Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баянмөнх: Тоглоомын дүрмээ нарийн боловсруулахгүй бол монгол бөх ердөө л “Долоон худаг”-ийн наадам болж хувирна шүү

2021-11-24
0
ЖИРГЭХ

Монголын үндэсний бөхийн өнөө, одоо, ирээдүй сэдэвт анхдугаар форм боллоо. Форумд XX зууны манлай монгол бөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Хорлоогийн Баянмөнх байр сууриа илэрхийлсэн юм.


-Монгол бөх шинжлэх ухаан талаасаа их хоцорч байна. Бөхөд хэн хэд түрүүлэх нь өөр асуудал. Нэг аавын хүү төрүүлдэг л ажил. Би шинжлэх ухааныг нь хөгжүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэртэй байгаа. Миний монгол бөхөд нэвтрүүлсэн анхны шинжлэх ухааны туршилтын ажил нь “Шонхор” клуб байлаа. 1988 онд байгуулахдаа шилмэл 21 хүүхэд цуглуулж, монгол бөхийн баридааны арга мэх, барилдах чадварыг дэлхийн сонгодог барилдаантай хослуулж болох эсэх, харилцан нөлөөлөл ямар байгааг судалсан.

Чөлөөт бөхийн мэхийг үндэсний бөхөд, үндэсний бөхийн мэхийг чөлөөт бөхөд хийх нь ямар нөлөөлөл байгааг судлахад монгол бөх бол дэлхийн сонгодог барилдааны суурь юм гэдэг судалгаа гаргасан. Миний байгуулсан клубээс дархан аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтон болон дэлхийн хэмжээний бөх төрөн гарлаа. 21 хүүхдээс нэг нь бэртгэл гэмтэл авч, бас нэг хүүхэд ар гэрийн гачигдлаас болж нутаг буцсан юм. 19 хүүхэд чөлөөт бөх, үндэсний бөхийн төрөлд тодорхой хэмжээний амжилт үзүүлжээ. Цаашлаад багш, дасгалжуулагч бэлтгэсэн. Мөн нутгархах үзэл дээр нь менежмент хийж, бөхийн анхны гал байгуулсан нь “Увс нуур” гал юм. Энэ менежмент цар хүрээгээ тэлж, өдгөө 21 аймаг тус бүр бөхийн галтай болсон байна

Бөхийн гал байгуулсан ажлаа би Монгол бөхөд оруулсан дэвшил гэж бодож явдаг. Хүмүүс юу гэж дүгнэх нь хамаа алга.

Манай бөхчүүд оюун ухаан, боловсролын хувьд чамлагдахааргүй. Аварга, арслан цолтой хүмүүстэй ярихаар нэг өөр байдаг. Аливааг танин мэдэх, буурь суурьтай хандах, ноён нуруутай байдаг юм. Монгол бөхийг судлахаар агуу соёл гэдэг нь тодордог. Өмнөх аваргууд “аварга хүн аваргаараа төрдөг” гэж хэлэхэд нь би маргаж байлаа. Хэн бэлтгэл сургуулилт сайн хийсэн нь аварга болохгүй яадаг юм гээд багштайгаа хүртэл маргасан удаатай. Тэгээд бөх судлаад ирэхийн цагт тэдний хэлсэн үнэн болж таарсан. Аварга төрдөг юм байна. Соёл иргэншлийг дуртай ард түмэн бий болгодоггүй юм. Урт удаан хугацааг туулж, амьдрал тэмцэл, аж ахуйтай холбогдсон, соёл, зан заншил, хүсэл мөрөөдөл нь нүүдлийн соёлтойгоо сүлжилдсэн үйл явдал болдог байна.

Монгол бөх бол нүүдлийн соёл иргэншилтэй хамт хөгжиж ирсэн ард түмний баяр бахдал. Монгол бөхийг дурайж хийсэн хичнээн бөхийн барилдаан байлаа ч монгол бөхийн 12 дархлааг шинчилж чадаагүй байгаа. Тэгэхээр монгол бөх өвөрмөц гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол бөх бол маш их шалгаруулалт явагддаг талбар. Шинжлэх ухаан, судалгааны ажил явагдахгүй байгаа нь харамсалтай санагдаж байна. Монгол бөхөө судлая, энд их зүйл байна.

Төрөлжсөн энэ соёлыг бусад судалгааны төрлүүдтэй хослуулан судлах хэрэгтэй гэдэг асуудал дэвшүүлэхэд сонирхолтой судалгаа гарсан.

Хоол хүнс, удамшил, газар зүйн нөлөөлөл, нарны тусах цикл, ногоон массын хуримтлал зэрэг харьцуулсан олон судалгаа хийсэн. Ардын хувьсгалын 200 жилийн ойгоор 128 бөх барилдана гэсэн прогноз гаргасан. Энэ олон талын үндэслэлтэй. Цаашид тоонд бус чанарын араас хөөцөлдөнө. Чанар чансаа гэдэг зүйл хүн төрлөхтний амьдралын нэгжийг тодорхойлж байна. Монгол бөхөд бол бодлого алга. Бодлого үгүй болохоор зорилт байхгүй. Ийм болохоор тоглоомын дүрмээ гаргаж чадахгүй байгаа юм. Тоглоомын дүрмээ яаж боловсруулна тэр спорт тийм замаар явна.

Тоглоомын дүрэмд тухайн спортыг ард түмэнтэй холбож өгдөг бодлого, зорилт зэрэгцэн явж байх ёстой. Начны найраа, допингийг устгах хэрэгтэй. Дэлхий нийтийн спортын хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд чансааны системд шилжих асуудал монгол бөхөд амин чухал асуудал. Бид эрэмбэ, чимэг гэдэг зүйлээр явж ирсэн. Одоо ингэж явж болохгүй. Тоглоомын дүрмээ нарийн боловсруулахгүй бол бидний монгол бөх долдугаар сарын 13-ны өдрийн долоон худгийн наадам болж хувирна шүү. Монгол бөхийг хойч үедээ өвлүүлэхэд шинжлэх ухаан их нэмэр болно.

Б.Жаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (192.82.72.59)
    энэ дурак одоо болимоор юм, махан толгойлсон, нутгархаж жижгэрсэн өчүүхэн гар,
    2021 оны 11 сарын 30 | Хариулах
  • САНАЛ-02 (66.181.161.97)
    Сумо гэхэд л аль 60-70 жилийн өмнө жилд нэг удаа барилддаг хуучин системээ шинэчлээд жилийн 6 удаагийн барилдаан зохион байгуулдаг болчоод байна ш дээ. Манайх жилийн 4 удаагийн улиралын барилдаан зохион байгуулаад аймаг бүрт сайхан аяллын барилдаануудыг зохион байгуулаад, аймаг нутгийн ард иргэд, ахуй амьдрал, уламжлал угсаатай нь танилцуулаад одоо жаахан өргөжүүлмээр байна. Одоо тэгээд энэ сайхан барилдаанууд зохион байгуулах гэхээр наад нэг Допингийн үнэтэй шинжилгээнүүд нь лай болох юм байна даа. Яалтай ч юм бэ дээ. Энэ сумо ямар зарчмаар явагддаг юм болдоо.
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
  • Санал (66.181.161.97)
    Нэг жилд 4 удаагийн улиралын барилдаан зохион байгуулмаар санагдаад байх юм. Зуны наадамд цолоо олгодогоороо олгоод, бусад " улиралд нь чансааны оноо өгч цуглуулсан оноогоор цол олговол тухайн улиралын барилдаан илүү сонирхолтой болно. Жишээ нь хаврын улиралын цагаан сарын барилдаанаар цуглуулсан оноогоороо начин, харцага,,,,,аварга цол авах тэдэн бөх байна. Хэрэв энэ удаагийн улиралын барилдаанаар тэд давах юм бол цолоо авнаа гээд л үзэгчдэд илүү сонирхолтой, язганасан энэ олон залуу бөхөд илүү боломж нь нээлттэй хүртээмжтэй байх болов уу гэж бодох юм.
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (66.181.161.2)
    Huguu meregjiliin buhiin holbooni yasan be undesnii buhiin holboog awah gej ulairch had awargiig horloj odoo hentiin zaluug buhiin kareriigni tugsgul bolgowuu
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (167.160.90.74)
    Допингоо төрлөөр нь ангилмаар юм шиг санагдаж байна. 4жил барилдах эрхийг нь хасна гэдэг арай л урт уу. Ганц бөх хэдий ч түүний цаана нутаг ус, ар гэр, амьдрал ахуй, маш олон тооны дэмжигч фэнүүдийн сэтгэлийг унтрааж монгол бөх сонирхогчдын тоог бууруулж болохгүй юм шиг санагдаж байна. Гадаадын ижил жинтэй бөхчүүдэд үйлчилдэг дүрмийг харьцангуй жингийн зөрөөтэй мэргэжлийн бөхөд хэрэгжүүлээд байх юм. Барилдах эрх хасах хугацаа хэтэрхий урт байнаа.
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.101)
    Хар аврагын шонхор дээд сургууль гэж одоо дампуурч хаагдсан сургууль олон аавын хүүгийн ирээдүйг ажилгүй чанаргүй сургалт олон эцгийн санхүүг залгилаад аа
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.8)
    Өөрөө одоог хүртэл юуг ч ойлгоогүй байж бусдад юу ойлгуулах гэсэн юм бол.
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
    • Хэнд ч юунд хэрэгтэй юм дээрэлхүү сагсуу хүүхэмсэг допинг архичин ихэнх ньг
      Зочин
      2021 оны 11 сарын 27
  • Зочин (202.126.90.3)
    Яг юуг нь шинжлэх ухаан гээд байгаа нь ойлгомжгүй. Монгол бөх тоглоомын дүрэмтэй дүрэмгүй хөгжөөд явж л байна.
    2021 оны 11 сарын 26 | Хариулах
  • Ь (202.72.245.125)
    уНГАРААС сОЛОНГОС ПАКИСТАН ХҮРТЭЛ НҮЦГЭН БҮСТЭЙ БӨХТЭЙ ГАЗАР МОНГОЛЧУУД ЗАХИРЧ ТЭД ДУУРАЙЖ БАЙСАН ГЭСЭН ХЭЛБЭР ҮЛДСЭН
    2021 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 31 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 37 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    13 цаг 4 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    16 цаг 25 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 30 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК