Ард түмний штабаас хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр иргэн Б.Жагар шаардлагаа танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт хөгжлийн банктай холбоотой хэлэлцүүлэг, ажлын хэсэг байгуулсан зэрэг олон зүйл боллоо. Ажлын хэсэг бол улс орны боломжийг хулгай хийсэн хүмүүс хөрөнгөө бултуулахаар цаг хожиж байна хэмээн үзэж байна. Ажлын хэсэгтээ хуульч нар, салбар салбарын төлөөллөөс оролцуулахгүй байна. Сэтгүүлч нарыг оруулсан нь сайн. Сэтгүүл зүйн салбарыг төлөөлж байна. Гэхдээ эцсийн мөчид сэтгүүлч энэ тухай мэдээлэх ч үүнийг илрүүлэх ажлыг хийж чадахгүй. Хөгжлийн банктай нэр холбогдсон, ЖДҮ авсан нэр бүхий УИХ-ын гишүүд өөрөө өөрсдийгөө шалгаад байгаа юм. Өөрөө өөрийгөө өөрсдөө шалгадаг тогтолцоо манай улсад л байна. Тийм учраас УИХ-ын дарга Г.Занданшатар танаа 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хориг арга хэмжээ авах тухай. Хөгжлийн банк болон ЖДҮ-ийн сангаас хулгай хийсэн этгээдүүдийг зээлээ төлөх хүртэл ард түмний зээлийн төлөлтийг хойшлуулж, зээлийн хүүг зарцааж, нийгэмд эрх тэгш боломжийг олгох хэрэгтэй. Ингэхдээ нэн яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж хориг арга хэмжээ авах. Зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүн болон албан тушаалтан нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж байна” гэв.