
Энэ сарын 6-7-ны өдрүүдэд энэ оны хамгийн сүүлийн "PARK24 Group presents Tokyo Grand Slam 2025" тэмцээн Японы нийслэл Токио хотноо болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны эрэгтэй 186, эмэгтэй 138 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм. Уг тэмцээнд манай улсаас 16 жүдоч өрсөлдөнө.
ЭРЭГТЭЙ:
-60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк,
-66 кг-д Б.Эрхэмбаяр,
-73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр,
-81 кг-д Н.Жангарай,
-90 кг-д Ц.Дагвадорж,
+100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл
ЭМЭГТЭЙ:
-48 кг-ын жинд Ж.Анударь,
-52 кг-д М.Нандин-Эрдэнэ,
-57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
-63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг,
-78 кг-д О.Хүслэн
Л.Баяр























































