Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны 11:00 цагт хуралдахаар боллоо. Тус хурлаар ёс зүйн хариуцлага алдсан, Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой болон гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох тухай хэлэлцэх юм байна.