйгээр хайчилсан талаар
цагдаад гомдол гаргасан байна.


Охиных нь үсийг “Миллбридж” бага сургуулийн багш нь өчигдөр хайчилсан байна. Охиноо сургуулиасаа гэртээ ирэхэд үснээс 10 см-ийн хэмжээтэйг хайчилж хаясаныг хараад эх нь шокд орсон байна.
Үүнийхээ багшийнх нь туслах энэ үйлдлийг Жеслин үсэндээ хоол наалдуулчихсан хэмээн тайлбарласан аж. Ээж нь хоол наалдсан төдийд хүний үсийг хайчлах шалтгаан биш хэмээн буруутгаж байгаа аж. Харин багш нь өчигдөр “Охин чинь үсээ оролдоод салахгүй байсан учраас хайчилсан” гэж мэйл бичсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)