
Энэхүү бүтээн байгуулалтын ажил ирэх арванхоёрдугаар сарын нэгэн гэхэд дуусч, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. ОУ-ын хэмжээний болгох үүднээс гадны туршлагаас нэвтрүүлэх нь түлхүү байгаа ч үндэсний гэсэн тодотголыг шингээх хэрэгтэйг хэлэх хүмүүс олон байгаа юм. Үндэсний бахархам түүх соёлоор арвин баялаг манай улс өөрсдийнхөө бус гадны соёлыг шүтэж даган дууриадаг. Харин гадны бусад орнууд нутагт маань байхгүй Монголын түүх соёлыг харуулсан гайхалтай үзмэр, барималууд байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарах нь зүйтэй юм. Дээрх цэцэрлэгт хүрээлэнгийн 1.6 га талбайг Сөүл хотын нэрэмжит болгон тохижуулж байгаа аж.
Сэтгэгдэл (3)