

Туркын загвар зохион бүтээгч Хакаан Юльдирим 2012 оны хавар, зуны загваруудаа өнөөдөр танилцуулах хуваарьтай байжээ.
Өчигдөр “Парисын загварын долоо хоног” шоуны Пиарын компани Карлаотто бүх зочдод мягмар гаригийг шоу хойшлогдсон талаар хэлсэн байна. “Бүх загварууд хулгайлагдсан. Гол нь яаж гэх ямар ч таамаг алга” хэмээн зохион байгуулагчид хэлсэн байна.
Өнгөрсөн 11-р сард мөн загварын цуглуулгаа хулгайд алдсан хэрэг гарч байв. Лондонгийн Марк Жакоб Парисаас хөдлөөд загваруудаа алдсан хэмээн тухайн үед хэвлэлүүдээр бичигдэж байсан.
Д.Идэр