

Харин бүтээн байгуулалтын зарим ажлаас шалтгаалан түр хугацаагаар иргэдэд үйлчлэхгүй болжээ. Учир нь тус талбайд 300 автомашины зогсоол, 2.6 километр тойрог бүхий гүйлтийн болон дугуйн замыг барих ажил эхэлсэн нь иргэдийг гэмтээж болзошгүй гэж үзжээ. Бүтээн байгуулалтын ажил ирэх арванхоёрдугаар сарын 1-н гэхэд дуусч, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын тал дээр зарим улс оронтой хамтран ажиллах, харилцан туршлага солилцсоор ирсэн аж. Тухайлбал, 1.6 га талбайг Сөүл хотын нэрэмжит болгон тохижуулж байна. Хөх хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар цэцэрлэгжүүлэлт, усжуулалтын систем зэрэгт хамтран ажиллах, туршлага солилцохоор төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn