зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын Мянганы Сорилтын Сан: Нээлттэй ажлын байрны зар

2022-2-17
0
ЖИРГЭХ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 

Дуусах цаг, огноо: 2022 оны 3 дугаар сарын 2-ны 17.00 цаг

 

1.ЗАХИРГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Захиргааны асуудал хариуцсан захирал нь захиргааны бодлого, журам боловсруулж хэрэгжүүлж, Монгол МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үүнд оффисын үйлчилгээ, барилга байгууламжийн менежмент, тээвэр, ложистик, мэдээллийн технологи, боловсон хүчин, хүний ​​нөөц зэрэг ажлыг хариуцаж ажиллана. Захиргааны асуудал хариуцсан захирал нь Гүйцэтгэх захиралд тайлагнах бөгөөд гурван менежерээс гадна, нийт 12 ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.

 

Үндсэн ажил үүрэг

  • Монголын МСС-ийн захиргааны бодлого, дүрэм журмыг МСК-ын баримт бичгийн бүрдэл, архив хөтлөлт, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй байдлын талаарх бодлого, дүрэм журам болон дотоодын холбогдох хууль тогтоомжийг баримтлан, Монголын МСС-ийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.
  • Захиргааны үйл ажиллагаа, оффисын үйлчилгээ, тавилга, тоног төхөөрөмж, зохион байгуулалт, тээвэр, томилолт, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр Монголын МСС-ийн хэрэгцээ шаардлагыг хангах стратегийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, эдгээр чиглэл тус бүрт шаардлагатай төсвийг боловсруулах.
  • Оффисын менежер, мэдээллийн технологийн менежер, хүний нөөцийн менежерийн өдөр тутмын ажлыг шууд удирдаж, Монголын МСС-ийн захиргааны албаны үйл ажиллагааг стратегийн удирдлага, чиглэлээр хангах.
  • Оффисын байр байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн ашиглалт, ажиллагаанд хяналт тавьж, бэлэн байдал, хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, ашиглахад дөхөм байдал, ашигт байдлыг хангаж ажиллах.
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар Монголын МСС-ийн удирдлагад зөвлөгөө, мэдээлэл өгөх. 
  • Монголын МСС-ийн ажилтнуудад захиргааны бодлого, дүрэм журмын талаар мэдлэг мэдээлэл өгч, тэдгээр бодлого, дүрэм журмын хэрэгжилтийг хангах зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.
  • Монголын МСС-ийн үйл ажиллагаанд тогтмол үнэлгээ хийж, хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулж, ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмж, гүйцэтгэл, дүрэм журмын биелэлтийг сайжруулахад шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг тухай бүр санал болгох.
  • Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

 

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдлага, захиргаа, менежмент, олон улсын бизнес, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Захиргаа, удирдлага, байгууллагын хөгжил, стратеги төлөвлөлтийн чиглэлээр 8 жил ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх.
  • Ижил төстэй бүтэц, хэмжээ, зохион байгуулалттай оффис, хэлтэс эсхүл хэрэгжүүлэгч байгууллага, болон төслийн менежментийн байгууллагад хэрэгжүүлдэг мэдээллийн технологийн (IT) системийг амжилттай сонгон шалгаруулж, удирдан зохион байгуулж, хяналт тавьж байсан бодит туршлагатай.
  • Оффисын засвар үйлчилгээ, худалдан авалт, дотоодын борлуулагч болон ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулах зэрэг ижил төстэй бүтэц, хэмжээ, зохион байгуулалттай оффис, хэлтэс эсвэл хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж байсан бодит туршлагатай.
  • Асуудлыг шийдвэрлэх бодит чадвартай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний түвшин ILR Level 3 буюу түүнээс дээш) чадвартай байх.

 

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Засгийн газрын агентлаг, корпораци эсхүл хандивлагч байгууллагад ажиллаж байсан бодит туршлагатай байх, багийг үр дүнтэй удирдаж байсан, үр дүнд тулгуурласан манлайллын туршлагатай удирдагч байх.
  • Ажлын чанарыг нэмэгдүүлэх, зорилгодоо хүрэхэд багаа хөгжүүлэх, боломжийг бүрдүүлэх, урамшуулах, дэмжих чиглэлээр амжилттай ажиллах.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах. 

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ТУСЛАХ

Гүйцэтгэх захирлын туслах нь Гүйцэтгэх захирлын хуваарь, ажлын урсгал, харилцаа холбоонд хяналт тавьж, зохион байгуулах ажлыг хариуцна. Энэхүү ажлын байр нь Гүйцэтгэх захирлын ажилд дэмжлэг үзүүлэхэд нээлттэй харилцаа холбоог тогтсон захиргааны мэдлэг, туршлага болон мэдээллийн нууцлалын журмын дагуу ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Гүйцэтгэх захиралд ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай захиргаа, аж ахуй, зохион байгуулалтын цогц дэмжлэг үзүүлэх.
  • Гүйцэтгэх захиралд хандсан бүх захидал харилцаа, хүсэлтийг бүртгэж, ач холбогдлын эрэмбээр цаг тухайд нь танилцуулан шийдвэрлүүлэх.
  • Гүйцэтгэх захирлын өдөр тутмын уулзалт, ажлын хуваарийг тухайн үеийн ажлын шаардлага, ач холбогдол, харгалзах талуудын ажлын уялдаа холбоог харгалзан боловсруулж, шаардлагатай мэдээлэл, материалыг сэдвийн дагуу бэлдэх.
  • Монголын МСС-ийн нэгж, хэсгүүдийн хоорондох мэдээллийн урсгалыг саадгүй нэвтрүүлж, Гүйцэтгэх захирлаас ажилтнуудад өгч буй заавар, чиглэл, бусад мэдээллийг цаг тухайд нь хүргэх, улмаар байгууллагын дотоод хамтын ажиллагааг хангахад өөрийн чиг үүргийн хүрээнд хувь нэмэр оруулах.
  • Гүйцэтгэх захирлаар батлуулахаар ирүүлсэн санал, хүсэлт, төлөвлөгөө болон бусад баримт бичгийн төслийг тогтсон загвар, хэм хэмжээний дагуу боловсруулсан эсэхийг хянах.
  • Аливаа төсөл, үйл ажиллагааны хуваарь, хэрэгжилтийн талаар хавтас нээн хөтөлж, тэдгээр нь батлагдсан төлөвлөгөөний дагуу, харилцан уялдаатай хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж ажиллах. 
  • Хурлын тэмдэглэлийг үнэн зөв, тодорхой хөтөлж, холбогдох ажилтнуудад хүргүүлэх, хурлын үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, түүнчлэн жил тутмын чухал ач холбогдол бүхий арга хэмжээ, өдрүүдийн хуанлий гаргаж, тогтмол шинэчлэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдлага, менежмент, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Удирдах албан тушаалтны туслах буюу нарийн бичгээр дор хаяж гурван (3) жил ажиллаж, захиргааны дэмжлэг үзүүлж байсан туршлагатай.
  • Хэмжээ, чиг үүргийн хувьд ижил төстэй байгууллага, газар, нэгж, оффисын өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан бодит туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш чадвартай) байх.

 

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цагийг баримталдаг, найдвартай, харилцааны ур чадвар сайтай, нэг дор өгөгдсөн олон төрлийн чиг үүргийг гүйцэтгэх чадвартай байх.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

 

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2022 оны 3 дугаар сарын 9-ний дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    28 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    1 цаг 18 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    1 цаг 34 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    2 цаг 12 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    2 цаг 41 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    2 цаг 56 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    3 цаг 7 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    3 цаг 22 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    3 цаг 31 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    3 цаг 45 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    4 цаг 14 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    4 цаг 15 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    4 цаг 23 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    4 цаг 34 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    4 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 59 мин
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    20 цаг 53 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    21 цаг 8 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    21 цаг 12 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК